МУИС-иас бусад төрийн өмчит их сургуулийг Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Ховд зэрэг аймаг руу нүүлгэх төлөвлөгөө барьж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн долоо хоногт /2020.10.26/ мэдээлсэн. Эхний ээлжинд буюу ирэх жил Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийг Дархан-Уул аймаг руу нүүлгэнэ. “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг /ШУТИС/-ийг Орхон аймагт шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ удаад бид ХААИС-ийн багш, оюутнууд дээрх шийдвэрийг дэмжиж буй эсэх талаар сурвалжиллаа.
ХААИС нь зургаан бүрэлдэхүүн сургуультай. Харьяа гурван эрдэм шинжилгээний хүрээлэнтэй. Тус их сургуульд нийтдээ 1000 орчим эрдэм шинжилгээний ажилтан, багш нар ажиллаж байгаа бол 10 мянга орчим оюутан бакалавр магистр, докторт суралцаж буй. Монгол Улсдаа хамгийн томд тооцогдох их сургуулийн нэг билээ.
Их сургуулийн үүдээр ормогц оюутнуудын хөл хөдөлгөөн ихтэй угтлаа. Зарим оюутнууд “Энэ асуудлыг олон жил ярьсан. Гэвч өнөөдрийг болтол амьдрал дээр хэрэгжсэн зүйл алга. Биднийг төгссөний дараа л их сургуулийг нүүлгэн шилжүүлэх байх” гэдгийг хэлж байв. Ингээд багш, оюутнуудын байр суурийг хүргэе.
“ОРОН НУТАГТ СУРАЛЦАНА ГЭЖ ОГТ ТӨСӨӨЛӨГДӨХГҮЙ БАЙНА”
ХААИС-ийн Агро, экологийн сургуулийн гуравдугаар курсын оюутан Д.Дашням “Би байгалийн аялал жуулчлалын мэргэжлээр суралцдаг. Манай сургуулийн ихэнх оюутнууд орон нутгаас ирж, суралцдаг. Хөдөө аж ахуйн их сургуулийг нүүлгэх шийдвэр гарвал хэцүү шүү дээ. Бүх сургалтын бааз, суралцах орчин, хүмүүсийн төвлөрөл Улаанбаатар хотод байхад Дархан-Уул аймаг руу хэн нүүх вэ дээ. Миний хувьд ийм шийдвэрийг дэмжихгүй. Надаас гадна олон оюутан энэ шийдвэрийг дэмжихгүй байх гэж бодож байна”.
Дөрөвдүгээр курсын оюутан Г.Мөнх-Эрдэнэ “Их сургуулиудыг орон нутаг руу нүүлгэх ажил биднийг төгссөний дараа л хэрэгжих болов уу. Гэхдээ ажил болж хэрэгжихэд хэцүү л дээ. Өөр дээрээ жишээ авахад, 700 км зам туулж, Дорноговиос Улаанбаатарт ирж суралцдаг. Хэрэв их сургуулийг маань Дархан-Уул аймаг руу шилжүүлбэл Улаанбаатарт ирж, явж байх болно. Одоо Дархан чиглэлийн зам ямар байгаа билээ. Вагоноор явахаар 10 мянган төгрөгийн зардлынхаа буцаан олголтыг авах нь ховор. Улаанбаатар хот хүн ам олноор суурьшиж байгаа учраас энд дасан зохицохоос өөр аргагүй. Гэтэл их сургуульд суралцахын тулд орон нутагт руу очиж, суралцана гэж огт нүдэнд төсөөлөгдөхгүй байна”.
Оюутан Г.Батболд “Их сургуулийг нүүлгэхэд зөвхөн оюутнууд дагаад тэнд очихгүй. Энд ажиллаж байгаа ажилчин, багш нар оюутнуудаа дагаж, орон нутагт очих шаардлагатай болно. Тэд Дархан-Уул аймагт очоод хаана амьдарч, гэр бүлээ яаж зохицуулах юм. Ийм шийдвэрийг би хувьдаа дэмжихгүй”.
ХААИС-ийн багш, доктор Д.Дэлгэржаргал “Би өөрөө маш олон эрдэм шинжилгээний хүрээлэн, олон улсын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Багш хүн учраас өөрийн нийгэмд оролцох оролцоогоо идэвхтэй байлгахыг хичээдэг. Их сургуулийг нүүлгэн шилжүүлбэл бид нэгдүгээрт мэдээллийн эх үүсвэрээс холдчихно, хамтын ажиллагаатай байгууллагуудтайгаа ажиллах боломжгүй болно. Их сургуулийн багш нар мэдээллийн эхэнд явж, түүчээлэх ёстой. Гэтэл алслагдсан орон нутаг руу нүүх нь хэр зөв шийдвэр байх бол. Би хувьдаа үүнийг дэмжихгүй.
Мөн багш хүн гэр бүлээ аваад нүүнэ гэдэг маш том асуудал. Энэ асуудлыг бидний хувийн асуудал гээд орхиод зөвхөн сургууль, эрдэм шинжилгээний ажлаа бодоод үзэхэд ямар ч боломжгүй. Үүнд дээр багш ажилчдын нийгмийн асуудлыг нэмэхээр бүр боломжгүй. Хэрвээ алсдаа их сургуулиудаа хотхон байдлаар хөгжүүлье гэвэл анхнаасаа төлөвлөж, дагуул хотоо байгуулах шаардлагатай. Улсаас бүсчилсэн хөгжлөө дэмжих хэрэгтэй. Ийм үед хүчээр хүмүүсийг нүүлгэн шилжүүлэлт хийж, аваачих нь буруу. Энэ нь цаг үеэ олоогүй асуудал гэж бодож байна. Ер нь одоо байгаа оюутны дотуур байрны нөөц хангалтгүй байдаг. Тиймээс ядаж л Дархан-Уул аймагт хүрэлцээтэй оюутны дотуур байр барих шаардлагатай болж байна”.
Тус сургуульд сургалтад суухаар ирсэн ахмад багш О.Сүхээ “Их сургуулийг бүхлээр нь нүүлгэн шилжүүлэх нь туйлшрал. Харин Дархан-Уул, Орхон аймагт байгаа үйлдвэр, салбар сургуулийг ашиглан, шинэ элсэлтийг тэндээ авсан нь дээр гэж бодож байна. Ингэснээр Улаанбаатар хотод байрлах төв сургуулийн ачаалал ч буурна” гэдэг саналаа хуваалцлаа.
“МАНАЙ ИХ СУРГУУЛЬ ХАШААН ДОТРОО БАГТАХГҮЙ БАЙНА”
Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүгагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсдаа томд тооцогдох их сургуулийн газар дээр хэчнээн хичээлийн байр байна вэ?
-Хөдөө аж ахуйн их сургууль нь кампус дотроо хичээлийн найман байртай. гурван хүрээлэнгийн байр байдаг. Хоёр нь нэг байранд, нэг нь тусдаа байртай. Үүнээс гадна нийслэлийн 32 дугаар сургууль, 35 дугаар цэцэрлэг байдаг. Нийтдээ манай оюутны дөрвөн байр, багш ажилчдын таван орон сууц болон бусад байгууламжууд бий.
-Тус сургуулийг ирэх жилээс Дархан-Уул аймаг руу шилжүүлнэ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Сургуулийн удирдлагын зүгээс ямар байр суурьтай байгаа бол?
-Ер нь их сургуулийг шилжүүлэх, нүүлгэх асуудлаар Засгийн газарт сүүлийн хэдэн жил хүсэлт тавьж ирсэн. Манай их сургууль хашаан дотроо багтахгүй болж байна. Улаанбаатар хотод хоёр дахь кампусыг байгуулах газар алга байна. Тиймээс хоёр дахь салбар сургуулийг хаана байгуулах вэ гэдгээ эрж хайж байна гэсэн үг. Дархан-Уул аймагт манай сургуулийн харьяа сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн байдаг. Өөр бусад газруудад хоёр дахь кампусын асуудлаар зураг төсөл, тодорхой саналуудыг гаргасан байгаа.
-Их сургуулийг нүүлгэн, шилжүүлэх талаар судалгаа хийсэн үү. Хийсэн бол ямар шатандаа явааг сонирхож болох уу?
-Одоо сурч, ажиллаж байгаа багш, оюутнууд шууд Дархан руу нүүхгүй шүү дээ. Бид дараагийнхаа судалгааны их сургууль болох хөгжлийн хүрээнд хоёр дахь орон зайгаа бэлдэх нь чухал. Хаана гэдгээ тодорхой шийдээгүй. Засгийн газраас бас эрэл хайгуул хийж байгаа. Одоогоор хамгийн тохиромжтой газар хаана вэ гэдгийг судалж байна гэсэн үг.
Манай сургуулийн зүгээс хоёр дахь кампуст хэдэн багш оюутны байр байх шаардлагатай зэрэг тодорхой зураглалыг гаргаж байна. Засгийн газар 2009 оноос Багануурт их сургуулиудын нэгдсэн хотхон байгуулна гэдэг тооцооллыг хийгээд явж байгаа. Энэ бүтээн байгуулалтад нийтдээ 11 их наяд төгрөг хэрэгтэй гэдэг тооцооллыг гаргасан. Манай сургуулийн хувьд эхний барилга байгууламжаас гадна нэн шаардлагатай лабораторит техник хэрэгслүүдэд нэг их наяд төгрөг хэрэгтэй.
-Орон нутаг дахь салбар сургуулиа илүү хөгжүүлнэ гэлээ. Магадгүй их сургуулийг нүүлгэснээр элсэгчдийн тоо буурах эрсдэл гарах вий?
-Бид орон нутагт Улаанбаатар хотод байгаа орчинг бүрдүүлэх нь чухал. Бид өнөөдөр эсвэл маргааш нүүх гэж байгаа биш. Одоо тэнд хоёр дахь кампусаа барьж байгуулна гэдэг нэлээд цаг хугацаа, санхүү хөрөнгө шаардана. Хангалттай боллоо гэвэл, багш, оюутны байр, сургууль, цэцэрлэг гээд олон байгууламжийг барих хэрэгтэй болно. Тэр хооронд бид ямар хөтөлбөрийг боловсруулж, шинэ элсэгчдээ хэрхэн авах вэ гэдгээ боловсруулна. Их сургуулийн хөтөлбөрт шинэчлэл хийж, зарим мэргэжилтэнг бэлтгэх шаардлагагүй болж байна. Зарим хөтөлбөрийг цоо шинээр хийх шаардлага үүсч байгаа. Таван жилийн дараа шинжлэх ухааны салбарт ямар өөрчлөлт орж, хөдөө аж ахуйн салбарт ямар ахиц дэвшил гарахтай уялдуулж, өнөөдрөөс эхлэн бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
-Багш, оюутнууд их сургуулийг нүүлгэн шилжүүлэхийг дэмжихгүй байна. Тэднээс санал асуулга авсан болов уу?
-Ер нь санал, асуулга авч байгаа. Орон нутагт хотоос дутахааргүй орчин бүрдчихвэл бүгд л дэмжих байх. Улаанбаатар хотод ажиллаж байгаа багш нар илүүдэл биш шүү дээ. Бид ирээдүйн багш мэргэжилтнүүдээ одоо магистр, доктор нараасаа бэлдэж эхэлнэ.
“ИХ СУРГУУЛИУД ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА”
Томоохон их сургуулиудыг ирэх жилээс нүүлгэн шилжүүлэх болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулах гэсэн боловч холбогдох мэргэжилтэн нь “Хуралд орсон учраас уулзах боломжгүй байна” гэв. Тус яамны дэд сайд Г.Ганбаяр өмнө нь мэдээлэл хийхдээ “10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан. Энэ нь 2013 оны тооцооллоор 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байв. Одоогийн нөхцөл байдлаар Багануур дүүрэгт их, дээд сургуулиудыг төвлөрүүлэх боломжгүй. Харин Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт их, дээд сургуулийг чиглэл бүрээр нь нүүлгэн шилжүүлэх, оюутны хотхон байгуулах асуудлыг удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ.
Тухайлбал, ШУТИС-ийг “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Орхон хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймаг руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно. Төрийн их, дээд сургуулиудад хөтөлбөрийн давхардал байна. Бүгд л орлогоо бодож бизнес эрх зүй, удирдлагын ухаан зааж байна. Тиймээс үүнийг сургууль сургуулиар нь төрөлжүүлж, цэгцэлнэ. Чанаргүй, их дээд сургуулиудыг цөөлөх бодлогын хүрээнд тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас илүү бусад их дээд сургуультай нэгтгэнэ. Энд дурдахад, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан гэх таван дээд сургуулийн оюутныг өөр бусад их дээд сургууль руу шилжүүлсэн” гэдгийг хэлж байв.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалтын албанаас их сургуулийг нүүлгэн шилжүүлэх талаар тодруулахад “Их сургуулиуд ямар ч мэдээлэлгүй, салбарын яамнаас албан ёсоор бичиг ирээгүй байна. Тийм учраас мэдээлэл өгөх боломжгүй. Олон нийтэд мэдээлэл хийсэн хүмүүсээс л энэ талаар асуух нь зүйтэй байх” гэлээ.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Зочин 2020-11-05 66.181.161.4
Хэлж ярьж байгаа нь ямар өрөвдөлтэй оюутнууд вэ?
Дархан одоо алслагдсан газар уу? Багш хүн ийм өрөвдөлтэй юм яриад сууж байж болохгүй ээ.
oyutan 2020-11-05 202.9.40.113
tvgjrel stress baihgu gazar ygd nvvhgvi
igeed bgn bee uuj ideh shou tsengeeneesee tsengeeneesee salchina gej bodood baigaa baigaaym m baihdaa oyutnuud zaaval shavaaraldaj shambaraldaj amidarah geed bdinmuu bdinmuuyaadiin sheesnvvd chin
Зочин 2020-11-05 202.126.89.251
Ард нь багш нар нь бгаа дөө. Тэд л хатгаас хийгээ биз. Ойлгомжтой.
Зочин 2020-11-05 66.181.185.52
ednii sanal xend xamaatai yum
за мэдэхгүй 2020-11-05 66.181.188.107
ингэснээр улсын хэдэн гайгүй дээд сургуулиуд дампуурна!!! улсын сургуулиудаа устгах гээд байна уу??? Энэний оронд энэ олон замбараагүй хувийн дээд сургуулиудаа хаахы нь хааж, нүүлгэхий нь нүүлгэсэн дээр байхаа!!! 100 айл нарантуул гэсэн том захуудаа хотоос гарга!
Зочин 2020-11-05 202.9.46.34
Аливаа зүйл хийж бга зүйл амар хялбар, бэрхшээлгүй бүтэхгүй нь ойлогомжтой ! Хотын төвлөрөлийг багасагахад их дээд сургуулиудыг хотоом нүүлгэх нь их чухал ач холбогдолтой ! Цуг дагаж нүүхгүй гэсэн багш оюутнууд нь үлдвэл үлдэнэ л биз ! Сургууль багш нарын зүгээс нүүхгүй гэх шалтгаанаар оюутнуудаа турхирах зэрэг янз бүрийн арга хэрглэж байж мэдэх л юм !
Зочин 2020-11-05 202.126.89.251
Турхиралт бол бгаа.
Оюутан 2020-11-05 66.181.161.45
Би лав дэмжиж байгаа шүү
zochin 2020-11-05 64.119.24.177
Энэ шийдвэр тийм ч амархан бүтэхгүй байх. Гэхдээ нүүлгэлэЭ гэж бодоход улс орны ирээдүй их л бүрхэг болно доо. сургалтын чанар шууд муудна. Ихэнх багш судлаач эрдэмтэд сургуулиа дагаад нүүхгүй харин хотод өөр ижил чиглэлийн сургуульд орох байх. Ингэснээр ирээдүйн боловсон хүчнүүд маань ямаршуу боллх нь тодорхой. Адгийн наад зах нь хотын соёлд сурах өрсөлдөх чадвар нь нэмэгдэх зэрэг нь байхгүй болно.
Зочин 2020-11-05 202.179.25.80
Оюутнууд Орон нутагт байх тусмаа тэдэнд амар байх болно. Орон нутагтаа ч хэрэгтэй. Нүүлгэх нь зөв
Зочин 2020-11-05 122.201.21.237
Шинэ нисэхэд оюутны хотхон баринаа
Багш 2020-11-05 66.181.190.214
Мэдээж хүн дасаагүй зүйлээ төсөөлөгхгүй нь ойлгомжтой. Хийе гэж л байгаа бол шууд эхлэх хэржгтэй. Зам харилцаа тээврээ сайжруулаад метро явдаг болгоод хотын хүүхдүүд өглөө яваад орой буцаад ирэх боломжийг нь бүрдүүлээд өгвөл хотын утаа түгжрэлээс гараад санаа бодол нь өөр болно. Бас замын хажууд ганц хичээлийн байр бариад хаячих биш, кампус бариад дотуур байр, номын сан спорт заал банк эмнэлэг дэлгүүр гээд бүх дэд бүтцийг нь нэг дор шийдэж өгөх хэрэгтэй.
Зочин 2020-11-05 66.181.161.12
Сэлэнгийн Зэлтэрд аваач
Zochin 2020-11-05 202.126.89.103
Yagaad zaaval darhan gej tov aimag baij boldoggvi muu aria hotod oirhon
зочин 2020-11-05 103.80.211.97
Одоо байгаа оюутнуудыг угаас нүүлгэнэ гэж байхгүй бараг энэ оюутнуудын хүүхдүүд дээр л хэрэгжиж магадгүй асуудал. Зүгээр тэнд байдаг салбар сургуулиудаа нэмээд хотод бдаг ижил ангиудыг хаагаад явсан нь зөв. Аажимаар орон нутагт илүү их элсэлт авж болно.
Ганбуш Ган-Од 2020-11-05 103.9.88.70
Сурч боловсрох тав тухтай нөхцлийг сонгох нь оюутнуудын эрх …Тэд төлбөр төлж суралцаж байгаа учраас … хаана аль сургуульд суралцахаа сонгох эрхтэй Соц үе шиг үнэгүй суралцахгүй учраас л …?!?
Зочин 2020-11-05 66.181.161.71
Balantsgiin chin oron nutagt suraxgui gej ix deed surguul bolon tom zaxuudiig nen dariu xotoos gargax ni zuud niitsen ter 247000 taxichidtai xootsoldoj bxaar arai xol yabgan oyutnuudaa gargabal deer dagaad taxichid chin garna
Зочин 2020-11-05 66.181.168.131
Олон юм хуцалгүй зайлцгаа
Зочин 2020-11-05 66.181.181.134
Ганц макет хийж чаддаггүй хүн зүгээр мөрөөрөө мөөмөө унжуулаад байж бай! Нэвтрүүлэгчээ хийж байвал барав ш дээ
Зочин 2020-11-05 98.33.93.32
Хөдөөний аж ахуй судалдаг сургуулийг бүр хөдөө рүү нь шилжүүлэх хэрэгтэй. Дархан хотын статустай,монголын 2 дахь том хот….Оюутнуудын санал энд илүү, дургүй бол гадаадад сурах хэрэгтэй,аав ээжүүд нь хэдэн малаа илүү зарна биз
Ахмад багш 2020-11-05 66.181.185.82
Багш, оюутнуудаас асуувал хэн ч УБ-аас явья гэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Ийм асуудлыг улсын эрх ашгийн үүднээс гагцхүү төр, засаг л шийддэг зүйл. Х!
Зочин 2020-11-05 202.179.26.125
Ямарч байсан бүгдийг нь хотын захад гарга. Ер нь Улаанбаатар хотын төвөөс төвлөрсөн захууд, их дээд сургуулиудыг гаргавал хот маань хот шиг л болох юм.
Nuulge! 2020-11-05 67.81.184.102
Hodoo a.a surguuli hodoodoo l bh ystoi
Зочин 2020-11-05 192.82.76.61
Heruga geed ene mahan tolgoig solioch
Bayanu Ulgii d nyygeyee!!! 2020-11-05 69.138.228.195
Bayanu Ulgii d nyygeyee!!! Yagaad geve.l tend bguuah mash chuha shaardagatai bd bgaag mede bgaa bizee!!!!!!
Зочин 2020-11-05 94.214.181.162
k
зочин 2020-11-05 192.82.70.247
Боловсролын яам гэж яг тугалган жад. асуудлаа нэг мөр шийдэж чадахгүй 4 жил төсвийн мөнгөөр хооолгсод тэнд ажилладаг уу. Арчаагүй засаг ийм л юманд унадаг.10000 оюутны 10 нь эсэргүүцээ биз. тэднийг орхих хэрэгтэй. нийслэлийн бөглөрөөгөө хар.
Амараа 2020-11-05 66.181.191.169
Оюутнууд санал хэлж шаардлага тавих эрхгүй, хөдөөний сургууль хөдөөнөө л бай
zochin 2020-11-05 202.9.46.216
huduunii huuhduudee huduu ni surga hotruu oruulj irj suurshiulhaa zogsoo
Лорд 2020-11-05 122.201.24.112
Зүгээр л хотоос зайдуу нүүлгээч! Налайх Сонгино Багануур гэх мэт…
ОЮУТАН 2020-11-05 192.82.76.135
БАЙНГА Л ЭНЭ ҮЛГЭРЭЭ ЯРЬЖ СУУДАГ Ш ДЭЭ ЮУНДАА САНДЧААВ
X 2020-11-05 202.55.191.138
Za bas neg tsartsaa dees tomohtoi Adil ulger… Urgah naran horoolol gej yu bolgoloo… Neg hothonii asuudal shiidej chadaagui hun olon surguuliin asuudliig amaaraa zohitsuulj chadahgui ee…
demjich 2020-11-05 188.245.113.91
zov zov chiidver bn. Deed surguuliin ouytanuud teglee tegui, hodoonoos orj , irj suraltsaj baigaa shuud ee. ene gehiin bol hotiin hun bolon , tugjrel chigsen bagasan Zorigtoi , shuud shiideed , nuuleg.bitgii buuj ògooroi .hotiin mafidaa. (hotiin zahiragch bolon damluud min
d 2020-11-05 192.82.75.144
Худлаа попрохоо болио. Наад оюутнууд, багш нар чинь жагсаад тэгээд л таг ш дээ. Ядахдаа хотод ойрхон тэр Майдар, Шинэ зуун мод зэрэг газартаа байгуулаачээ. Гэхдээ улсад мөнгө байгааюм уу ?
darhan hot hodoo bishe. 2020-11-05 202.55.191.130
darhan hot hodoo oron nutag bishee .tend 100000 hvn amidardag tom hot ch dee.tend bvgd bii. deer ni 10000 oyuito ochivol bvr ih hvntei bolonoo. darhand odoo tom sportiin tsotsolvor barij bgaa.deer aris shirenii vildberiin park baigulij bgaa geed mash ih hogjij bgaa hot shu..
Зочин 2020-11-05 202.179.26.4
Хотын төвдөө их дээд сургуультай газар өөр байхгүй. Байвал зарим нэг удаан хөгжилтэй газрууд бий яахав.
Зочин 2020-11-05 202.179.26.4
Зоригтой хий.
Oyutan 2020-11-05 64.119.23.14
Zaasss bitgii olon yum dongodood bai. Bugdiig ni hoogood yvuul. Asuuh shaardlaga bhgui. Tiishee yvj ajillahgu gesen bagch bolgoniig halah heregte guih shaardlaga bhgui. Gazar deeree ochij sur. End arhichin bie unelegch hiij bhaar tend tarian talbai deer nom sur. Surj chadahgu bol zugeer z**l surah neg ni huleegeed bj baigaa.
Зочин 2020-11-05 64.119.16.181
нүүлгэж болохгүй ээ. Их дээд сургууль.бол улсын.амин сүнс нь.
Зочин 2020-11-05 202.9.46.214
Түгжрэл төвлөрөл буруулах гэж бгаа бол эрх баригч малнуудаа хөдөөний оюутнуудаа машингүй суралцдаг болго тэгээл түгжрэл багсна наад малнууд чинь хонио зарж прустэй хотод сураад халтуур хийгээд бна
Иргэн 2020-11-05 150.129.143.64
Er ni bol nvvlgen gedeg xetsvv l dee ternii orond salbar surguuli baiguulaad xuduu oron nutgiin xvvxdvvdee salbar surguulidaa abuul xotruu jil bolgon ybah oyutnii too bagsah bh daa tuhain surguuliin oyutan abah toog ni ihsegeed ugvvl xotiin surguuliin abah xvvxdiin toog bagasgaad ugvvl boloh ni ter biz de jishee ni erdenet gehed MUIS .n salbar bna ХААИС.salbar surguul geed bj l bn ene surguuliudad elseltiin xubiariig ni ihsegeed ugvvl boloh bh daa
Зочин 2020-11-05 202.9.40.102
zatim neh hutupburuu shipjuulj tendee avchihad bolno.
Зочин 2020-11-05 80.66.37.60
Нүүлгээ. Мэдээж овутнууд өөрсдөө явахгүй ээ л гэнэ шд. Тэд нараас асууж масуух шаардлага ч байхгүй. 2 жилийн дараа нүүлгэнэ гэж заагаад л, багшлахгүй ээ гэвэл шинээр багш нар ав. Тэгээл шийдчихээч.
Boen Delman 2020-11-05 124.158.97.238
Яг зөв. Хүний ам хараад шийдэж чадахгүй ангайгаад байвал юунд ч хүрэхгүй. Засаглаж байгаа бол зангарагтайхан бай.
Зочин 2020-11-05 202.179.26.4
Өөрчлөлт шинэчлэл үргэлж эсэргүүцэл дагуулдаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Зөв.
Э 2020-11-05 64.119.24.177
Нарийн мэргэжлийн багш нар санаан зоргоор олдохгүй зарим салбар одоо ч багш боловсон хүчний дутагдалтай байдаг.
Зочин 2020-11-05 103.26.194.138
bimbatsogto chamig uzeler say aiamr arai arai muuhai gutasan doromjilosnd oo ene barhuu.
Zochin 2020-11-05 192.82.72.162
Huduu oron nutagruu nuulgene gevl barag suuh hungui l boloh bhda
Зочин 2020-11-05 103.26.194.138
soyol erdene jagaa naad uzeler say altanhuyag said doromjilool dairal baahn yum bolob getel araas min hoogod tgeed onholdson bosa delgurin zahiral. shud reket bolosn shde ene jagaa.
Ок 2020-11-05 66.181.161.118
Юун санал асуулга авах вэ? зүгээр л нүүлгэсэн дээр бх
Зочин 2020-11-05 103.26.194.138
gan huu nad uzeler ayisanas bolod heden zluus abart orcholo gemtel deer abina. hogin tuba haraa yunda hun alaad baigan.
Зочин 2020-11-05 103.26.194.138
barhuu say gemtel der ehner min abart orood hudn gemted baijin. odoo zolbin nahu naad uzeler doromjilohoo boliod ug. aluurchinn zolbin.
Зочин 2020-11-05 103.26.194.138
barhuu naad uzeler changa yarigchaa untaraa. chin say altanhuyag said guimen ih dosh hiij orilod bolodgui ee. arai arai uzeler untraa .
Зочин 2020-11-05 138.251.199.232
Duugai yavtsgaa
online 2020-11-05 66.181.188.30
online surahgui yu. teguul hereggui bagsh nar ch tsuurnu
Монгол 2020-11-05 103.212.119.23
Ямар насаараа оюутан явах биш..4 жил блхд хаана ч бсн сурна ш тээ.оюутнуудаас илүү нийслэл хотын иргэдийн эрх ашиг чухал шүү.Нүүлгэх нь зөв.дэмжиж бна
sss 2020-11-05 126.75.31.138
bolohgui sh dee huduu oron nutag dahi salbaraa hugjuulj jhn saijruuldag ni haashaa yum be gehees ish niisleleesee tom surguuliudaa gargaad utaggui sh dee oyutnuud chini hugjihgui tanhaichuud ihsene l gj med bas ch gj hot gazaraa irj suraad yum uzeed shal uur bolood l butdsdag mongolchuudiin bolovsrolgui haranhui blgah gej denduu zutgej bna
Зочин 2020-11-05 64.119.16.227
Нүүлгэнэ гэж үлгэр ээ.100 жил дараа бол магадгүй ер бүтэхгүй дээ. Өмхий үнэртсэн өлөнгийнхөө үйлдвэрийг гаргачих мөн захуудаа гаргачих тэгээд сайхан үлгэрээ яръя.
Зочин 2020-11-05 122.201.21.5
Shiljih ni busiin hugjil dadlaga lraktik bas chanartai bolovsrol gedeg utgaaraa heregtei shuuu ulsiin hugjild ch chuhal
Зочин 2020-11-05 122.201.21.5
*praktik
зочин 2020-11-05 78.187.120.177
Орон нутгийн хөгжилд нэмэр болгох үүднээс их сургуулиудыг нүүлгэх ёстой, бүхий л боломжийг хангасан дэд бүтцийг мэдээж байгуулаж байж нүүлгэнэ, "хотод суралцдаг, орон нутагт суралцана гэхэд төсөөлөгдөхгүй байна" гэж оюутан хэлж байх юм, юу гэсэн үг вэ, ийм сэтгэлгээтэй оюутан төгсөөд яаж орон нутгаа хөгжүүлэх юм, бэлэнчлжэх сэтгэлгээтэй монголчуудыг орон нутагт сургаж, орон нутгаа өөд нь татах хэрэтгэй, хэн багш оюутнаас санал асуусан юм, ер нь….
Зочин 2020-11-05 64.119.27.218
Цалингаа хугацаанд нь олгодог.Одоо хүнд үе ард хоцорсоон
Зочин 2020-11-05 64.119.27.218
ХААИСурууль цалингаа тавьж чадахгүй байгаа гэдэг худалаа шүү дээ.Цалинг бол яг хугцаанд олгодог лоо
иш чааваас 2020-11-05 66.181.161.104
юун оюутны санал манал, үг дуугүй нүүлгэ. МҮИС-ийг ч гэсэн албадаж нүүлгэ.
uyanga 2020-11-05 66.181.188.130
demjihgui bna surguuli bish zahuudaa nuulge
Хотын мээр бөх 2020-11-05 66.181.183.215
Хуцалгүй дуугай нүүцгээ
ЦЭНД 2020-11-05 139.5.216.106
ХӨӨЁ, 10000 БАГШТАЙ, 10000 ОЮУТАНТАЙ ГЭНЭ ҮҮ? ЯМАР СУРГУУЛЬ ГЭЖ ИЙМ СУРГУУЛЬ БАЙДАГ БАЙНА ВЭ? БАС БОЛООГҮЙ 5 СУРГУУЛЬТАЙ ГЭНЭ ҮҮ? ТЭНД БИЗНИС, ЭДИЙН ЗАСАГ Г.М. СОНССОН БОЛГОНООР ХХҮХЭД ХУУРЧ БАЙХАА ЭХЛЭЭД БОЛИЧИХООД ТЭР ХАА-ГАА БАРИХ ХЭРЭГТЭЙ. ДАРХАНД ШИЛЖИХ НЬ ТҮМЭН ЗӨВ.
Зочин 2020-11-05 66.181.188.130
hutsoo
Зочин 2020-11-05 202.126.90.82
Дуугайл нүүцгээ. Шоудхаас аа илүү хичээл номондоо л анхаар. Төгсөөд дуртай зүгтээ явцгаана биз. Ард чинь багш нэртэй хэдэн нөхдүүд л шөвөгдөж бгаа биз. Тодорхой.
Зочин 2020-11-05 192.82.77.235
Tom2 doctoruud yvahgui shiljihgui gedgee helsen baisn.
Иргэн 2020-11-05 202.9.46.210
Ямар худалч юм дээ, элсэлт ч олигтой аваагүй дампуурах дээрээ тулж байж багтахгүй бна ч гэх шиг, хэдэн багш нарынхаа амралт цалинг ч тавьж чадахгүй бгаашдээ, үндсэндээ дампуурч бгаа сургуульшдээ, нүүсэн дээр биз ээ
Zz 2020-11-05 66.181.165.171
Demjih demjihgui ni chuhal bish neg gazar buugnurd bhaar chini tugjrel stress ni ulam nemegdej bas uls oron gants gazar buugnurd bval hugjil ni udaan bna bh da surguuliuda nuulgd shiljuuleh bol arai uur bolno shu
Irgen 2020-11-05 66.181.170.162
Demjihgui baigaa bol naad surguulidaa surahaa boliochee, teneg yumuu !!!
Зочин 2020-11-05 203.217.139.240
Аливаа юмны нэр агуулгаа тодорхойлдог юмаа. ХӨДӨӨ, АЖ АХУЙ гээд наад сургуулийн чинь нэрэн дотор орчихсон байна ш дээ. Дуугүй л тэр хөдөө рүүгээ яв. Харин ч Дарханд шилжүүлэх гэж байгаад баярла зүгээр. Болохгүй бол Ховд руу нүүлгэ, Ховдод ХАА-ийн техникум байсан. Нүүх ёстой, нүүлгэх ёстой ганц сургууль нь ш дээ
Уурхайчин 2020-11-05 209.89.142.86
Энэ олон сцргуулийг гаргах нь хамгийн зөв шийдвэр
Ter 2020-11-05 192.82.74.61
Meregjildee oirt.Hotod shigdeed HAA sudlan gej yuu baisan yum be………………….30 jil duraaraa haa hamaagui sheelee odoo bolno..
зочин 2020-11-05 192.82.71.43
хоёр гүүрний цаадах хосгүй баячууд борчуудын сургуулийг зайлуулж газар дээр нь ѳѳрсдийн хүмүүсээ л байрлуулах арга биз баячуудийн замд саад тээг шүдэнд орсон мах болж харагдахгүй юу ѳѳр яадгийн тэндээ байхаар хэнд саад болсон байх уу
Зочин 2020-11-05 202.131.248.198
darhand och darhan goy hot esvel bulgan yav
Зочин 2020-11-05 202.126.90.14
Оюутнуудаас илүү БАГШ нар нь дэмжихгүй байгаа.
Хувийн Их дээд сургуулиудаа яах юм бол ?
хахаха 2020-11-05 192.82.70.247
аа тэднийг үү татан буулгана.
UB iin unagan irgen 2020-11-05 178.114.33.4
haa nmergejilten boloh humuus huduunuu l baisan ni deer l dee. Ugaasaa horiin unagan irged bidnii gazriig huduuniihen bulaaj bohirduulj hog novshoor duurgej guitssen. Buh ih deed surguuliud nuuh ni nuugeed but tsogigdoh ni tsohigdog!Muusain chadvar medleggui agshiin orontsoguud bitgii turhiraad bai
Зочин 2020-11-05 202.21.107.112
Зайсанд байрлаж байгаа болохоор хамгийн түрүүнд нүүх хувь заяатай тулгарчээ.
иргэн 2020-11-05 202.21.116.98
Улс орныхоо ирээдүйн хөгжил, дэвшлийг бодож нүүх хэрэгтэй. Газар нутаггүй улс мэт нэг хотдоо бүхий л томоохон их дээд сургуулиа чихснээр өнөөдрийн нийслэлийн дүр зураг аймшигтай бөглөрөл, бухимдалтай хот болчихоод байна. Өндөр хөгжилтэй улс орнуудыг хар л даа… бараг хот болгонд нь нэр төр болсон том их сургууль нь төвлөрч байна шүү дээ.
Одоо б 2020-11-05 103.9.90.100
багш нар оюутнуудаа турхирч байгаа л даа. Ойлгомжтой
Зочин 2020-11-05 103.14.37.126
Би нүүгээд ирчихлээ, хаа очиж хэнтэй уулзах юм бээээ?
Зочин 2020-11-05 103.9.90.100
оюутнууд ирж л байдаг явж л байдаг ш дээ. Нөхцөл байдалдаа дас, хөдөө аж ахуй улаанбаатар хотод байхгүй, байх ч шаардлага байхгүй, практик бааз нь хөдөө байна, мал нь хөдөө байна, ургамал хөдөө байна. Олон юм ярилгүй явцгаа
Зочин 2020-11-05 66.181.183.19
Хөдөө аж ахуйн мэргэжил эзэмших гэж байгаа бол сургууль нь хөдөө байсан нь дээр. Тэгээд ч оюутнууд мэддэг зүйлч биш. Улс орны бодлогыг дэмжих хэрэгтэй.
Зочин 2020-11-05 202.126.90.13
ХААИС-г нүүлгэж чадахгүй бол бусдыг нь яриад ч нэмэргүй биз дээ, нүүлгэх боломжтой ганц их сургууль
Оо 2020-11-05 66.181.161.17
Нусан буунууд хуцалгүй нүүхдээ бэлд
Зочин 2020-11-05 64.119.21.35
Hotod zugaa tsengel huuj baihaar guduu garch eruul agaart yum sur
Зочин 2020-11-05 103.229.122.114
Оюутнуудаас асуух шаардлагагүй. Харин төр засгийн бодлогыг эсэргүүцэж байгаа захиралуудыг нь үтэр түргэн соль
Зочин 2020-11-05 203.98.76.21
төр хүчгүй байна.
Иргэн 2020-11-05 192.82.72.200
Дарханд ирээрэй. Зайсанд амьдрах уу Дарханд амьдрах уу шийдээрэй
Зочин 2020-11-05 202.126.93.131
haha
Зайсан суугч 2020-11-05 202.126.90.129
ашгүй хурдан зайлуул
Зочин 2020-11-05 64.119.27.236
Nuulge. Surah sonirholgui oyutnuudtai yum bish uu. Surguulid ni bish bairshil buyu hotod ni bolj suraltsatsgaaj baigaa yum bna. Paradox
Buyan Jagaa 2020-11-05 174.192.72.220
Hodoo ah ahuinhan hodoodoo ochson deere
Зочин 2020-11-05 124.158.82.74
Дархан таалагдахгүй байгаа бол Говь Алтай таалагдах байх !
Зочин 2020-11-05 58.109.221.157
Nuulgeh ni zuv Bidnii duuriah geed baigaa uls ornuudad ih surguuliud ni Niisleleesee zaiduu Ih surguulia dagasan jijig hotuud l baidag shuu dee
МӨӨГИЙ 2020-11-05 103.43.76.15
ХӨДӨӨ 20-Д ИХ ДЭЭД СУРГУУЛЬ БАЙДГИЙГ, ТУХАЙН АЙМГИЙХАН 80% СУРДАГ БОЛООД 1АЙМАГ 1ТӨРЛИЙН МЭГЖИЛТЭНИЙ ИЛҮҮДЭЛД ОРСНЫГ СУДЛААСАЙ , ОЮУТНЫ 80% ДОТОУУР БАЙРАНД СУРГУУЛИЙНХАА ОЙР ОРЧИНД АМЬДАРДАГИЙГ 80% АВТБУСААР ЯВЖ ТҮГЖРЭЛД НӨЛӨӨГҮЙГ СУДЛААД ПОПРООСОЙ? ГАНЦХАН СУРГУУЛЬ НҮҮХЭД 11ИХ НАЯД ТӨГРӨГ ГАРГАХ МӨНГӨГГҮЙЭЭ МЭДЭЖ ХУЦААСАЙ? НҮҮВЭЛ ОЮУТАН ОЧИХГҮЙГ СУДЛААСАЙ ,ОЮУТАН ТҮГЖЭЭ УТАА ҮҮҮСГЭДЭГ ГЭДЭГ ШАРХАДНЫ ГАЛЗУУ ХҮМҮҮС ЯОЬДАГ ИТГЭДЭГ ГЭДГИЙГ МЭДЭЭСЭЙ
ewt 2020-11-05 202.131.227.82
zvgeer darhan luugaa zailaachee chi
Зочин 2020-11-05 43.242.242.59
Хөдөө аж ахуйн сургуулийг хөдөөд нь байршуулах нь түмэн зөвөө. дадлага сургууль хийхэд яг хажууд нь зүгээрээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад том нэмэр болноо
Зочин 2020-11-05 202.179.26.2
ЮУ ГЭЭД ХУЦААД БАЙГААН БЭЭ НҮҮЛГЭ НҮҮЛГЭ. ДАРХАН ДЭД БҮТЭЦ САЙТАЙ ХОТ РУУ ИРМЭЭР БАЙГАА БОЛ ВАГОН МАШИНААР АЛЬ АЛИНААР НЬ ЯВЖ БОЛНО.
Зочин 2020-11-05 202.21.108.164
СУРГУУЛИУДАД ЧИНЬ ДОТУУР БАЙРТАЙ БАЙХ ЕСТОЙ ЮМ БИШ ҮҮ
Зочин 2020-11-05 202.21.108.164
ДЭЭД СУРГУУЛИУД ЧИНЬ ЗО ЖИЛИЙН ТУРШ ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ БАЙСАН НӨӨЦ МӨНГӨГҮЙ ЮМ УУ
ИХ ДЭЭД КОЛЛЕЖ БОЛОН МСҮТ 2020-11-05 202.179.25.248
ИНГЭЖ ХҮН ХҮЧ ХӨРӨНГӨ МӨНГӨ ТАРАМДУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ГАРГАЖ Л БАЙГАА БОЛ БҮГДИЙГ НЬ 100 ХУВЬ ГАРГА. ШИНЭ НИСЭХИЙН НААД РУУ АСАР ИХ ГАЗАР СУЛ БАЙНА. АВСАН ЭЗДЭЭС НЬ БУЦААГААД ХУУЛИЙН ДАГУУ Л АВЧИХ. ХОТООС 40 КМ ШҮҮ ДЭЭ. САЙХАН ХУРДНЫ ЗАМ БЭЛЭН БАЙНА ШД
Зочин 2020-11-05 202.55.188.42
Ховд байдаг нь ч юувдээ. Бодвол Ховдын зангиатай хоньчин өлөнчүүдээс гарсан шийдвэр байх даа.
bagsh 2020-11-05 202.21.116.12
Сургуулиудад тѳрѳѳс улаан мѳнгѳ ѳгѳхгүй мѳртлѳѳ элдэв шийдвэр гаргадаг нь буруу. Түгжрэлтэй тэмцэх биш газарт нь шүнасан гарууд. Оютнуудын хэдэн хувь нь машинаар сургуульд явдаг вэ? Дунд сургуулийн хэдэн хүүхдийг машинаар хүргэдэг вэ? Эхлээд ийм судалгаа хий! Сургууль нүүлгэвэл тэр газарт юу хийх вэ? Тэр олон байшинг нураах уу, хувьчлах уу, юунд ашиглах уу, хоосон байлгаж чадах уу? Ямарч бодлого судалгаагүй, хэдэн шүнахай хүмүүсийн ѳдѳѳлтѳѳр, амаар нь нь ажил хийх гээд байна.
Зочин 2020-11-05 202.9.46.228
Газрыг нь дуудлага худалдаагаар зарах нь юу нь буруу гэж? Босгосон мөнгөөрөө тэр Дарханд нь орчин үеийн супер гоё кампус барьчихна биз. Дотуур байр, профессоруудын суух орон сууц, лаборатори, спорт комплекс гм. Алийн болгон ингэж шавааралдаж заваарч суух ёстой юм бэ? Улсын хүн ам сая ч хүрэхгүй байхад гаргасан шийдвэрүүдийг эргэн харах нь зөв. Зоригтой шийдэж, өөрчлөлт хийхгүй бол Монгол хөгжихгүй нь
Зочин 2020-11-05 59.153.114.247
ХАА-н чиглэлийн мэргэжилтнүүд нь салбартаа ойр байх нь зөв тэрнээс юу гэж эд нар зөвшөөрөх вэ дээ тиым эх оронч үзэл хэзээ ч монголчуждад бүрэлдэхгүй
Зочин 2020-11-05 202.126.89.164
Та нар мэддэг болциймуу? Хуцалгүй дуугай нүү та нар
Зочин.3 2020-11-05 202.126.90.153
Оюутнууд мэдэх үү . Засаг төр нь шийддэг юм уу? Нэг шийд гаргах гэхээр л түмэн шалтаг тоочиж эсэргүүцэх.
Зочин 2020-11-05 66.181.161.122
Ганбаяр хийж чадахгүй.Сайд нь ч чадахгүй.Ул үндэсгүй юм ярьж бужигнуулахаа болих хэрэгтэй.Эхлээд замаа дуусга.Дарханыг хот шиг хот болго.Оюутан багш нарын байрлах байр нийгмийн асуудлыг шийд.Тэхгүй бол ямар ч бодлогогүй үгнээс чинь болж хүмүүс хохирно.Сургуулийг нь нүүлгээд газарт нь шунаж бгаа шүү та нар.Нөхцөл нь бүрдвэл бүх их сургуулийг нүүлгэхийг эсэргүүцэхгүй
Nuulge nuulge 2020-11-05 124.158.111.52
Nuulge nuulge
Зочин 2020-11-05 59.153.113.12
За даа. Шийдвэр цаасан дээр үлдэж л таарах вий дээ. Монголын ууган 6 их дээд сургуулийн нэг шүү дээ. Энэ хөдөө дэхь төрийн болон хувийн хэвшлийн их сургуулиудын байдлаас харахад багш нарынх нь чадвар, амьдрах ажиллах орчин нөхцөл, оюутнуудынх нь сурч байгаа байдал идэвх санаачлага за тэгээд юм юм нь л нэг доожоогүй байдаг.
Үүнийг мэргэжлийн яам нь мэддэг л байх.
Зочин 2020-11-05 202.55.188.89
ОЮУТНУУДААР ШИЙДҮҮЛНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ШИЙДВЭР ГАРВАЛ ДУУГҮЙ Л ЯВАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛД 20 ИХ СУРГУУЛЬ БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ. БУСДЫГ НЬ ШУУД ХАА. 20 Ч ИХДЭЖ МАГАДГҮЙ. 20 СУРГУУЛИЙНХ НЬ 10 НЬ УБ-Д БУСАД НЬ ОРОН НУТАГТ БАЙВАЛ ТААРНА.
Зочин 2020-11-05 43.228.131.207
эх орон дотроо энд тэнд очоод сурч чадахгүй яачихаад байгаан дандаа зовлон тоочно, хэдэн мянган км-н цаана хүмүүс сураад төгсөөд болоод л байна шалчиганаад эд нар одоо юундаа маяглаад байгаан
ganbaa 2020-11-05 202.55.191.205
mash zuv shiiver oyutnuudiin zuvshuuruh eseh n hend hamaatain
darhand suraad namar selengiin taria huraaltad oroltsuul angaisan ymnuudiig
Иргэн 2020-11-05 66.181.184.221
ХААИС-ийг Дархан руунүүлгэх нь маш зөв шийдвэр.
Зочин 2020-11-05 98.253.30.34
Nuulgene gej bhaar ter yariad bgaa gazruudad n edgeer surguuliudiin salbar syrguuliig n bguulhad UB d bgaa surguuliudiin achaalal ers buurna. Salbar surguuliud Ub bgaa tov surguuliudad bdggui mergejiliin angi hicheeliig sanal bolgoh heregtei davhardahgui.
Zochin 2020-11-05 64.119.20.180
Hamgiin goe n darhan ene hotuud dundaas
Дорж 2020-11-05 66.181.185.24
Санал асуулга явуулбал сургууль дотор амьдардаг муур ч зөвшөөрөхгүй. Ингэж нялуурахаа боль улс төрийн хүчтэй шийдвэр хэрэгтэй. Багш нар дагаад явахгүй гэвэл өөрсдөө ажлаа ол оронд нь шинэ багш ав
Дорж 2020-11-05 202.131.244.6
Хотын захад хөдөө л байсан шд_ Зайсангийнхан хот орно гэж ярьдаг нь саяхных. Дархан цаазтай газар хууль бус барилгууд барингуутаа тэнд 70 жил болж байгаа кампусаар төлөвлөгдөж баригдсан сургуулийг ад үзээд эхэлсэн. Газарт нь шунасан хүмүүс. Чинийхээр бол санхүүгийн сургууль зах зээлдээ ойрхон гээд Сангийн яам, татварын газрын дэргэд очиж байрлах нээ. Түгжрэлийг бол 10-н жилийн сургуулийн хүүхэд хүргэх ажил л үүсгээд байгаа нь анзаарагддаг.
Зочин 2020-11-05 103.26.193.219
Хоттой хонио өглөө бэлчээрт гаргахдаа хониноос "Та нар өнөөдөр хаашаа бэлчмээр байна?" гэж асуудаггүй биз дээ??? Оюутнаас асуух байсан юм бол үхсэнээ хийж ийм яриа гаргасан юм бэ??? Төр засагт ийм л шальчиганасан юмнууд гарчихаад төрийн ажлыг завааруулж байгаа юм!!!
Зочин 2020-11-05 202.21.100.210
Оюутнууд юу гэж дэмжих вэ дээ Төр бол төр шиг л байгаач
Зочин 2020-11-05 64.119.19.62
ОЮУТНЫ ДУР ТАЧААЛ ЭНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ.
зочин 2020-11-05 192.82.70.247
асуудлаа шийдэж чадахгүй бол яамаа татан буулга_ эсвэл оюутнаа сургуулиас хөө
зочин 2020-11-05 192.82.70.247
хэдэн оюутан нь нүүлгэхгүй гэж байгаа бол сурахаа боль. Эрдэмтэд нь харин ч судалгааны талбар дээрээ очно гэж баярлаж байгаа шүү. Нүүлгэх эрх нь яамандаа байна уу оюутнуудад байна уу . Ингээд бууж өгөөд байвал яамаа татан буулга. Эрдэмтэд ШУА-д шилжнэ.
ььь 2020-11-05 202.21.97.30
ЭНД БИЧСЭНЭЭР ДАНДАА ХУВИА БОДСОН ЮМ ЯРЬЖ БАЙГАА ХҮМҮҮСТЭЙ ЯРИЛЦСАН ЮМ УУ ДАА??? ТЭРНЭЭС БИШ БАГШ НАР НЬ ӨӨРСДӨӨ ШИНЭЭР МЭДЛЭГ ҮЙЛДВЭРЛЭХ ЁСТОЙ МӨН ОЮУТНУУД НЬ СУРСАН ҮЗСЭНЭЭ ГАЗАР ДЭЭР НЬ ДАДЛАГАЖИЖ АВАХ ЁСТОЙ БАЙТАЛ ИЛҮҮ БЭЛЭНЧЛЭХ ХАНДЛАГА АЖИГЛАГДАЖ БАЙНА ШҮҮ…
ххх 2020-11-05 103.80.210.229
ҮЙЛДВЭР ЗАВОД ГЭЭД БҮГДИЙГ ХУВЬЧИЛЖ ҮГҮЙ ХИЙЖ ДУУСЧИХААД ОДОО ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАА ТАРААЖ АМРАХ НЬ ДЭЭ ХМ
Хархорин руу Их, Дээд сургуулийг шилжүүлье 2020-11-05 103.136.254.8
Эртний нийслэл ээ сэргээн босгоё
Зочин 2020-11-05 202.21.108.149
Дугай нүүцгээ
Зочин 2020-11-05 122.201.17.98
Medeej shu de, yug ni asuudag yum
Hyn bai hyn shig setge 2020-11-05 66.181.171.29
Ger bylee tejeeh uur ajil ol hotod tevel,ajil mergejildee durtai bol nyy gesen gazar ruu ni nyy! Tanai ger byliin 5 hynii tuluu bish hotiinn1,5 say hynii tuluu hiij bgaa ajil gej bodoj bna,demii tenesen ajilgyi tugsugchiduu ajild oruul,bagtahgyi bhad ni emj gudamj metrelsen diplomnii gol beldeh shaardlalagyi zahiralaa! Tenegteerei maliin emch belddeg geheeree mal shigee bh estoi bish biz dee ta nar
Зочин 2020-11-05 103.229.120.85
Эхний ээлжинд захуудаа нуулгэх хэрэгтэй 100 айлын барилгын материалын захыг тойроод хот дотор чайна таун уусчихээд байна Энийг улдээгээд дээд сургуулиудаа нуулгэх хэрэг уу Нарантуул захыг ч нуулгэх хэрэгтэй Хотод тогтмол ажилгуй ходооний иргэдийг нутаг руу нь нуулгэх хэрэгтэй Тэнд нь уйлдвэр байгуулж мэргэжлийн сургалтанд хамруулах хэрэгтэй ходоо байгаа салбар дээд сургуулиудыг харин бэхжуулэх хэрэгтэй
Зочин 2020-11-05 202.21.97.30
хүн олноороо амьдардаг газар зах бол харин заавал байх зүйлсийн нэг л дээ
Иргэн 2020-11-05 202.9.46.146
Яг зөв. Хотод ирээд хөдөлмөр эрхлээгүй НДШимтгэл төлөөгүй 3 жил болсон иргэдийг төрөлх нутаг руу нь явуулах хэрэгтэй. Гудамжинд эсвэл машинаа онгойлгочихоод худалдаа хийгээд амьдрал болоод бна гэж ярьж байгаа иргэд тэднийг сурвалжилж байгаа орк сэтгүүлчидтэй нь хамт төр төмөр нүүрээ гаргаж хотоос гарга.
МЭЛС 2020-11-05 202.131.245.6
хэн , зарим шийдвэр дээр босоо тогтолцоотой бйах хэрэгтэй ш дээ, шийдвэр бол шийдвэр болоо
Зочин 2020-11-05 192.82.70.48
ЮУГ НЬ АСУУДАГ ЮМ . ДАРХАНЫХ Л БИШ БОЛ НҮҮНЭЭ ГЭХ ХҮН ГАРАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ .
erka 2020-11-05 103.111.68.3
Хөдөө аж ахуйн их сургууль хөдөөнөө л байх хэрэгтэй ш дээ. Дадлага ажлын байрандаа ойр амар.
Зооз 2020-11-05 202.131.244.6
Хотын захад хөдөө л байсан шд_ Зайсангийнхан хот орно гэж ярьдаг нь саяхных. Дархан цаазтай газар хууль бус барилгууд барингуутаа тэнд 70 жил болж байгаа кампусаар төлөвлөгдөж баригдсан сургуулийг ад үзээд эхэлсэн. Газарт нь шунасан хүмүүс. Чинийхээр бол санхүүгийн сургууль зах зээлдээ ойрхон гээд Сангийн яам, татварын газрын дэргэд очиж байрлах нээ. Түгжрэлийг бол 10-н жилийн сургуулийн хүүхэд хүргэх ажил л үүсгээд байгаа нь анзаарагддаг.
Зочин 2020-11-05 139.5.218.206
ШУТИС Эрдэнэт нүүх нь хамгийн зөв болно…
Баяр 2020-11-05 66.181.180.156
Дархан хот сайхан хот шүү. Манай хот руу төмөр зөм, зам сайн тавигдсан. Тавтай морил.
УБ иргэн 2020-11-05 139.5.218.206
ЗҮгээр нүүцгээ____ улс оронд хэрэг болж үз…… та нарын мэргэжил дадлага хийх газар луугаа ойр амар сайхан болно…. Энд шигдээд байх шаардлагагүй_____
хахаха 2020-11-05 202.131.244.6
Хотын захад хөдөө л байсан шд_ Зайсангийнхан хот орно гэж ярьдаг нь саяхных. Дархан цаазтай газар хууль бус барилгууд барингуутаа тэнд 70 жил болж байгаа кампусаар төлөвлөгдөж баригдсан сургуулийг ад үзээд эхэлсэн. Газарт нь шунасан хүмүүс. Чинийхээр бол санхүүгийн сургууль зах зээлдээ ойрхон гээд Сангийн яам, татварын газрын дэргэд очиж байрлах нээ. Түгжрэлийг бол 10-н жилийн сургуулийн хүүхэд хүргэх ажил л үүсгээд байгаа нь анзаарагддаг.
тт 2020-11-05 202.9.40.32
дээд сургууль төгссөн юу ч мэдэхгүй ажил хийж чадахгүй юмнууд маш их байна
зочин 2020-11-05 139.5.216.162
Нийслэлээс гаргах шийдвэр хамгийн зөв.
Od 2020-11-05 124.158.70.238
XAA- iin Ih surguuliin oyuntanguud hotooos yvahgui gej baigaa bol surguuliasaa gartsgaagaad hotor Baar restoran karaoke,hudaldagch zereg gazruudad ajillaj bolnoshdee. Bas Buyntiin guanzand hool zoogood gedes tsatgalan bie amar. Togsood hodoo ajillana gehgui sanaa amar.
123 2020-11-05 192.82.70.68
Та нар зүгээр зайлцгаа