Микро автобусыг ямар унаагаар орлуулах вэ? | News.MN

Микро автобусыг ямар унаагаар орлуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Микро автобусыг ямар унаагаар орлуулах вэ?

Нийслэл хотын нийтийн тээвэрт үйлчилж байгаа микро автобусуудын насжилт дууссан учраас өнөөдрөөс үйлчилгээнд гаргахгүй байх шийдвэр гарсан ч дөрөвдүгээр сарын 1 хүртэл хүртэл хойшлуулсан.

Үйлчилгээнээс гарсан микро автобусыг орлох унаа бий эсэх талаар нийслэлийн Тээврийн газраас тодрууллаа. Тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн нэг “Эс Энд Эй” компани БНХАУ-аас дунд оврын автобус нийлүүлэхээр болжээ. Эхний ээлжид энэ сарын сүүлчээр 10 автобусыг оруулж ирэх юм байна. Улмаар сар бүр тогтмол хугацаанд автобус нийлүүлэхээр болсон байна. Гэхдээ эхний ээлжид 10 автобус гэдэг хөл дүүжлэх унаагүй болж буй 18 хорооны иргэдийн хувьд хаанаа ч хүрэхгүй юм. Гэвч одоогоор үүнээс өөр тодорхой шийдэлд хүрээгүй байна.

Хэрвээ микрог зогсоовол нийслэлийн 18 хорооны иргэд огт унаагүй болно. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 2, 7, 22, 24, 17, 19 дүгээр хороо, Баянгол дүүргийн 23,13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 23,17 зэрэг нийтдээ 18 хороо багтаж байна. Өөрөөр хэлбэл, Нэгдүгээр хорооллын ард талын зам, Зургаа дугаар бичил хорооллын хойд хэсэг, Алтан Өлгий, Цагаан даваа, Баруун туруун, Эмээлт гэх мэтчилэн газрууд юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 390 гаруй микро автобус явж байна. Эдгээрийн 350 гаруй нь 12 жилээс дээш насжилттай, нийтийн тээвэрт явахад шаардлага хангахгүй болсон юм. Уг нь нийслэлийн Тээврийн газраас микро автобусыг ядаж наймдугаар сарын нэгэн хүртэл явуулах хүсэлтийг Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн газар зэрэг холбогдох байгууллагууд руу хүргүүлсэн ч боломжгүй гэх хариу ирүүлжээ. Тиймээс ядаж хугацааг нэг сараар сунгахаар болсон байна.

“Автобус 21 цаг өнгөрөөгөөд зогсчихдог. Түүнээс хойш микро л хөл дүүжилдэг” хэмээн иргэд гомдоллож, микрог үйлчилгээнээс гаргахыг эсэргүүцэж байгаа юм. Харин зарим иргэний хувьд “Хотын соёл, нийслэлийн өнгө төрхийг алдагдуулсан энэ үйлчилгээг зогсоох нь зөв” гэсэн саналтай байсан юм. Гол нь микрог орлох нийтийн тээврийн үйлчилгээгээ нэн даруй зохион байгуулж, орой үдшийн цагаар иргэдэд үйлчлэх унааны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг уламжилж байлаа.

Б.ЗАЯА

Зураглаач: Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Энхээ 2016-03-01 103.57.92.116

Ямар нэг юм орчин үеийн шаардлага хангахгүй бол түүнийг шууд хориглох биш харин түүнийг яаж засч сайжруулах тухай ярих нь дээр байх даа . Микро приус зам хааж зогсож болохгүй харин чи 200 эсвэл 570унасан бол зам хааж зогсож болох уу? Ярьж бичиж байгаа юмаа хаяа нэг бодож бай, эсвэл том машин унасан нь хүн бусад нь мал гэдэг бодолтой хүнүү чи?

temuujin 2016-03-01 202.9.40.55

8 сарын 1 хүртэл алхацгаа морьнууд аа. гэж байгаа үг мөн үү?

Зочин 2016-03-01 202.21.100.210

Болилдоо, Хятад автобуснууд чанар муутай, наклад нь дугарна, утаа тортог, дуу чимээ ихтэй. Болчихол доо, үндэсний үйлдвэрлэлээ дэмжил дээ.

.. 2016-03-01 31.10.170.28

Mongold UBER-iig yaaraltai oruulj ireh heregtei. UBER mongold nevterseneer juulchid ch irgediin ch ayulgyi talaas ih heregtei. UBER pop bol mongolchuudad ilyy tohirno

Зочин 2016-03-01 103.26.194.203

Микро приуснууд зам дээр хааж зогсчихоод хөдөлгөөн гацаагаад байх юм. Хувийн такси хийвэл зөвшөөрөл олгодог болгоод хязгаар тогтоож журамламаар байна

Нисдэг автобус 2016-03-01 202.72.245.236

youtube.com/watch?v=sAoZBpT579s

Зочин 2016-03-01 202.179.18.194

Мэргэжлийн бус, замбараагүй, зохион байгуулалтгүй, соёлгүй бүдүүлэг энэ зүйлийг "хэрэг болдог" гэх шалтгаанаар байлгаад байж болохгүй юм уг нь. Хэдэн жилийн өмнө муухай түүц гараашнуудыг зайлуулах болоход "хэрэг болдог" гээд эсэргүүцэж л байсан юмдаг.

иргэн 2016-03-01 103.57.94.245

Микроныхон гэж шуналын туламнуудыг зогсоох хэрэгтэй.

Зочин 2016-03-01 59.153.115.223

ЗӨВ ШҮҮ

Энхээ 2016-03-01 122.201.31.176

Хэдэн жилийн өмнө микроны үнийг нэмнэ гэхэд бүгдээрээ л эсэргүүцсээр байгаад болиулчихаа биз дээ. Тэр үед нь үнийг нь нэмүүлээд , тавих шаардлагаа өндөрсгөөд шинэ машин тэрэг авах боломжийг нь олгосон бол одоо энэ микронууд арай ч ийм байдалтай байхгүй шүү дээ. Юуны үр тарина тийм ургац хураана гэж үг бий шүү дээ. Микроны үйлчилгээг муулаад байгаа хүмүүс өөрсдөө нэг өдөр микроонд жолооч юм уу кондуктор хийгээд яваад үзээч. Тэгж үзээгүй байж , тэдний зовлонг ойлгохгүй байж муулахаа битгий яар . Тэр хүмүүс чинь хүнээс хоол гуйхгүйгээр өөрсдөө чадах ядахаараа л зүтгээд байгаа шүү дээ. Монголоос өөр олон газар микро явж байнаа.

Зочин 2016-03-01 103.57.95.143

awtobus ch yalgaagui seg tsarailchaad haltar bohir yumnuud yawj l bdag hasah bol alag uzelgui hasah yostoi

ЗОЧИН 2016-03-01 202.126.91.95

ЭНЭ МИКРО ГЭСЭН ХАМГИЙН БҮДҮҮЛЭГ, ХЭРЦГИЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗОГСООХ НЬ ЗӨВ, ТЭД ХҮН ЧИХНЭ, СУУХ Ч АРГАГҮЙ, ХАШГИРАЛДАНА, УРСГАЛ СӨРНӨ, ЭНД ТЭНДГҮЙ ДАЙРНА, ШАХНА, НАМАЙГ ХЭН ТООХОВ НОХОЙГ ХЭН СААХАВ ГЭГЧЭЭР МАШ БҮДҮҮЛЭГ, ДОТОР НЬ ХҮН СУУХЫН АРГАГҮЙ БОХИР ЗАВААН, НИЛ ХИР, ТАСАЛБАРЧ БАЙХГҮЙ ДУРААРАА АВИРЛАНА,ИЙМД ТЭДНИЙГ ХАСАХ НЬ МАШ ЗӨВ, ОРОНД НЬ БОЛОВСОН ШИНЭ ДУНД ОВРЫН АВТОБУС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ.

Paa 2016-03-01 124.158.94.9

ymar surei surtei ug helj bna aa zaawal hasah hereg baigaa ym uu zugeer l tsewer tsemtsger tal deer ni anhaaraad baj bolohgui ym uu bas ch ugui huurhun heden hunii ajiliin bair bas hul zalguulah unaan shuu dee surug tal bgaa ch bas nugu talaar ni bodwol ug ni gol ni ene mikro awtobusanuud bug huwiih shuu deee mikrog haslaa geed turiin tom awtobus tordogdoh bol uu ene tend hashigrahaa harinbolchikhoj chiglel ene teriin dotorhoi biched ch ym uu soiltoi bolgoj bolno shuu dee bas zuwhun mongold ch bish orildogui bolhoos OROS ulsad ch gesenbaidag ym shuu dee

УАЗ 2016-03-01 202.72.245.46

2016 оны шинэ фургон 20 сая төгрөг гэж байнашдээ аваад 10 жил нийтийн тээвэрт явах боломжтой

ЗОЧИН 2016-03-01 103.57.92.218

МИКРОГ ХАСААД АВТОБУСНУУДАА ТОРДОО. ЯМАР ЗАВААН ГЭЭЧ. НААНДАЖ САНДЛЫН БҮРЭЭС НЬ ДАГТАРШСАН ХИР. ХҮН СУУХЫН АРГАГҮЙ.

oyun 2016-03-01 43.242.243.195

hun heleed bhad zob bichihed yadag bnaa 8 nastai mikro gehiin bna l daa SETGUULCHID MINI EE

Зочин 2016-03-01 202.179.26.215

Микрог хасах нь зүйтэй? энэ тэнд зогсчоод хашгираад явж өгөхгүй үнэн бүдүүлэг.өнөөдөр бид ямар нийгэмд амьдарч байгаа билээ? яаралтай зохицуулах хэрэгтэй???

Балт 2016-03-01 122.201.20.190

Нийслэлийн тээврийн газрынхан үүрч хүргэж өгнө, тэр тусмаа Доржпалам

Зочин 2016-03-01 202.70.42.102

hahahaahahahha

Зочин 2016-03-01 103.57.94.198

энэ нэг хачин микро гээд юм Монголд л явдаг ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж