Эмнэлгийн дуусаагүй барилгыг ЭМСЯ-нд шилжүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эмнэлгийн дуусаагүй барилгыг ЭМСЯ-нд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн дуусаагүй барилгыг ЭМСЯ-нд шилжүүлнэ

Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлэхээр Даваа гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар шийдсэн байна.

Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 22-ны 260 дугаар тогтоолоор концессийн “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл”-ийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулах эрх олгосон юм. Иймд Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд  шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-01 202.179.26.97

Шудрага бус байна. Луйвардаж авсан шүү дээ...ТТАХНЭ байх л ёстой.

Зочин 2016-03-01 202.9.40.13

Xoxirlig xen baragduulax ve? Temuujin? Altanxuyag? Zi? Xen ni ve?

Зочин 2016-03-01 202.70.44.146

энэ эмнэлгийн барилгыг сүйтгэсэн асуудлаар ТЭМҮҮЖИНД ЯЛ ОНООЖ ШОРОНД ХИЙХ НЬ ҮНЭН ШУДАРГА АСУУДАЛ БОЛНО

Зочин 2016-03-01 103.26.194.203

Нөгөө эвдээд хаясан MRI аппаратыг хэн хохиролыг нь барагдуулах вэ? Тэмүүжин үү?