АН-ыг удирдах дарга XI сарын 16-нд тодорно | News.MN

АН-ыг удирдах дарга XI сарын 16-нд тодорно

АН-ыг удирдах дарга XI сарын 16-нд тодорно

АН-ыг удирдах дарга XI сарын 16-нд тодорно

Ардчилсан намын Их хурал арваннэгдүгээр сарын 16-нд болно. УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээсний дараа тус намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, Их хурлын товыг тогтоосон.

Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаараа намын дүрмээ өөрчлөхийн зэрэгцээ ирэх дөрвөн жилд Ардчилсан намыг удирдах даргыг тодруулах юм. Үндэсний бодлогын хороо нь 200 гаруй гишүүнтэй бөгөөд 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч тус намыг удирдах боломжтой болно.

Ардчилсан намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Соёл, спортын сайд асан Ц.Оюунгэрэл, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын захирал О.Амартүвшин нар өрсөлдөх мэдээлэл бий.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг эс тооцвол 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн орон нутгийн сонгуулийг оруулбал дөрвөн ч шатны сонгуульд тус нам ялагдал хүлээгээд буй.

Иймээс “шок”-оос гарах лидерийг сонгож байж, ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд амжилттай оролцох эсэхээ шийдвэрлэх болно гэдгийг намын гишүүд мэдэгдэж буй.

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчдийн мэдээллийг хүргэе.

Л.ГАНТӨМӨР:

Боловсрол:

  • 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
  • 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн

Эрхэлж байсан ажил:

  • 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
  • 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
  • 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
  • 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
  • 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

Х.ТЭМҮҮЖИН:

Боловсрол:

  • 1979-1989 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль
  • 1994-1998 онд Монгол Улсын Их сургууль, Хууль Зүйн Сургууль тус тус төгссөн.

Эрхэлж байсан ажил

  • 1998 оноос МУИС-Хууль зүйн сургуульд багш
  • 2004-2008 онд Нээлттэй академи ТББ-ын тэргүүн
  • 2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
  • 2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2015 онд Хууль зүйн сайд

Ц.ОЮУНГЭРЭЛ:

Боловсрол:

  • 1973-1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р дунд сургууль
  • 1983-1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч
  • 1993 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр,
  • 2004 онд АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг
  • 2006 оны АНУ-ын Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хөтөлбөрт суралцсан

Эрхэлж байсан ажил:

  • 1988-1991 онд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн,
  • 1991-1992 онд Хөвсгөл аймгийн АДХГЗ-нд Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга,
  • 1993-1996 онд Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн,
  • 1996-1997 онд УИХ-ын дэд даргын туслах,
  • 1997-1998 онд “Өмч хувьчлал” төслийн менежер,
  • 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах,
  • 1999-2000 онд УИХ дахь Олонхийн бүлгийн Ажлын албаны дарга,
  • 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал,
  • 2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах,
  • 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн,
  • 2012-2015 онд Соёл, спорт аялал жуулчлалын сайд

О.АМАРТҮВШИН:

Боловсрол:

  • 1986-1992 онд Булган аймгийн II арван жилийн дунд сургууль
  • 1992-1996 онд Залуу техникчдийн ордон буюу Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургууль
  • 1996-2000 онд ШУТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль (КТМС)-д

Эрхэлж байсан ажил:

  • 2002-2005 онд MCS компанид Спирт, бал бурам хариуцсан менежер, захирал
  • 2005 онд UFC-ийг үүсгэн байгуулсан
  • 2007 оноос UFC компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2019 оноос МҮХАҮТ-ын ерөнхийлөгч

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-05 150.129.143.59

ЕСӨН ШИД НЬ БҮРЭЛДСЭН ХҮН АЛГА ЮМ БИШ ҮҮ?
АН НАМ БОЛТОЛОО МӨНЧ УДАХ ЮМ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2020-11-05 64.119.16.37

ХӨДӨӨ ТАЛ МИНЬ МАЛААР ДҮҮРЭН сайхан шүлэг шүү

Avatar

Зочин 2020-11-05 192.82.77.24

Дандаа хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлтэй өндөр боловсролтой цэвэр хүмүүс байна. Бүгдэд нь амжилт. Хувьдаа шазруун зарчимч хатуу Тэмүүжинг дэмжиж байна.

Avatar

Хошуу ноён 2020-11-05 202.21.108.170

Оюунгэрэл удирдагч байж чадахаар өндөр боловсролтой, харьцаа эвлэгхэн,чадвартай эмэгтэй шүү,тарж бутрах шахсан, эвээ олохгүй байгаа намыг удирдаж чадах хүн,ХҮЧИРХЭГ СӨРӨГ НАМ МАШ ЧУХАЛ БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2020-11-05 66.181.187.228

"Нргоон нүдэн лам" гэдэг ном дэлгүүрийн лангуунаас салж дахин лахин хэвлэгдэх болсон тэр үед л Оюунгэрэлийг дэмжих хэрэгтэй

Avatar

би 2020-11-05 202.9.40.123

гантөмөр боловсролын сайд байхдаа багшийн сургууль төгссөн хүүхдүүдээс багш нарыг бэлтгэх дамжаа байгуулж байсан шигээ АН дотор Ардчилсан намын гишүүн болгох дамжаа байгуулах болов уу, хоёр завьж гаргахаас өөр юу ч хий ж чадахгүй,

Avatar

Дарга 2020-11-05 209.126.88.252

Олон түмний өмнө гараад сайхан инээмсэглэдэг, харизмтай, ярих илтгэх чадвар сайтай, өрсөлдөгчдөө харцаараа айлгаж чаддаг, маш хурдан сэтгэж мэтгэлцээнд ялж чаддаг, асуултанд бүдэрдэггүй, эсрэг мэтгэлцэгч этгээдээ хэлэх үггүй таг болгож чаддаг, сайныг ч саарыг ч хийвэл эцсийг нь дуустал хийдэг, хэний ч харцнаас дальдирдаггүй, хүчээр дутуу байсан ч бага залуугаасаа тархиа тултал ажиллуулан үргэлж ялдаг байсан Чингис хаан шиг хүн байгаад дарга болдог бол ч. Чингис хаанаас суралцах юм их байна даа.

Avatar

Зочин 2020-11-05 43.242.243.101

За ёи чингис хаантай уулзаж байснаараа оролдоод үз

Avatar

Зочин 2020-11-05 202.131.245.10

НҮРЗЭД ГЭдэг нэр өлгөө

Avatar

Зочин 2020-11-05 150.129.142.87

ЭНЭ ДӨРВИЙН АЛЬ НЭГИЙГ НЬ СОНГОХ ЮМ БОЛ АН- НАМ БҮР МӨСӨН УСТЛАА ГЭСЭН ҮГ

Avatar

Зочин 2020-11-05 202.179.17.209

Амартүвшингээс бусад нь хэн нь ч байсан ОК

Avatar

Г.Батнасан 2020-11-05 183.177.99.230

Энэ дотор лидер гэчих ч хүн алга даа. Нэг ээлж л өнгөрөөх юм биз. Лам олдохгүй бол буцахдаа зална гэж хэн нэгнийг нь залах л байх. Харин дараа нь нөгөө залагдаагүй хэд нь дайснууд нь болж хувирна. Тэр муу Элбэгдорж чинь нам дотроо лидер, нөгөө Бат-үүл энэ тэр нь түүнийхээ дор нэгддэг байсан юм шүү. Харамсалтай тэр хүн тэр нэр хүндээ хувьдаа л ашиглачихсан юм. Уг нь АН Монголд хэрэгтэй л юмсан. Одоо байр сууриа ХҮН, ШИНЭ, МАХН гэх мэт цөөврүүдэд тавьж өгөөд улс төрөөс арчигдчих дээр тулж.

Avatar

zochin 2020-11-05 202.179.26.195

Ouungerel demjdeg

Avatar

зочин 2020-11-05 64.119.26.237

Алтанхуяг бүтээлч боловч удирдагч биш, хэтэрхий хэрүүлч ,хонзогнуур хүн юм

Avatar

Зочин 2020-11-05 64.119.16.234

Оюунгэрэл, Тэмуужин 2- н аль нэг нь гараасай

Avatar

Amar 2020-11-05 124.158.80.64

Өнөөдрийн АН буюу Авилгачдын Намыг АН буюу Ард иргэдээ боддог Нам болгож чадах хүн хэрэгтэй.Иймээс эд нараас Х.Тэмүүжин, Л.Гантөмөр хоёр л магадгүй дээ.Уг нь цоо шинэ, мэдлэг чадвартай хүн байвал зүгээр дээ.

Avatar

Zochin 2020-11-05 203.91.115.55

Amarthvshin

Avatar

ЗОЧИН 2020-11-05 103.80.211.207

АЛТАНХУЯГАА УРИАД СОНГОСОН НЬ ДЭЭР ДЭЭ

Avatar

Zochin 2020-11-05 203.91.115.55

Demiii baihh

Avatar

Зочин 2020-11-05 203.91.115.52

Амартүвшин лав биш шүү

Avatar

ЗОЧИН 2020-11-05 202.179.8.4

1 сарын курс дамжаа хөтөлбөрт сурсныгаа битгий Боловсрол хэсэгт бичээчээ, монголчуудаа Зөвхөн ЭРДМИЙН ЗЭРЭГ авсан боловсролын түвшингээ л бичдэг юм

Avatar

болдоо 2020-11-05 202.126.89.147

АН-ын гишүүд хэнийг сонгохоо мэднэ ….. цэцэрхээд яахав ….

Avatar

Зочин 2020-11-05 202.9.47.26

ЭНЭ ДӨРВӨН ХҮН ЛАВ ТЭНЦЭХГҮЙ АМАРТҮВШИН Л ЮУ ЮМ ГЭХЭЭС

Avatar

болдоо 2020-11-05 202.126.89.147

чи тэнц ….

Avatar

Зочин 2020-11-05 64.119.25.113

АН-ын даргад хуучин үеэ өнгөрөөсөн мүүн Гантөмөр, хонгио хар тамхичин Тэмүүжин, америк нөхөртэй садарласан жорлон Оюунчимэг нар ёстой хэрэггүй. Харин цоо шинэ хүн О.Амартүвшин байж болох юм. Залуучуудаа гаргах хэрэгтэй. Гэхдээ ер нь АН хүний нөөцгүй болжээ

Avatar

болдоо 2020-11-05 202.126.89.147

амартүвшин гэж юм юм руу үсчсэн сумтай гар байна аа …. мөрөөрөө АН-аас зайл ….

Avatar

АРДУУД 2020-11-05 122.201.24.184

БИДНИЙ ҮЕИЙНХЭН АМИАРАА ДЭНЧИН ТАВЬЖ БАЙЖ БҮТЭЭСЭН АРДЧИЛАЛ МААНЬ БУЛШЛАГДАЖ БАЙНА. ЭНЭ ЭТГЭЭДҮҮД БАС БҮҮР АМЫГ НЬ БАРИХ БИЗ ЭЭ

Avatar

иргэн 2020-11-05 66.181.161.52

Тэр Гантөмөр бол ёстой хэрэггүй. Бас амбицандаа баригдсан фракцин нөхөр. Одоо бас ерөнхий сайд болох санаатайшүү. Бусад нь болох хүмүүс.

Avatar

Зочин 2020-11-05 203.91.115.56

Охин ш****г сайн ах тэмүүжин мүүний шашны шаймгар гантөмөр архи найруулдаг амартүвшин нараас нөгөө амёрик нөхөртэй авгай нь дээр байхаа

Avatar

Зочин 2020-11-05 66.181.171.34

Тэмүүжингийн 1989-1994 оны 5 жилийн намтар сох дутаад байдаг юм даа

Avatar

16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2020-11-05 202.21.109.42

гантөмөр …оюунгэрэл хоёр л дээр… үнэнийг хэлэхэд тэмүүжин хэрэггүй дээ….

Avatar

Зочин 2020-11-05 150.7.169.167

Ц.Оюунгэрэл АН-ын дарга болвол АН босоод л ирнэ дээ.

Avatar

Irggen 2020-11-05 150.129.141.241

Amartuvshin chadna

Avatar

Болд 2020-11-05 64.119.23.46

Эргэлзэж тээнэгэлзэх юм байхгүй Алтанхуяг штэ. Өөр ямар ч сонголт хол явахгүй.

Avatar

Зочин 2020-11-05 64.119.27.172

Эрднээгийн гар хөлгарах нь тодорхой

Avatar

Зочин 2020-11-05 202.131.251.109

гантөмөр чадна

Avatar

honi 2020-11-05 203.98.77.101

гантөмөр болохгүй ээ

Avatar

BOLD 2020-11-05 103.229.123.117

TEMUUJIN UUR SONGOLT UGUI

Avatar

Зочин 2020-11-05 64.119.19.62

Заавал 1 увс хүн байх ёстой юмуу

Avatar

зочин 2020-11-05 66.181.170.73

Oyungerel-d zangarag bhgui

Avatar

Зочин 2020-11-05 103.14.36.18

Оюунгэрэлийг дэмжиж байна.

Avatar

зочин 2020-11-05 66.181.170.73

Temuujin Gantumur 2-iin ali neg n zugeer yum bnda, munguur namaa zardag bish unet zuilee hamgaaldag dargatai boloh heregtei bha AN!!!

Avatar

зочин 2020-11-05 66.181.170.73

Ц.Оюунгэрэл

Avatar

Зочин 2020-11-05 66.181.170.73

Л.Гантөмөр

Avatar

Irgen 2020-11-05 103.111.68.3

Zaluu ueiin tuluulul Purewdorjiin Galindiv zugeer zaluu baina lee dee dotoroo sain yriltsah n zuitei baih.

Avatar

ИРГЭН 2020-11-05 202.21.127.168

Л.Гөнтөмөр зүгээр дээ. Энэ хүн боловсролын салбарт их юм хийж чадсан. Атаархагчид л түүнийг харлуулдаг. МАН гараад Дээд боловсролын хуулийн Удирдах зөвдөлийн маш чухал заалтыг хүчингүй болгож, мөнгөний томилгоо хийсэн, одоо эргээд түүнээ сэргээхээс өөр аргагүй болж байна. Оюунгэрэл бол нийгмийн зүтгэлтэн болохоос улс төрч биш, Батаар, жорлон 2-оор л жаахан танигдсан. Тэмүүжинд харизм байхгүй, дээр нь уян хатан бус. Алтанхуяг чинь Нам бусчуудын төлөөлөл шүү, арай АН-даж тэнэгтэхгүй байлгүй дээ

Avatar

t 2020-11-05 192.82.68.212

Oyundariig l bolgochihmoor bgaa yum da

Avatar

Зочин 2020-11-05 192.82.70.48

АЛТАНХУЯГ , ОЮУНГЭРЭЛ

Avatar

Зочин 2020-11-05 66.181.170.73

21 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялмаар байвал, АН ыг дахин төрийн эрх барих нам болгомоор байвал Алтанхуягаас өөр сонголт үгүй.

Avatar

Зочин 2020-11-05 150.7.169.167

Бие дааж нэр дэвшээ биздээ, өөрийн эрх ашгийн төлөө яаж ч мэдэх хүн шиг л харагдсан. УИХ дээр хүнд хэрэгтэй нэг ч юм ярихгүй, жалга довны асуудал ярихаас цаашгүй.

Avatar

Зочин 2020-11-05 202.126.94.99

Ерделдех гэж байгаа нехдууд естой биш ээ!!! Алтанхуягаас еер хун унэндээ алга!

Avatar

Зочин 2020-11-05 150.7.169.167

Алтанхуягт чинь өрсөлдөх нэр нүүр байхгүй шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж