МАН 100 жилийн ойдоо 10 гаруй тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

МАН 100 жилийн ойдоо 10 гаруй тэрбумыг зарцуулна

МАН 100 жилийн ойдоо 10 гаруй тэрбумыг зарцуулна

Монгол Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиож буй. МАН ч гэсэн 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ирэх жил тохиох 100 жилийн ойд эрх баригчид улс төрийн хувьд ч, ойн арга хэмжээнд ч чухал ач холбогдол өгч байгаа бололтой.

100 жилийн ойд зориулж, улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг суулгасан гэдгийг Шадар сайд Я.Содбаатар онцолжээ. Тэрбээр "Нийслэл дээр наадмын төсөвт жил бүр гурван тэрбумыг тавьдаг. Харин ирэх жил нэмнэ гэсэн бодолтой байна. Мөн 100 жилийн ойд зориулан улсын төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөг тавьж байна. Үүгээр 100 жилийн ойд зориулсан бүтэн жилийн арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, Ардын армийн 100, улс төрийн нам байгуулагдсаны 100, анхны гадаад харилцаа байгуулж гэрээ хийсний 100, Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой тохионо.

Мөн 10 гаруй аймаг, 70 гаруй сум, 30 гаруй салбарын тэгш ойнууд бий. Монголчууд бидний XX зууны хамгийн том үйл явц бол ардын хувьсгал. Тиймээс Ардын хувьсгалынхаа 100 жилийг голчилж барина. Үүнтэй холбоотойгоор холбогдох тогтоолын төслийг УИХ-д удахгүй өргөн барина. Зөвхөн монголчууд гэлтгүй монгол туургатнуудаа энэ арга хэмжээнүүдэд урьж оролцуулах, олон улсын төвшний арга хэмжээ зохион байгуулах хөтөлбөрүүд гарч байна” хэмээн ярьжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж