АН-ыг удирдах дарга XI сарын 16-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

АН-ыг удирдах дарга XI сарын 16-нд тодорно

АН-ыг удирдах дарга XI сарын 16-нд тодорно

Ардчилсан намын Их хурал арваннэгдүгээр сарын 16-нд болно. УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээсний дараа тус намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, Их хурлын товыг тогтоосон.

Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаараа намын дүрмээ өөрчлөхийн зэрэгцээ ирэх дөрвөн жилд Ардчилсан намыг удирдах даргыг тодруулах юм. Үндэсний бодлогын хороо нь 200 гаруй гишүүнтэй бөгөөд 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч тус намыг удирдах боломжтой болно.

Ардчилсан намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Соёл, спортын сайд асан Ц.Оюунгэрэл, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын захирал О.Амартүвшин нар өрсөлдөх мэдээлэл бий.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг эс тооцвол 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн орон нутгийн сонгуулийг оруулбал дөрвөн ч шатны сонгуульд тус нам ялагдал хүлээгээд буй.

Иймээс “шок”-оос гарах лидерийг сонгож байж, ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд амжилттай оролцох эсэхээ шийдвэрлэх болно гэдгийг намын гишүүд мэдэгдэж буй.

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөх нэр дэвшигчдийн мэдээллийг хүргэе.

Л.ГАНТӨМӨР:

Боловсрол:

  • 1981-1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1993-1996 онд Японы Сэндай Дэнпа коллежийг харилцаа холбооны инженер мэргэжлээр
  • 1996-1999 онд Японы Нагаокагийн Техник технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн

Эрхэлж байсан ажил:

  • 2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн дэд захирал,
  • 1999-2000 Шинэ-Үе залуучуудын байгууллага, СБД-ийн дарга
  • 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч,
  • 2007-2010 онд Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2005-2006 онд Ёс зүйн дэд хорооны дарга,
  • 2006-2007 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

Х.ТЭМҮҮЖИН:

Боловсрол:

  • 1979-1989 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль
  • 1994-1998 онд Монгол Улсын Их сургууль, Хууль Зүйн Сургууль тус тус төгссөн.

Эрхэлж байсан ажил

  • 1998 оноос МУИС-Хууль зүйн сургуульд багш
  • 2004-2008 онд Нээлттэй академи ТББ-ын тэргүүн
  • 2005-2008 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга
  • 2005-2008 онд Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2006-2008 онд Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2015 онд Хууль зүйн сайд

Ц.ОЮУНГЭРЭЛ:

Боловсрол:

  • 1973-1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р дунд сургууль
  • 1983-1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч
  • 1993 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр,
  • 2004 онд АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг
  • 2006 оны АНУ-ын Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хөтөлбөрт суралцсан

Эрхэлж байсан ажил:

  • 1988-1991 онд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн,
  • 1991-1992 онд Хөвсгөл аймгийн АДХГЗ-нд Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга,
  • 1993-1996 онд Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн,
  • 1996-1997 онд УИХ-ын дэд даргын туслах,
  • 1997-1998 онд “Өмч хувьчлал” төслийн менежер,
  • 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах,
  • 1999-2000 онд УИХ дахь Олонхийн бүлгийн Ажлын албаны дарга,
  • 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал,
  • 2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах,
  • 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн,
  • 2012-2015 онд Соёл, спорт аялал жуулчлалын сайд

О.АМАРТҮВШИН:

Боловсрол:

  • 1986-1992 онд Булган аймгийн II арван жилийн дунд сургууль
  • 1992-1996 онд Залуу техникчдийн ордон буюу Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургууль
  • 1996-2000 онд ШУТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль (КТМС)-д

Эрхэлж байсан ажил:

  • 2002-2005 онд MCS компанид Спирт, бал бурам хариуцсан менежер, захирал
  • 2005 онд UFC-ийг үүсгэн байгуулсан
  • 2007 оноос UFC компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2019 оноос МҮХАҮТ-ын ерөнхийлөгч

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж