“J.D.Power”-аас танилцуулсан АНУ-ын тээврийн хэрэгслийн найдвартай байдлын судалгаанд “Toyota”, “General Motors” компанийн загварууд тэргүүлжээ. Тансаг зэрэглэлийн “Lexus” брэнд тав дахь жилдээ дараалан “Хамгийн найдвартай автомашин”-аар шалгарсан бол “Toyota”-ийн зургаан загвар тус тусын ангилалдаа “Шилдэг автомашин”-аар тодорсон байна.
Харин “General Motors”-ийн гурван загвар шилдэг 10 автомашины жагсаалтад багтжээ. “J.D.Power”-ийн судалгааны тайланд тусгаснаар АНУ-д худалдаалж байгаа 100 автомашин тутамд дунджаар 152 технологийн доголдол илэрсэн байна. Эдгээр доголдол, технологийн асуудлын 20 шахам хувийг зам заагч, дотоод сүлжээ харилцааны систем зэрэг харьцангуй шинэ цахим технологиуд бүрдүүлэх болжээ.
Харин “Lexus”-ийн 100 автомашинд ногдох доголдлын тоо 95 буюу хамгийн цөөн байна.
Т.МӨНХ