Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нар ажлаа өгөх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нар ажлаа өгөх ёстой гэв

Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нар ажлаа өгөх ёстой гэв

Хан-Уул дүүргийн Ардчилсан намын гишүүд намын дүрмийн шинэчлэлийг эсэргүүцэж, өнөөдөр (2020.11.04) мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын гишүүн А.Цэрэнбат хэлэхдээ “Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам даргагүйгээр оролцлоо. Учир нь өмнөх дарга С.Эрдэнэ тамгаа зургадугаар сард өгсөн. Үүний дараа сонгуулийн сунгаа болох байсан ч одоогийн үүрэг гүйцэтгэгчид зогсоож, бодлоготойгоор Ардчилсан намыг сонгуульд ялагдууллаа.

Намын үндсэн дүрмээр төв намыг удирдаж байгаа Ц.Туваан, нийслэлийн намыг удирдаж буй Д.Пүрэвдаваа нар ажлаа өгөх ёстой. Гэтэл дүрмээ шинэчлээд, дахин даргаа сонгож, Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдана гэсэн. Тэд энэ сарын 16-нд намын дүрмийг өөрчлөөд, дахин дарга болохоор зүтгэж байна.

Ардчилсан нам дотроо ардчилалгүй, дарга нараа шүүмжлэхээр гадуурхдаг болсон. Хэрэв ийм их хагарал бутрал гарч, дарангуйлал ихэсвэл бид ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй. Дээд шүүхэд бүртгэлтэй одоогийн дүрэм маш сайн. Үүнийг өөрчлөх шаардлагагүй. Дүрэм муутайгаас болж ялагдаагүй. Харин АН-ыг өөр түвшинд гаргах, биднийг манлайлж чадах, ёс зүйтэй удирдагчтай болохыг хүсч байна” гэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж