Байдены ялалт Оросын үл хөдлөхийн зах зээлд нөлөөлнө гэв

Хуучирсан мэдээ: 2020.11.05-нд нийтлэгдсэн

Байдены ялалт Оросын үл хөдлөхийн зах зээлд нөлөөлнө гэв

Байдены ялалт Оросын үл хөдлөхийн зах зээлд нөлөөлнө гэв

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден ялвал Оросын эсрэг авах эдийн засгийн хориг улам чангарч, энэ нь санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүсгэн улмаар Оросын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөрөнгө татах чадварыг бууруулах магадлалтай хэмээн санхүүгийн шинжээчид таамаглаж байна.

Kalinka Group-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Екатерина Румянцевагийн хэлснээр хэрвээ Байден гарвал ханшийн өөрчлөлт рублийн эсрэг байх төдийгүй Оросын эсрэг хориг арга хэмжээг улам чангатгана гэдгээ Байден сонгуулийн кампанит ажлын үеэрээ мэдэгдсэн зэрэг нь Оросын хөрөнгө оруулалтын орчинд муугаар нөлөөлнө гэжээ.

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчид Оросын үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс хөрөнгөө эрчимтэй татаж байгааг Екатерина Румянцева хэлж байна. Тиймээс Байдений ялалтын дараа үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх гадаадын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 1-2 хувьд байх болов уу хэмээн тэр таамаглаж байна.

Knight Frank компанийн удирдах түвшний түнш Алексей Новиковын хэлснээр 2020 онд Орост орсон гадаадын хөрөнгө оруулалт 10 хувиас хэтрээгүй байна.  Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт ийм бага хэмжээтэй байгаа нь сайн, муу хоёр талтай байна гэв. "Гадаадын хөрөнгө оруулалт бага байгаа нь Оросын зах зээлийг барууны зах зээлтэй харьцуулахад багтаамж багатай болгож байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтаас хамаарахгүй байна гэдэг нь гадаад орчны аливаа эрсдлээс хамаарахгүй болгож байна” хэмээн тэр хэллээ.

2020 он гарснаас хойш рублийн ханш тогтмол уналттай байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд нөлөөлж байгаа, энэ шалтгаан мөн нефтийн үнэ унаж байгаа зэрэг нь Байдены ялалтад нөлөөлнө хэмээн Алексей Новиков үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн багадаа зургаа, ихдээ есөн сарын дараагаас Оросын зах зээлд нөлөөлнө гэж Colliers International компанийн Хөрөнгийн зах зээлийн газрын захирал Денис Платова үзэж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж