Оросын тэрбумтнууд энэ онд 27,6 тэрбумын хөрөнгөө алдав

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Оросын тэрбумтнууд энэ онд 27,6 тэрбумын хөрөнгөө алдав

Оросын тэрбумтнууд энэ онд 27,6 тэрбумын хөрөнгөө алдав

2020 он гарсаар Оросын долларын тэрбумтнуудын нийт хөрөнгө 27,64 тэрбумаар буурлаа, хамгийн их хөрөнгөө алдсан хүн нь "Лукойл"-ийн хамтран эзэмшигч Вагит Алекперов байлаа хэмээн Bloomberg Billionaires Index (BBI) мэдээллээ. Вагит Алекперовын хөрөнгө 8,5 тэрбум ам.доллараар буурсан байна.

Bloomberg Billionaires Index (BBI)-ийг тухайн хүний эзэмшиж буй хувьцааны хэмжээ, хувьцааны үнийн өөрчлөлтөөр гаргадаг байна. BBI-ийн чансааны жагсаалтад нийт 500 тэрбумтан байдаг бөгөөд үүнээс 24 орос иргэн багтдаг.

Жагсаалт дахь оросуудыг "Норникель"-ийн үндсэн эзэмшигч Владимир Потанин тэргүүлж байгаа ч энэ онд түүний хөрөнгө 3,25 тэрбумаар буурч 24,8 тэрбум болсон байна. Түүний ард хоёрдугаарт НЛМК-ийн эзэмшигч Владимир Лисин жагсч байна. 2020 онд түүний хөрөнгө 456 сая ам.доллараар буурч 20,9 тэрбум болжээ.

Гуравдугаар байрт "Северсталь"-ийн эзэмшигч Алексей Мордашов орсон бөгөөд түүний хөрөнгө 1,21 тэрбумаар буурч 18,7 тэрбум ам.доллар болжээ. Алексей Мордашов өнгөрсөн жилийн жагсаалтад дөрөвт байсан бөгөөд өнгөрсөн жилийн гуравт байсан “Новатэк"-ийн хамтран эзэмшигч Леонид Михельсоны хөрөнгө энэ жил 5,25 тэрбумаар буурч 19,3 тэрбум болж дөрөвдүгээр байр руу ухарчээ.

Эдний араас “Металлоинвест” болон “Мегафон”-ы эзэн Алишер Усманов, “Evraz” компанийн эзэн Роман Абрамович нар /тус бүр 15,5 тэрбум/, "Еврохима" болон СУЭК компанийн эзэн Андрей Мельниченко, "Ренова"-гийн эзэмшигч Виктор Вексельберг /тус бүр 14,4 тэрбум/, "Лукойл"-ийн хамтран эзэмшигч Вагит Алекперов /13,8 тэрбум/, "Альфа-групп"-ийн эзэмшигч Михаил Фридман /13,4 тэрбум/ нар эхний 10-т багтжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж