Кремлийн цаг дахин дуугарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Кремлийн цаг дахин дуугарч эхэллээ

Кремлийн цаг дахин дуугарч эхэллээ

Бараг сар гаруй дуугараагүй Кремлийн цагны хонх Лхагва гаригаас /2020.11.04/ дахин дуугарч эхэллээ. Цаг тутам дуугардаг хонхыг аравдугаар сарын 9-нөөс засварласан юм.

Кремлийн цагны хонхны дуу нь Оросын бэлгэ тэмдгийн нэг болтлоо дэлхийд танигдсан юм. ОХУ арваннэгдүгээр сарын 4-нд Эв нэгдлийн өдрийг тэмдэглэсэн бөгөөд чухамхүү энэ өдрийг сонгон хонхны дууг дуугаргажээ.

Кремлийн цаг нь 616 жил болж байгаа ч 1917 онд большевикүүд Оросын засгийн эрхийг авсны дараа төрийн бэлгэ тэмдэг болгосон хэмээн түүхч, зохиолч Александр Мясников хэллээ. Кремлийн цаг нэг бус удаа эвдэрч байжээ. Эдгээрээс хамгийн том гэмтэл, эвдрэл 2005 онд болон 2014-2015 онд болж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж