МАН 100 жилийн ойдоо 10 гаруй тэрбумыг зарцуулна | News.MN

МАН 100 жилийн ойдоо 10 гаруй тэрбумыг зарцуулна

МАН 100 жилийн ойдоо 10 гаруй тэрбумыг зарцуулна

МАН 100 жилийн ойдоо 10 гаруй тэрбумыг зарцуулна

Монгол Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиож буй. МАН ч гэсэн 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ирэх жил тохиох 100 жилийн ойд эрх баригчид улс төрийн хувьд ч, ойн арга хэмжээнд ч чухал ач холбогдол өгч байгаа бололтой.

100 жилийн ойд зориулж, улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг суулгасан гэдгийг Шадар сайд Я.Содбаатар онцолжээ. Тэрбээр "Нийслэл дээр наадмын төсөвт жил бүр гурван тэрбумыг тавьдаг. Харин ирэх жил нэмнэ гэсэн бодолтой байна. Мөн 100 жилийн ойд зориулан улсын төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөг тавьж байна. Үүгээр 100 жилийн ойд зориулсан бүтэн жилийн арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, Ардын армийн 100, улс төрийн нам байгуулагдсаны 100, анхны гадаад харилцаа байгуулж гэрээ хийсний 100, Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой тохионо.

Мөн 10 гаруй аймаг, 70 гаруй сум, 30 гаруй салбарын тэгш ойнууд бий. Монголчууд бидний XX зууны хамгийн том үйл явц бол ардын хувьсгал. Тиймээс Ардын хувьсгалынхаа 100 жилийг голчилж барина. Үүнтэй холбоотойгоор холбогдох тогтоолын төслийг УИХ-д удахгүй өргөн барина. Зөвхөн монголчууд гэлтгүй монгол туургатнуудаа энэ арга хэмжээнүүдэд урьж оролцуулах, олон улсын төвшний арга хэмжээ зохион байгуулах хөтөлбөрүүд гарч байна” хэмээн ярьжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2020-11-04 49.0.212.1

Улсын ойтой холбоотой биздээ, та нар улс төрөө намуудтайгаа хий, улс төр хийх гэж өцөгнөх юм аа, П. Цагааны үйлдвэрийг цагааных л гэдэг дээ, улс төрөө цэвэр хий, даан ч чаддаг голог байхгүй дээ, ха ха.

Avatar

Ард 2020-11-04 49.0.212.1

Улсын ойтой холбоотой, та нар тэр намынхаа улс төрийг намуудтайгаа л хий, толгой эргүүлэх гэж өцөгнөлдөх юм аа, П. Цагааны үйлдвэрийг цанааных л гэдэг биз дээ. доод бичлэгүүд гэж газуугын тэмдэглэл ээ. улс төрчид нь улс төрөө цэвэр хий, даанч чааддаг голог байхгүй л дээ.

Avatar

/*-*/ 2020-11-04 49.0.212.165

Татан буугдтугай

Avatar

Зочин 2020-11-04 64.119.24.9

hog yumaa

Avatar

Зочин 2020-11-04 119.40.98.177

Монгол ардын намын 100 жил 2020 оны 5 сарын 25-нд болсон. Хэнч түүнийг тоогоогүй. 2021 оны 3 сарын 1-нд МАХН-ын 100 жил болно. МАН Монголчуудын байгуулсан нам байсан бол МАХН нь Оросын комунистуудын байгуулсан нам.

Avatar

Зочин 2020-11-04 202.179.15.3

100Н ЖИЛИЙН ОЙГ МАН ТЭМДЭГЛНЭ ГЭВЭЛ АЛСАН ХЯДСАН ХУЛГАЙЛСАН ТҮҮХЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ЮМ БАЙНА.. ТИЙМ БОЛ МОНГОЛЧУУДААС ӨВДӨГ СӨГДӨН УУЧИЛАЛТ ГУЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.. ХЭЛМЭГДЭГСЭДИЙН СҮНС АМРАГ .УМ МАНИ БАД МИ ХУМ

Avatar

УМ МАНИ БАД МИ ХУМ 2020-11-04 202.179.15.3

100Н ЖИЛИЙН ОЙГ МАН ТЭМДЭГЛНЭ ГЭВЭЛ АЛСАН ХЯДСАН ХУЛГАЙЛСАН ТҮҮХЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ЮМ БАЙНА.. ТИЙМ БОЛ МОНГОЛЧУУДААС ӨВДӨГ СӨГДӨН УУЧИЛАЛТ ГУЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.. ХЭЛМЭГДЭГСЭДИЙН СҮНС АМРАГ .УМ МАНИ БАД МИ ХУМ

Avatar

БОЛЬ ДОО 2020-11-04 202.179.15.3

УЛСЫН ТАТВАРЫН МӨНГӨӨР ЛАВ БИШ ШҮҮ МАНЫ МАЛАНЦАРУУДАА.. ТЭР ХУЛГАЙЧ ГИШҮҮДИЙНХЭЭ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨР ХИЙГЭЭРЭЭ…

Avatar

ДУРГУЙ ХҮРЧ БАЙНА 2020-11-04 202.179.15.3

МАНЫН 100 ЖИЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ДАВАЛГАЙЛЯЬ ИРГЭДЭЭ… ЯАСАН ИХ 10Н ТЭРБУМ ТӨГРӨГ ВЭ?

Avatar

Зочин 2020-11-04 103.26.193.219

Аль нэг улс төрийн нам улсын төсвийн мөнгөөр ойгоо тэмдэглэж болохгүй ээ!!! Улс төрийн нам бол бусдын адил олон нийтийн л байгууллага! Тэгвэл Марк цуглуулагчдын холбоо ойгоо тэмдэглэнэ гээд төсвөөс мөнгө нэхэж болох нь ээ??? Татвар төлөгч иргэд аль намын ой тэмдэглэхэд зориулж татвар төлөөгүй шүү!!! Төр засаг татварын мөнгийг татвар төлөгчдийн эрх ашгийн төлөө л зарцуулах үүрэгтэй!! Ингээд байх юм бол иргэд бид татвар төлөхөөс татгалзах эрхтэй болно шүү????

Avatar

Зочин 2020-11-04 103.26.193.219

Аль нэг улс төрийн намын ойд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулна гэж юу байдаг юм бэ??? Улс төрийн нам бол бусад олон нийтийн байгууллагын нэгэн адил төрийн бус байгууллага!! Тэгвэл Марк цуглуулагчдын холбооны ойд төсвөөс мөнгө гаргах уу, та нар??? Татвар төлөгч иргэд бид арай ядан олсон хэдэн бор төгрөгөө та нарын ойд зориулж өгөөгүй юм шүү!!! Барагтай л байгаараөй!!!

Avatar

GANA 2020-11-04 202.55.191.205

ARDIIN NAM ARDIIN ZASAG MANDAN BADRAG EE

Avatar

Тэнэглэл 2020-11-04 202.21.127.161

Даруухан л байх хэрэгтэй. Одоо үе солигдож байна, нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөж байна, элдэв янзын ой энэ тэр гээд ой гутам юмнуудаа больж дэлхийн жишгээр даруухан утга учиртай тэмдэглэх хэрэгтэй

Avatar

Zochin 2020-11-04 207.38.232.215

Harin tiim.

Avatar

Зочин 2020-11-04 59.153.85.98

МАН 100 жил болоо юу?ашгүй дээ.Та нар Их хэлмэгдүүлэлтийнхээ үед цаазалж үгүй хийсэн хүмүүсийн үр удамаас уучлалт гуй,зөвшөөрөл ав. Дараа дараагийн хавчлага гадуурхалт дэлгэрүүлж үзэл бодолыг үл хайхран доромжилж байсан үеүдэд гаргасан алдаандаа ,завхаралууддаа ард түмэнээс уучлалт гуйгаарай УИХ улгайчидаа.

Avatar

1 2020-11-04 202.126.88.73

Хаа явсан газраа нэрээ сараачиж байдаг балайнууд

Avatar

зочин 2020-11-04 115.65.47.30

ПЭЭ ХАЙРАН МӨНГӨ, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ХЭН, ХЭРХЭН ЮУНД ЗАРЦУУЛАХ ГЭЖ БАЙГААГ АРД ИРГЭД ӨӨРСДӨӨ ХЯНАДАГ ШАЛГАДАГ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ БОЛООЧ ЭЭ. ,

Avatar

зочин 2020-11-04 66.181.161.72

Яг дээрээ бол Оросуудын гар хөл болж Монголчуудаа яргалжж байсан нам шдээ .90 онд л зүйл дуусгах ёстой байсан юм …

Avatar

Зочин 2020-11-04 202.9.40.37

Өршөөлийн хууль болон Ерөнхийлөгчийн өршөөлийн зарлиг хэзээ гарах юм болоо

Avatar

Зочин 2020-11-04 202.9.40.37

Ардын хувьсгал гараагүй, ялаагүй бол Монгол улс хятадын нэг муж байх байлаа. энэ хувьсгалын түүхэн гавьяаг юутай ч эгнэшгүй. Хятадууд болон зарим урвагч э****з нөхөд бол энэ хувьсгалыг харлуулах гэж их муулдаг.Аргагүй тэдний эх орноос нь тусгаарлаж туурга тусгаар улс болгосн юм чинь аргагүй. 1921 оны хувьгал байхгүй байсан бол юун 1990 оны хувьсгал вэ. Тийм юм гарах ч үгүй байсан. Сайхан тэмдэглэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-11-04 202.126.90.63

Ашгүй МАН зодог тайлах нээ..урааа

Avatar

Зочин 2020-11-04 203.91.115.51

ардчилсан гамингууд минь? намын ой биш танай атигаруудын өвөө гамингуудыг хөөсөн ардын хувьсгалын 100 жилийн ой юм шүү.

Avatar

Зочин 2020-11-04 150.129.142.217

МАНын нэрийг бас насыг нь авсан бол олон хүн алсан хэлмэгдүүлсэн зэрэг нүлүүдиыг нь бас хариуцах хэрэгтэй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж