Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд шинэ дэд төвүүдийг түшиглэн барьж буй 10 мянган айлын “Орлогод нийцсэн ногоон орон сууц”-ны бүтээн байгуулалтын ажлыг “Нийслэлийн орон сууцны корпораци” /НОСК/-иас эхлүүлсэн.
Тус төслийн хүрээнд өнөөдөр НОСК болон Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг орлогод нийцсэн, ногоон орон сууцаар хангах төсөлд хамтран ажиллах, санхүүгийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төслийн мэдээ, мэдээлэл болон хийгдсэн судалгаа тайлан, тавигдах шаардлага, стандарт, тэдгээртэй холбогдох материалыг харилцан солилцох зэргээр хамтран ажиллах юм.
Санамж бичигт “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Дорждэрэм, Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь нар гарын үсэг зурав. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр Б.Сүхбаатар “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн Орон сууцны корпораци маш олон шинэ ажил санаачилж эхлүүлсэн. Өнөөдрийн санамж бичгийн хүрээнд хашаандаа ногоон орон сууц барих гэж байгаа иргэдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгоход дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм” хэмээлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Renchin 2020-11-04 139.5.217.156
Ih zuv bodlog shuu. Ajilsag humuus hashaand amdardag yum.
zaya 2020-11-04 66.181.161.103
hashaandaa bairnd bga ym shig amidrah saihan baina hamragdmaar bna
Зочин 2020-11-04 66.181.161.56
Сайхан сонсогдож бн. Хашаандаа сайхан байртай болох хүсэлтэй бн засаг дэмжвэл ч хамрагдаад байүингаа бариулнаа.
GUZEET 2020-11-04 202.21.110.94
ГАНДАНГИЙН АЙМШГИЙГ Л АРИЛГАМААР БАЙА ДАА. ХОТЫГ БААС ШЭЭСЭЭРЭЭ ДҮҮРГЭЛЭЭ ХЭДЭН ЛАМБУГАЙН НУЛИМСНУУД……….ЛАМАНЦАРУУД………..
Би 2020-11-04 122.201.21.119
ХУЦАЛДАЛГҮЙ ИНЖЕНЕРИЙН ШУГАМАА ДАЛАЦТАЙ ӨРГӨТГӨӨӨӨ
ИХ БӨӨ 2020-11-04 115.84.88.161
ДЭЛХИЙД НИЙСЛЭЛДЭЭ ИЙМ ГЭР ХОРООЛОЛ ХӨНЖҮҮЛНЭ ГЭЭД СУУЖ БАЙГАА УЛС ӨМНӨХ ЗУУНД Ч БАЙГААГҮЙ ХАРИН ГЭР ХОРООЛЛОО ХЭРХЭН ХУРДАН УСТГАХ ВЭ? ЯАЖ ХУРДАН ОРОН СУУЦЖУУЛАХ ВЭ ГЭДЭГТ Л МӨНГӨӨ ЗАРДАГ ИНГЭЖ ШИВШИГ ЭЛЭГ ДООГ ТОХУУ БОЛОХ НЬ МОНГОЛ УХААН ЛАВ БИШ БАЙХ МОНГОЛ ХҮН БОЛ НИЙСЭЛЛЭЭ ЯАЖ ДЭЛХИЙН ХОТУУДЫН ЗЭРЭГТ ХУРДАН ХҮРГЭХ ҮҮ ДГЭЖ БОДНО ДОО
Зочин 2020-11-04 103.14.38.135
Энэ чинь гэр хорооллоо аврах асуудал биш, харин гэр хорооллыг хаус бүхий хороолол болгох хамгийн зөв ажил байна даа.
Зочин 2020-11-04 202.126.90.63
Хотын Архитeктор нь хотын төвөөр баригдаж байгаа хувийн хэвшлийн болоод улсын мeга төслүүдрүү өлөлзөж суухаар Гэр хороололруу хааяа ч болов ганц хялайгаасай….Ядаж хашаагаа нэг эгнээнд эгц барь гээд хэлчээсэй…..энэ нь ирээдүйд дэд бүтэц; зам харгуй татахад хэрэгтэй баймаар…бас аюулгүй байдал гээл….Сэтгэлгүй Архитэктор юмдоо……