2020 он гарсаар Оросын долларын тэрбумтнуудын нийт хөрөнгө 27,64 тэрбумаар буурлаа, хамгийн их хөрөнгөө алдсан хүн нь "Лукойл"-ийн хамтран эзэмшигч Вагит Алекперов байлаа хэмээн Bloomberg Billionaires Index (BBI) мэдээллээ. Вагит Алекперовын хөрөнгө 8,5 тэрбум ам.доллараар буурсан байна.
Bloomberg Billionaires Index (BBI)-ийг тухайн хүний эзэмшиж буй хувьцааны хэмжээ, хувьцааны үнийн өөрчлөлтөөр гаргадаг байна. BBI-ийн чансааны жагсаалтад нийт 500 тэрбумтан байдаг бөгөөд үүнээс 24 орос иргэн багтдаг.
Жагсаалт дахь оросуудыг "Норникель"-ийн үндсэн эзэмшигч Владимир Потанин тэргүүлж байгаа ч энэ онд түүний хөрөнгө 3,25 тэрбумаар буурч 24,8 тэрбум болсон байна. Түүний ард хоёрдугаарт НЛМК-ийн эзэмшигч Владимир Лисин жагсч байна. 2020 онд түүний хөрөнгө 456 сая ам.доллараар буурч 20,9 тэрбум болжээ.
Гуравдугаар байрт "Северсталь"-ийн эзэмшигч Алексей Мордашов орсон бөгөөд түүний хөрөнгө 1,21 тэрбумаар буурч 18,7 тэрбум ам.доллар болжээ. Алексей Мордашов өнгөрсөн жилийн жагсаалтад дөрөвт байсан бөгөөд өнгөрсөн жилийн гуравт байсан “Новатэк"-ийн хамтран эзэмшигч Леонид Михельсоны хөрөнгө энэ жил 5,25 тэрбумаар буурч 19,3 тэрбум болж дөрөвдүгээр байр руу ухарчээ.
Эдний араас “Металлоинвест” болон “Мегафон”-ы эзэн Алишер Усманов, “Evraz” компанийн эзэн Роман Абрамович нар /тус бүр 15,5 тэрбум/, "Еврохима" болон СУЭК компанийн эзэн Андрей Мельниченко, "Ренова"-гийн эзэмшигч Виктор Вексельберг /тус бүр 14,4 тэрбум/, "Лукойл"-ийн хамтран эзэмшигч Вагит Алекперов /13,8 тэрбум/, "Альфа-групп"-ийн эзэмшигч Михаил Фридман /13,4 тэрбум/ нар эхний 10-т багтжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
123456 2020-11-05 49.0.212.165
Баяр хүргэе
Хаха 2020-11-05 202.21.108.164
НАР САЛХИ ЭНЕРГИЙН ДЭЭД ТҮВШИНИЙ ТУХАЙ ДЭЛХИЙ ЯРЬЖ БАЙХАД
Зочин 2020-11-05 202.21.108.164
ХЯТАД ХҮРТЭЛ ДЭМЖСЭН
Зочин 2020-11-05 202.21.108.164
ОРОСЫН КОМПАНИУД ЧИНЬ ХӨӨСӨН НЬ ХАГАРЧ БАЙГАА ЮМ МУНДАГ БИШ
зочин 2020-11-05 192.82.77.196
Zunduuu ajil gargaj setgegdel bichsen chin setgegdel gergehgui yum. Yamar uchirtai uym be oilgosongui.
Зочин 2020-11-05 202.21.108.164
ХАХА
зочин 2020-11-05 192.82.77.196
Орост короногоос болж хүнд байдалд байгаа юм байна. Саратов хотод нэг эмэгтэй ээжтэйгээ хамт корона тусаад түргэн дуудахад 5 хоногийн дараа ирсэн бна.Эмнэлэг дүүрэн хүнтэй коридордоо хэвтэж,аптекед антиботик тасарсан ,рентген нь ажиллахгүй бсан гэнэ. Тэд 10 хоног антибиотик тарьж өөрсдийгөө эмчилсэн бна.Тэр видионы доор хүмүүс сэтгэгдэл бичихдээ хаа сайгүй адилхан нөхцөлд байна Маш хүнд байна хүмүүс өөртөө найдахаас гэж бичжээ Москвад байдал дэ эр байгаа гэхдээ Москва гэдэг чинь Орос орон биш шү
Зочин 2020-11-05 202.21.108.164
ЯАХАВ ИХ ТОМ ГАЗАР НУТАГТАЙ ГАЙ БОЛЖ БАЙГАА
Зочин 2020-11-05 202.21.108.164
ЯАХАВ ГЕОПОЛИТИКИЙН ШУНАЛТАЙ
Зочин 2020-11-05 202.21.108.164
ЧАДАХГҮЙ БАЙЖ ХОХЬ НЭЭ ГЭДЭГ
Үгүй 2020-11-05 202.21.103.194
Ямар учраас багассан тайлбар алга байна. зөвхөн коронотой холбоотой юмуу. тайлбарлаж бичмээр байна.
МЭЛС 2020-11-05 202.131.245.6
манайх улс төрчид нь 1 орно биз, бизнес хийдэг улс нь хойгуур шагсаал, ккк, тэгээл бүүр эвлэрцэн