БНСУ-ын түгээлтийн жолооч нар "өөрчлөлт" шаардаж байна | News.MN

БНСУ-ын түгээлтийн жолооч нар "өөрчлөлт" шаардаж байна

БНСУ-ын түгээлтийн жолооч нар "өөрчлөлт" шаардаж байна

БНСУ-ын түгээлтийн жолооч нар "өөрчлөлт" шаардаж байна

Сөүлийн худалдааны компанийн жолооч Ким нэг өдөрт 21 цаг ажиллаж, 400 гаруй илгээмж хүргэжээ. Түүний өмнөх өдөр ч гэсэн тэрээр үүрийн 05:00 цаг хүртэл ажилласан байна. 36 настай Ким жолооч аргаа барсандаа хамт ажилладаг хүмүүстээ “Арай л их ядарч байна. Үнэхээр чадахгүй нь ээ” хэмээн зурвас бичжээ.

Дөрөвхөн өдрийн дараа Ким жолооч ажлын ачааллаа даалгүй нас барсан байна. Тэрээр ийнхүү энэ жил ажлын ачааллаа даалгүй нас барсан түгээлтийн жолооч голдуу 14 ажилтны нэг болжээ.

Нас барсан 14 жолоочийн үхлийг шууд ажлын ачаалал хэмээн дүгнэх аргагүй ч ар гэрийнхнийх нь мэдээлж буйгаар тэд “Куароса”-аар нас барсан гэжээ. “Куароса” гэдэг нь солонгосчуудын ажлын ачааллаас болж зүрх зогсох, амьсгал боогдож нас барахыг нэрлэсэн үг аж. БНСУ-д цар тахлаас болж цахим худалдаа огцом ихэсч, улмаар бараанууд овоорч, түгээлтийн жолооч нарын ажил дэндүү ачаалалтай болжээ.

Нас барсан жолооч нарын нэг болох 27 настай, таеквондогоор хичээллэдэг байсан Жан Дог Жин 18 сарын турш шөнийн ээлжинд ажилласнаасаа болоод 15 кг жин хассан байна. Тэрээр нэг өглөө ажлаасаа бууж, гэртээ ирээд, үүрийн 06:00 цагийн үед усанд орж байхдаа нас баржээ. Түүний цогцсыг цагийн дараа угаалгын онгоцон дотор доошоо хараад хэвтэж байхад нь олсон аав нь “Бид хүүдээ хайртай байсан. Түүнийг ажлын ачаалал арай л ихэсч байгаа талаараа ярихад нь бид түүнийг ажлаасаа гарсан ч болно хэмээн зөвлөж байлаа. Гэвч хүү минь ирээдүйнхээ амьдралыг төлөвлөж байна хэмээгээд ажлаасаа гараагүй юм. Харин одоо би боломж байсаар байтал хүүгээ балрахаас нь өмнө болиулахгүй яав даа гэж харамсаж байна” хэмээн ярьжээ.

Хүүгээ харамсалтайгаар алдсан ноён Жан уй гашуу, уур хилэнгээ дарж дийлэлгүй үндэсний ассемблейд хандаж, конгрессийн гишүүдээс хүүгийнх нь үхлийг тойрсон асуудлуудыг шийдэж өгөхийг өвдөг сөгдөн гуйсан байна.

Энэ асуудал Ерөнхийлөгч Мүн Жэ Иний чихэнд хүрч, Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн яам наймдугаар сард цахим худалдааны байгууллагуудад зөвлөмж өгчээ. Тээврийн жолооч нарыг хэтрүүлэн ажиллуулахгүй байх, сайн амарсан эсэхийг нягталж байхыг уриалсан тус зөвлөмжийг зарим томоохон байгууллагууд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлсэн аж. Гэвч ихэнх жижиг байгууллагуудад дээрх зөвлөмж хангалттай хэрэгжээгүй тул нийт жолооч нарын ажлын ачаалал дорвитой буураагүй байна.

Тиймээс зарим ажилчид ажил хаян, эсэргүүцэл зарлаж эхэлжээ. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт "Lotte" компанийн хэдэн зуун ажилчин ажил хаян, ажлын орчин нөхцөл, цалингийн хэмжээ, ачаалалд өөрчлөлт оруулахыг шаардсан байна.

Энэ жил цар тахлаас болж цахим худалдаа Өмнөд Солонгост л гэхэд дор хаяж 10 хувиар өсчээ. Улмаар компаниудын агуулах дотор бараанууд овоорч, жолооч нарын ажил дээр ажил нэмсэн байна. Түгээлтийн жолооч нар хүргэлтэд гарахынхаа өмнө өөрт хуваарилагдсан илгээмжүүдийг овоорсон бараан дундаас ялган авч, машиндаа эвийг нь олж багтаан ачихад 4-5 цаг зарцуулах болжээ. Ийнхүү өдөрт дунджаар 350 бараа хүргэснийхээ төлөө тэд 800 вон авдаг бөгөөд хэрвээ бараа алга болсон, эсвэл хугацаанаасаа хоцорсон бол торгууль төлдөг байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-04 202.131.244.210

https://www.bbc.com/news/world-asia-54775719 эндээс орчуулсан юм байна л даа 1 илгээмжийг 800 вон-р хүргэдэг юм байна ш дэ

Avatar

зочин 2020-11-04 202.131.244.210

цагийн хөлс нь 8000 вон гэж бичиж байгаа царай нь юм байлгүй дээ. арай ч өдөрт 800 вон авахгүй ээ

Avatar

Зочин 2020-11-04 66.181.168.131

Өдрийн 1600 төгрөг авахаар чинь мажийлгй яахав дээ

Avatar

Зочин 2020-11-04 66.181.161.33

800000 байлгуйдээ

Avatar

citizen 2020-11-04 202.9.40.175

Tegbe deer 2 odor ajillaj yzsen Damjlaga Robot shig boloh yum bna lee haha

Avatar

zochin 2020-11-04 211.201.156.165

neg baraa hvrgehed 800won

Avatar

зочих 2020-11-04 117.111.18.32

өө яасан хэцүү юм бэ, ачаалал ихэссэн хэрээр рүнээ нэмэх арга чарга байдаггүй юм байх да

Avatar

Зочин 2020-11-04 202.126.89.83

монголд ч бс энгэж ажилуулж бндаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж