Хироши Сүгимотогийн мөрөөдөл ба бодит амьдрал

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Хироши Сүгимотогийн мөрөөдөл ба бодит амьдрал

ХХ зууны топ-200 гэрэл зурагчийн тоонд багтсан Хироши Сүгимотогийн “Өнгөрсөн ба ирээдүй гурван хэсэгт” нэртэй үзэсгэлэн Москвагийн Мульмедиа Арт музейд гуравдугаар сарын 2-нд нээгдэнэ.

Гошен, Индиана. 1980

Мультимедиа Арт Музейд Японы гэрэл зурагчин бөгөөд уран барилгач Хироши Сүгимотогийн үзэсгэлэн нээгдэж байгаа юм. Үзэж харсан нь үнэн хэрэгтээ байгаа гэдэгт эргэлздэг, өөрийн нүдэнд итгэдэггүй мэдрэмж түүнд хүүхэд ахуй цагаас нь байжээ.

“Бодит байдал мөрөөдөл хоёрын хооронд би ямагт шилжиж, энэ хоёрыг эвлэрүүлж ирсэн юм. Мөрөөдөл бол миний урлаг. Мөрөөдлөө урлаг болгон хувиргаж, бодит байдалтай тулалдаж явна. Гэрэл зургийн аппарат бол миний боксын бээлий” гэж Сүгимото  өгүүллээ.

Ёлууд ба цөөвөр чоно. 1980

“Өнгөрсөн ба ирээдүй гурван хэсэгт” нэртэй үзэсгэлэн нь “Диорама”, “Театрууд”, “Далайн зураг” гэсэн гэрэл зургийн гурван цувралаас бүрдэнэ. Эдгээр хэсгүүд дээр  зураач 70-80-аад оноос ажиллаж иржээ. Одоо ч үргэлжлүүлж байна. “Миний гэрэл зургууд нь төөрөгдөлд оруулах, төөрөгдсөн үзэгчдийн хоорондын ямар нэгэн орон зай юм” гэж тэр бичсэн байв.

“Диорама” дээр ажиллаж байхдаа тэр заримдаа өөрөө энэ бодит бус  ертөнцийн  хэсэг нь болдог гэнэ. Тэр мэдрэмжээ Сүгимото гэрэл зургаараа дамжуулан хүмүүст хүргэдэг.

Хойд Пенсильвани дахь ой. 1980

“Театрууд” цуврал дээрээ Сүгимото 1970-аад оны дундуур Нью-Йоркт очиж ажиллаж эхэлжээ. Зураач кинотеатрт ороод гэрэл зургийн аппаратын товчлуурыг даран нээгээд нэг кадрыг 2-3 цагийн турш буулгаж иржээ. Хальсаа угааж байхдаа тэрээр  зургийн оронд нэгэн ид шидийн цагаан гэрэл гарч тойроод кинотеатрын интерьер буусныг анзаарч энэ стилиэ үүсгэжээ.

“Ал. Ринглинг”, Барабу (Висконсин). 1995

“Далайн зураг” бүтээх санаа түүнд 1980-ад онд төрсөн гэдэг. Энэ төсөл нь Токиогоос галт тэргээр явж байхад цонхоор нь харагдсан хүүхдийн сэтгэмжээс үүдэлтэй. Түүний утга санаа нь хүмүүс ийм байгалийн зургийн хэдэн  мянган жилийн турш мөн л ингэж харж байсныг илтгэж  байгаа гэнэ. Энэ цуврал нь цаг хугацаагаар хийсэн аялал болж байгаа аж.

Бодений нуур, Утвиль. 1993

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж