Ньюс хөтөч: Ерөнхий сайд зам тээврийн салбарт ажиллана

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ерөнхий сайд зам тээврийн салбарт ажиллана

Ньюс хөтөч: Ерөнхий сайд зам тээврийн салбарт ажиллана

Өнөөдөр болох үйл явдал


09.30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх МИАТ ТӨХК болон зам тээврийн салбарын ажилтай танилцана.

10.00 цагт Соёлын яаманд Соёлын сайдын зөвлөлийн анхдугаар хуралдаан болно.

11.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд өлсгөлөн зарлана.

14.00 цагт МҮЭСТО-ны гадна талбайд Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 100 жилийн ойн дурсгалын хөшөөний нээлт болно. Утас: 99027019

14.00 цагт ШӨХТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын авто машины зогсоол холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянах шалгалт Хангарьд ордноос эхэлнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг хураадаг байсан зохицуулалтыг халсан талаар “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-өөс мэдээлэл хийнэ.

11.30 цагт Баянгол дүүргийн ИТХ-аас Э.Магнайбаяр, Амартүвшин нарыг эгүүлэн таттал хурлыг завсарлуулах талаар Баянгол дүүргийн  ИТХ-ын төлөөлөгчид мэдээлэл хийнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10.00 цагт НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “CAREER EXPO-2020” ажлын байрны өдөрлөгийн талаар мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12.00 цагт Ажилчдын нэгдсэн төв ТББ-аас төр гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгааг эсэргүүцэж, мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж