Трампын дахин сонгогдох магадлал улам багасч байна | News.MN

Трампын дахин сонгогдох магадлал улам багасч байна

Трампын дахин сонгогдох магадлал улам багасч байна

Трампын дахин сонгогдох магадлал улам багасч байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн өрсөлдөөн ширүүссээр байна. Олон арван улс орны гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалахын ирээдүй энэ улсын сонгуулийн үр дүнгээс шалтгаалах учир дэлхий нийтээрээ тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг чих тавин хүлээж байна. Өмнөх жилүүдэд сонгуулийн үр дүн санал хураалт болсон өдрийн орой гэхэд тодорхой болдог  байсан ч энэ удаа санал тооллого удааширч байна. Учир нь covid-19 цар тахлын улмаас зарим мужууд урьдчилсан байдлаар шуудангаар иргэдийн саналыг авсан юм. АНУ-ын хүн амын бараг гуравны нэг нь буюу 100 орчим сая хүн урьдчилсан санал хураалтад оролцсон билээ.

Өнөөдөр өглөөний /2020.11.05/ 08.00 цагийн байдлаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 төлөөлөгчийн саналыг аваад байна. Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 264 саналтайгаар өрсөлдөгчөөсөө 40 саналын зөрүүтэйгээр  тэргүүлж байна. Нийт 538 саналаас 270-ийг нь авч байж АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох юм.

Трампын хувьд өчигдөр өрсөлдөгчөө гүйцэхэд ойрхон болж ирсэн ч шуудангаар санал өгсөн хүмүүсийн дийлэнх нь Байденийг дэмжиж байгаа аж. Харин цар тахлыг үл ойшоодог Дональд Трампын сонгогчид санал хураалтын өдөр биеэр очиж сонголтоо хийхийг илүүд үзсэн байна. Санал хураалтын дүнгээ эцэслэж гаргаагүй байсан мужуудад Трамп илүү олон саналтай явж байсан ч өнөөдөр байдал өөрөөр эргэжээ.

Дональд Трамп шуудангаар санал авах ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Мичиган мужийн санал тооллогыг зогсоох хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй байна. Одоо тэд Пеннсилвани мужийн санал тооллогын ажиллагааг зогсоох, Уисконсин мужийн саналыг дахин тоолуулах хүсэлтийг Дээд шүүхэд гаргаад байгаа гэнэ. Мөн тэрбээр сонгуулийн дүн албан ёсоор гараагүй Пеннсилвани мужид ялалт байгуулснаа зарлан жиргэсэн ч твиттер компани түүний жиргээг түр хугацаанд нуух арга хэмжээ авчээ.

Ерөнхийлөгч Трамп аравдугаар сарын 2-ны үүрээр жиргэсэн жиргээгээрээ америкчуудыг цочирдуулсан. Тэрбээр эхнэрийн хамт коронавирусийн халдвар авснаа тэгэхэд зарласан юм. Цар тахал нь 2020 оны турш  тус улсын мэдээллийн гол сэдэв байсаар ирсэн бөгөөд есдүгээр сард Дээд шүүхийн шүүгч Рут Бадер Гинсбург нас барсан мэдээлэлд ард иргэд анхаарал хандуулж эхэлсэн. Гэтэл Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар халдвар авсан нь америкчуудын эргээд цар тахал руу анхаарлаа хандуулах шалтгаан болсон.

ABC News / Ipsos-ийн санал асуулгын дүнгээс харахад Ерөнхийлөгч цар тахлын хямралыг хэрхэн шийдвэрлэж байгааг америкчуудын ердөө 35 хувь нь сайшаасан бол судалгаанд оролцогчдын 72 хувь нь вирусийн халдвар тарах эрсдэлийг бууруулж чадаагүй, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хангалттай авч чадаагүй гэж дүгнэжээ.

АМЕРИКЧУУД ТРАМПАД ИТГЭЛ АЛДАРЧЭЭ

Сонгуулийн санал хураалтын дараа үндэсний хэмжээнд явуулсан “Exit Poll” санал асуулгын дүнгээр Дональд Трампыг эрэгтэйчүүдийн 49 хувь нь дэмжсэн бол Байденийг 48 хувь нь дэмжжээ. Харин эмэгтэйчүүдийн 43 хувь нь Трампыг, 56 хувь нь Байденыг дэмжсэн байна.

Сонгогчдыг арьс өнгө, яс үндсээр нь авч үзвэл цагаан арьстнуудын 56 хувь нь Трампыг, 42 хувь нь Байденийг дэмжсэн бол хар арьстнуудын 87 хувь нь Байденийг, 12 хувь нь Трампыг дэмжжээ. АНУ-д сүүлийн хагас жилийн дотор арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөн эрчимтэй өрнөсөн нь ийм үр дүнд хүргэсэн байна.

Мөн Испани хэлтэнгүүд буюу Латин Америкчуудын 65 хувь нь Байденийг, 32 хувь нь Трампын төлөө саналаа өгсөн бол Ази гаралтай америчуудын 63 хувь нь Байденд, 31 хувь нь Трампад саналаа өгчээ.

Насны хувьд ангилж үзвэл 18-29 насныхан буюу залуучуудын 61 хувь нь Байденийг дэмжиж, 35 хувь нь Трампын төлөө саналаа өгсөн байна. 30-44 насныхны хувьд 45 хувь нь Трампыг дэмжиж, 52 хувь нь Байденийг дэмжжээ. Харин 45-64 насныхны 50 хувь нь Байденд саналаа өгсөн гэж хариулсан бол 49 хувь нь Трампыг дэмжсэн байна. 65 ба түүнээс дээш насныхны 50 хувь нь Трампад, 48 хувь нь Байденд саналаа өгчээ.

Сонгогчдыг боловсролын түвшнөөр нь ангилж үзэхэд дээд боловсролтой сонгогчдын 55 хувь нь Байденийг 43 хувь нь Трампыг дэмжсэн бол дээд боловсролгүй сонгогчдын 49 хувь нь Байденийг, мөн тэнцүү тооны сонгогч Трампад саналаа өгсөн хэмээн хариулсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхдөө нийгмийн ямар асуудалд ихэвчлэн анхаарсан талаар сонгогчдоос асуухад эдийн засгийн асуудалд 35 хувь нь, ялгаварлан гадуурхах үзэлд 20 хувь нь, covid-19 цар тахлын асуудалд 17 хувь нь, гэмт хэрэг, аюулгүй байдлын асуудалд 11 хувь нь, эрүүл мэнд, халамжийн бодлогод 11хувь нь илүү анхаарч саналаа өгсөн гэж хариулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-05 202.9.46.13

Америкийг ардчилсан еврей нар захирч, монголыг хятадын э****з хурлийз нар захирч байна даа.

Avatar

Зочин 2020-11-05 103.14.38.134

Хятадын эсрэг хэн үр дүнтэй бодлого хэрэгжүүлнэ. Тэр л Монголд ашигтай.

Avatar

Зочин 2020-11-05 202.55.188.107

China delhiig ezleh ni dee

Avatar

/*-*/ 2020-11-05 49.0.212.165

Манай хувьд Трамп сонгогдсон нь ашигтай

Avatar

Зочин 2020-11-05 202.131.245.243

2 ерөнхийлөгчтэй болсон нь дээр дээ. Афганистан шиг. Эсвэл Венесуель, Беларусь шиг.

Avatar

зочин 2020-11-05 64.119.26.237

манайд ч ингэж тодорхой судалгаа гаргаж зарлаж баймаар юм

Avatar

Зочин 2020-11-05 139.5.218.186

яг манай улсын хувьд бол Трамп байсан нь дээр шүү дээ. Хятхд хэмээх агуа аймшигт хүчирхэг мангасыг ганц энэ хүн л тогтоож хөдөлж чадаж байгаа ш дээ. Гэхдээ эдийн засаг талаасаа бол мань Трампын боплого манайд муугаар нөлөөлж буй болов уу. Америктаа хэрэгтэй л хүн байх

Avatar

Үнэн 2020-11-05 202.72.247.58

Жо-Байден гарвал Монголын нүүрсний экспорт зогсоно хар малуудаа

Avatar

Зочин 2020-11-05 202.21.108.164

ЗОГСОО

Avatar

Зочин 2020-11-05 202.131.245.6

ТРАМП, nono

Avatar

болдоо 2020-11-05 202.126.89.147

зөв, арьс өнгөний үзлийг гааруулсан хүн бол трамп, трампыг тонилгох нь зүй ёсны хэрэг, америкчуудын сонголт мэргэн байлаа ….. баяр хүргэе ….

Avatar

Зочин 2020-11-05 66.181.161.14

Трамп бол хэрцгий н**ш. Тийм дээрэнгүй худалдаачин хүн шулах юмаа л хийнэ биздээ. Ер нь худалдаачин улс төрч байж ард түмэнд үйлчилдэггүй, сонирхол нь халаасанд нь байдаг гэж Рузведьт гуай хэлсэн шүүдээ.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-11-05 103.26.195.127

Солиот эр Трамп зайлах нь тодорхой боллоо. .. Нөгөө Трампыг дэмжээд байсн ОРКууд яагаад таг чимээгүй болчихсон бээ.. Байден Монголд ирж байсан хүн шүү дээ.

Avatar

ЯАГ ЛЕНИН ШИГ 2020-11-05 202.21.108.164

БИД ОДОО БҮР БАЛАРЛАА ГЭРЭЛТЭХ НАРГҮЙ БОЛЛОО

Avatar

Зочин 2020-11-05 202.21.108.164

ХЯТАДУУДЫГ Л ЯАВУУЛЖ БАЙГАА ЮМ

Avatar

Зочин 2020-11-05 202.55.188.43

Попуудын эрин үе дуусч байна. Дараа жил поп бөх еөөкөө халах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-11-05 192.82.66.247

Бүгд найрамдахчууд манайд дандаа талтай байсан, Трампын хүү нь эхнэртэйгээ ирж байсан. Манай газарзүйн байрлалыг ашигтай гэж хардаг учраас анхааралдаа авдаг. Арчилсан намыхан хятадтай муудахгүйг хичээдэг. Үр дүнд нь хятад хамгийн хүчирхэг улс болж байна.

Avatar

Зочин 2020-11-05 172.56.42.222

Za s****a biz internetees usa ali ulsiig friend gej uzdegiig hai , tend democratic uud mongoliig 54 deh naizaa, Republican uud 100 Dani naizaa gej uzdeg geed baigaa

Avatar

Зочин 2020-11-05 103.14.38.135

Одоогоор 264, 214 саналтай гээд зөрүү нь 40 байна гэх юмаа ???

Avatar

Зочин 2020-11-05 66.181.183.88

ta ih toondoo mundag yum.

Avatar

Зочин 2020-11-05 67.161.146.209

Biden yalsaan.., Trump Corona garaad bhad yu ch hiihgui bna 2 t arisnii uzeleer humuusiig morgolduulj yag 15 nastai huuhed shig aashildag uchraas Americchuud dahin songohgui gedeg n oilgomjtoi bsan

Avatar

Зочин 2020-11-05 202.55.188.93

Луйвардуулчихлаа даа…ингэж удаан дүн гарах нь будлиантай шүү…түрүүчийн сонгуульд өглөөнөөс мэдээ үзээд өдөр гэхэд эцэсийн дүн гарч байсан шүү…энэ удаа хонон өнжиж дүн гарч байгаа нь но той доо.

Avatar

Зочин 2020-11-05 150.129.143.63

гараар тоолоод байхдаа яадаг байнаа, ядуу монгол хүртэл автоматаар тоолоод дараа нь хяналтын тооллого хийгээд байхад

Avatar

Зочин 2020-11-05 98.253.30.34

Ene orange baboon songogdnuu bna uu mani meted ymar hamaa bnaa.

Avatar

Зочин 2020-11-05 202.131.245.243

Уисконсин, Мичиганд яалт ч үгүй АН-ынхны луйвар орсон. Бусад мужуудад урьдчилан өгсөн саналуудыг тоолсон ч дүнд өөрчлөлт ороогүй. Ер нь өчигдөр ам?рикийн цагаар шөнийн 01:00 цагаас хойш байдал эвгүй болоод эхэлсэн шүү. Саналын хуудсыг дан бүдүүн харууд тоолж байх чинь билээ.

Avatar

Иргэн Хүрлээгийн Батсайхан Б Г Д 14 хорооны иргэн 2020-11-05 202.131.244.210

АНУ-ын ерөнхийлөгчийн согуулью Жо-Байденыг монголчууд ихээр дэмжиж байна .би ч бас дэмжиж байгаа амжилт хүсэе.

Avatar

болдоо 2020-11-05 202.126.89.147

би бас дэмжиж байгаа, шовенист трампыг зайлуулах нь түмэн зөв …. кккк

Avatar

Зочин 2020-11-05 202.21.108.48

Монголд байдал муугаар эргэлээ дээ.

Avatar

болдоо 2020-11-05 202.126.89.147

чи муугаар эргэ ….

Avatar

болдоо 2020-11-05 202.126.89.147

чи муугаар эргэ ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж