Ядуучуудаасаа ч өлөн “түшмэд” | News.MN

Ядуучуудаасаа ч өлөн “түшмэд”

Ядуучуудаасаа ч өлөн “түшмэд”

Ядуучуудаасаа ч өлөн “түшмэд”

Монголын төр ядуучуудаасаа ч өлөн “ноёд”-той болжээ. Хоёр жилийн өмнө МАН-ын гишүүд, сайд, дарга нар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас тэрбум тэрбумаар нь зээл авч, ард түмнийхээ боломжийг хулгайлсан нь илчлэгдэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал УИХ-д орж ирж байсан ч өнөөдөр асуудал хэвээр…

УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүд төрийн бус байгууллагын нэрээр төсөвт байгууллагаас сая саяар нь мөнгө шилжүүлэн авсан баримтууд ил болсоор байна.

Жишээ татвал, УИХ-ын намрын чуулган эхэлсэн даруйд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханын зөвлөх Б.Отгонжаргал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Л.Намуунгэрэл, Ж.Ганбаатарын зөвлөх М.Энхмэнд нар Монголын парламентын зөвлөхүүдийн холбоо төрийн бус байгууллагын нэрээр, таван удаагийн гүйлгээгээр УИХ-ын Тамгын газраас нийт 76.4 сая төгрөг гаргуулан авсан баримт ил болсон. Харин одоо УИХ-ын гишүүн Х.Баделханы туслах М.Алтынжаны Монголын залуучуудын стратегийн академи төрийн бус байгууллагын нэрээр нийт 148 сая 312 мянган төгрөг шилжүүлж авсан баримт ил болов.

Үүгээр бол УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийн төсвөөс мөнгө саадаг гол арга нь төрийн бус байгууллага болжээ гэж хэлэхэд хэтрүүлэг болохооргүй байна.

Мөн УИХ-ын Тамгын газрын Шилэн дансанд тайлагнаснаар зарлагынх нь сая сая төгрөгийн шилжүүлэг төрийн бус байгууллагууд руу чиглэжээ. Үүнд:

  • Нямсамбуу ТББ-57 сая
  • Гоё Монголын Төлөө ТББ-80 сая
  • Соёлын Дархлаа ТББ-24,6 сая
  • Хүний эрхийн индэр ТББ-10 сая
  • Олон нийтийн харилцааны стратеги судалгааны төв-10 сая -Нямсамбуу ТББ-22 сая
  • Монголын Парламентын зөвлөхүүдийн холбоо ТББ-30 сая
  • Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийг олгох холбоо-7,9 сая
  • Имижлоги сургалт судалгааны төв-30 сая
  • Нямсамбуу ТББ-70 сая
  • Нийгмийн маркетингийн бодлого судалгааны хүрээлэн ТББ-50 сая
  • Сувдан хэлхээ хөгжил-20 сая
  • Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-47,5 сая
  • Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-90 сая
  • Шагайн харвааны холбоо ТББ-6,1 сая
  • Мэргэжлийн тэнцвэрт мэдээлэл ТББ-10 сая
  • Эрх зүй стратегийн төв ТББ-11,2 сая
  • Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая -Сайн зөвөлгөө ТББ-20,5 сая
  • Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая
  • -Сайн зөвлөгөө ТББ-20,5 сая
  • Соёл гэгээрлийг дэмжих сан-20 сая гэхчлэн хөвөрнө.

Хэдэн сарын өмнө төрийн бус байгууллагыг цэгцлэх шаардлагатай талаар асуудал хөндөгдөх үед төрийнхөн өөрсдийн нэр дээр төрийн бус байгууллага байгуулж, төсвөөс мөнгө тууж, татвараас зугтаж, шимэгч хорхой шиг ажилладаг тухай шүүмжлэл өрнөж байсан.

Төрийн бус байгууллагыг цэгцлэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулснаа мэдэгдэж байсан бөгөөд Хууль зүй бодлогын газрын дарга нь “Төрийн бус байгууллага нэрээр халхавчилж, бизнесийн ашиг олох үйл ажиллагаа дэндүү их байна. Нийтэд тустай, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа эрхэлдэг нь цөөн” гэж хэлснээс үзсэн ч төрд ядуучуудаасаа ч өлөн сэтгэлгээтэй хүн олон болжээ гэж хэлэхэд буруудахааргүй байна.

Төрийн өмчит компанийн удирдлага нь ч өлөн. Хадгаламжиндаа сая, сая төгрөгтэй хэрнээ хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн өмчит компаниар даалгадаг.  Асуудал нь ил болохоор ашигтай ажилласан тохиолдолд хангамж авах эрх бий гэдэг. Тиймээс төрийн өмчит компанийг удирдахаар очсон дарга нарын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг даалгахаас эхлээд 14 төрлийн хангамж эдэлж байгаа хууль эрх зүйн орчинг өөрчлөх асуудал ч тавигдаж байна.

Дээр нь албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэнд нь тохирсон ял зэм оноодоггүй, хаацайлж үлддэг зэрэг нь өлөн “ноёд”-д хуулийн цоорхойг ашиглах боломж болж байна. Учир нь хоёр жилийн өмнө ЖДҮХС-гаас МАН-ын 40 шахам гишүүн зээл авсан тухай асуудал дуулиан тарьсан ч өнөөдөр хариуцлага хүлээсэн нь цөөн. Зээл олголтыг хариуцаж байсан тэр үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг хэргээ задалсан үндэслэлээр торгох шийтгэл хүлээсэн нь, толгойг  нь илсэн шийдвэр болсон бол УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Д.Дамба-Очир нар гурван жилийн хорих ял авснаар МАН-ынхны "бүлэг хэрэг" хаагдаж буй.  Учир нь ЖДҮХС-гийн хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Саранчимэг нар УИХ-д сууж байгаа бол Ж.Энхбаяр Ерөнхий сайдад зөвлөж, Я.Содбаатар Шадар сайдын алба хашин, ёс зүйн ч хариуцлага хүлээлгүй, төрд шигдэж байна.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-04 202.179.24.194

уаа, золиг гэж яадаг ч юм билээ. монгол нутагт монгол хүн гэж үгүй болжээ. ингэхэд түшмэд гэдэг үү түшмэл гэдэг үү. хэлээд өгөөч , ихэл маань ч хэл биш болж. бичиг гэхэд дэлхийд арав хүрэхгүй улс хэрэглэдэг хамгийн адгийн муу кирилл үсэг. кирилл гэхээр л орос гэж ойлгодог болж энэ дэлхий.

Avatar

Томо 2020-11-04 66.181.161.38

МАН бол адаг шаарнуудын уурхай.

Avatar

Зочин 2020-11-04 202.21.107.112

Багаараа хамтарч иддэг болохоор их хусдаг байх л даа.

Avatar

Зочин 2020-11-04 103.11.192.34

их хурлын гишүүд өөрийн зардалаараа ард түмэндээ үнэнч шударга байх засгаас юу ч аюахгүй явах хүнээ сонгох байтал 30 жил энэ ардчилал гэдэг нэрийг ах намынх ч илүү аши гласан байна

Avatar

Зочин 2020-11-04 192.82.77.172

Хэдэн Нямсамбуу ТББ тэйм бэ

Avatar

САНГИЙН САЙДАД 2020-11-04 202.179.25.248

САНГИЙН САЙД МИНЬ ЭЭ… ЭНЭ ОЛОН ТББ -УУД ЭНЭ ИХ ДОТООД ЖУРМААР ХУВЬДАА ЗАВШААД БАЙГАА НӨӨЦИЙГ ЯГ ТЭР ХЭМЖЭЭГЭЭР НЬ ТАНААД ТӨСӨВЛӨӨЧ. ӨӨРСДӨӨ ХАСААД ӨГӨӨЧ ГЭЭД БАЙХАД ЧИНЬ ХАСААД Л ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШД

Avatar

Зочин 2020-11-04 202.179.15.3

МАН ТЭР ЧИГЭЭРЭЭ ӨМХИЙРСӨН ХУЛГАЙЧДЫН БӨӨГНӨРӨЛ ШҮҮ ДЭЭ ТОМ ТОЛГОЙТ ХҮРЭЛСҮГ Ч НОВШИЙН ХУДАЛЧ ПОПОРСОН ГӨЛӨГ. ЭД ИЙМ БАЙХАД МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ УЛАМ ДОРОЙТОХ БОЛНО ..

Avatar

Zochin 2020-11-04 103.11.195.2

ТББ чинь мөнгө угаах газар болцийм биш үү

Avatar

Төмөрөө 2020-11-04 103.26.194.6

Ийм муу сайн юмнуудыг төрийн түүхэнд бичээд л байгаарай, хэзээ ч бүү төрийн албанд зүглүүлээрэй

Avatar

Зочин 2020-11-04 66.181.161.14

Өлөн бай~Багабанди гэдэг зүйр үг үнэхээр үнэн үг байна шүү, өлөн дарга болсон хулгайч нартай яаж тэмцэх юм бэ. Хууль нь өлөн дарга нарт үйлчидэг хуулийн байгууллагын дарга нар өлөн дарга нарын зарц нь байдаг, өлөн зэлмүүн ард иргэдэд хууль чанга ёстой н**ш юм аа

Avatar

Автобусанд 2020-11-04 66.181.179.150

Эерэг сайхан хандлага ажиглагдах боллоо. Хүүхэд залуучууд настай хүнд суудал тавьж өгөх нь олширч. Сул суудал байсан ч эргэн тойрноо сайн харж байгаад сууж байна. Настай хүмүүс эзэрхийлж загналгүй суудал тавьж өгөхийг гуйж ядарч буйгаа хэлэх. Настай хүмүүсийн арай залуувтар нь настайвтар болон эмэгтэйдээ хүртэл суудал тавьж харагдах. Одоо бууна гээд суудал тавьсан хүүхэд, залуучуудад талархан зогсож яваа хүмүүс ч байна. Монгол ахан дүүс минь нэг сэрвэл ухаалаг, хүнлэг шүү. Одоо …

Avatar

Зочин 2020-11-04 202.179.26.125

Яадаг муу өлөн хулгайчид вэ?

Avatar

Зочин 2020-11-04 202.179.26.125

өө эргүй минь зочинд бичих сэтгэгдэлээ автобусанд бичсэн байна яасан будилуу юм.

Avatar

Зочин 2020-11-04 202.55.191.130

modoo bariarai guilgachinguud

Avatar

Зочин 2020-11-04 139.5.217.42

Манай төсөв хүрэхгүйдээ биш энэ дарга нарын ирээдүйгүй тойрог бодсон хөрөнгө оруулалтууд шамшигдуулалт, тансаглалууд,цавчааг дийлэхгүй тэгээд хүрэхгүй, хөгжлийн бодлогодоо бол мөнгө тавихгүй яваад байгаа учраас хөгжиж эдийн засгаа тэлж чадахгүй байна. Хувийн хэвшилийнхэн үнэхээр цөхөрч унаж байна

Avatar

Zochin 2020-11-04 139.5.217.42

Эрх мэдэл атгасан түвшин бүрдээ хавтгайгаар нь идэж байна шүүдээ. Асар ашигтай болохоор бүгд орох гэж үхэн хатан зүтгэж байна. Ерөнхий сайдаасаа авхуулаад үлгэр жишээ үзүүлээд явбал шийдэгдэж болох. Жишээ нь ах өөрөө улсын эмнэлэгт үзүүлээд хүүхдээ улсын сургуульдаа сургаад хангамж эдрээсээ татгалзаад явчвал бусад нь дагахгүй гээд хаачихав. Дээр нь их хурлын хөдөө орон нутгийн олон тойргийг хүн амд нь хувааж тэнцүүлээд явчуул болноо. Дээр нь төрийн өмчийн компаниуд л төсөв залгина гэж алж байгаа

Avatar

дорнод 2020-11-04 122.201.21.111

дорнодын ххүг гэж хэвлэл мэдээллээр худлаа ярихаас өөр юу ч хийдгүй газар. ард иргэдэд ямарч боломжгүй гээл хөөгөөл явуулдаг. олон төрлийн халамж төсөл тендер худалдан авалт … газрын дарга өөртөө ашигтайгаар шийдлэг. авлига авлаг шан харамж нэхдэг бүгд нотлогдсон байхад байсаар л байна. нам дарга нарт өөрийн эрх ашигт нь төрийн үйлчилгээ хүрдэг.бусад бол худлаа. мэдээ тайлангууд бүгд худлаа. санхүү мөнгөн гүйлгээ зарцуулалт бүгд худал хуурамч.!!!төрийн мөнгөөр хэдэн саяар нь архидаж шоудаал

Avatar

Бүгд хулгайч зайлцгаа 2020-11-04 103.212.118.21

Гутамшигтай төртэй Монгол

Avatar

mgl 2020-11-04 192.82.78.213

umnu ni ch ingeed 30 husaj bna.

Avatar

зочин 2020-11-04 66.181.161.72

,,Хүчээ нэгтгэе ,,. нийлж шаахааа тунхаглаад байхад нь шааа шааа гээд л сонгоо биздээ .. Одоо юу гээд гонгиноод байгаам ..

Avatar

zochin 2020-11-04 112.141.157.191

odoo bgaa gishuud bugd asuudaltai deern j enkhbayr buh sangaas zeel avsan bsan

Avatar

Зочин 2020-11-04 202.55.188.84

Жилийн өмнө л гишүүдийн төсөв 5 тэрбум байсан шүү дээ. 1 жилд шүү.

Avatar

Зочин 2020-11-04 212.95.5.114

Хохь нь малнуудаа. Хүртэх ёстойгоо хүртэж амьдарч сур. Дахиад 4 жил байна

Avatar

Шодоргос 2020-11-04 103.80.211.37

Нээрээ л үгээгүй ядуу тавилантай өлөн гарууд даа.

Avatar

Зоч 2020-11-04 66.181.161.118

Шилэн дансны л ач тус.. Хэн анх гаргаж ирлээ.. Одоо бүгд хэн яаж идэж ууж цусалж байгааг мэдэж авч байна шүү дээ…

Avatar

Зочин 2020-11-04 66.181.161.72

Хэн ? .

Avatar

Зочин 2020-11-04 202.126.90.63

Одоо тэгээд ард иргэд нь өлсөж үхээд Түшээд нь хагартлаа баяжаад тэгээд цөөхөн хэдэн баячуул амьд үлдэнгүүт жинхэнэ Хятадуудад эзлэгдэх нь дээ….

Avatar

Зочин 2020-11-04 107.77.173.6

Шилэн дансны хуулийг санаачилж,боловсруулж,үхэн хатан зүтгүүлж байж батлуулж чадсан Ерөнхийлөгч Элбэгдорждоо баярлалаа…..Энэ хууль байгаагүй бол манай дарга нар,түшмэлүүд хэр их хөрөнгө мөнгө завшиж байдгийг мэдэхгүй өнгөрөх нь байна шүү дээ….

Avatar

Шодрого ёс хаа бна. 2020-11-04 103.212.117.14

Дефолт болгоод зугтаах гэж байгаа юм. Хулгайч нартаа хайртай , хамгаалж байгаа гэж тамтаггүй, утас хулгайлсан хүүхэд 8 жил ялтай, улсыг 343 тэрбумаар шатаавал 40 саяаар торгуулаад болоо

Avatar

Зочин 2020-11-04 139.5.216.83

Бид идээд байгаарай гэж сонгочихоод юу ярих вэ дээ.

Avatar

Amar 2020-11-04 202.55.188.97

Хулгай хийх гэж сонгогдож.албан тушаалд очдог шүү дээ.Тэгээд л олсон орлогоосоо давсан төсөвтэй.Хойч үедээ өр үлдээгээд л байна.Аль ч нам гарсан ялгаагүй өлөн шүү дээ

Avatar

Зочин 2020-11-04 202.21.108.48

Өлөн МАНгаснуудын шинэ залуу үе Хүүк, Оюунэрдэнэ, Учрал, Ж.Энхбаяр, Анужин, Сумьяабазар гээд л бөөн бөөнөөрөө гарч ирлээ. Туйлын ТЭНЭГ ард түмэн ахин дахин сонгож тэдний өгсөн угаадсаар амиа зогоосоор л.

Avatar

Зочин 2020-11-04 192.82.70.97

М.Энхсайханг 50 сая тогрогний зуруугээс болоод 4,6 жилиийн ял огоод,АН -ын Ганболд,Бямбасайхан хоерт ажил хийж,дээд дарга нарын тушаал биелуулсний тулуу 4 жилийн ял аваад,жинхэнэ хулгайч нар н гадуур яваад,даанч дээ!!!

Avatar

Зочин 2020-11-04 202.21.108.48

Багабанди, С.Баяр, СУ.Батболд, Нямдорж, Лүндээжанцан гээд ямар аймшигтай өлөн мангасууд олон жилийн турш Монголчуудын цусыг соровоо.

Avatar

зочин 2020-11-04 202.126.88.218

юу гэж туслах зөвлөхүүд нь авах вэ дээ, УИХ гишүүн нэр цэвэр үлдэх гэж л ашиглаж бгаа

Avatar

Зочин 2020-11-04 64.119.16.152

Энэ асуудлыг цэгцлэх хүсэлтэй хүн бага шүү дээ цэцэндэ орвол их хурлын гишүүн болох гэж ард түмэнд мөнгө албан тушаал гоё гоё бэлэг тараах хүн байхгүй болчихно нэг хэсэг нь бүүр амьдралгүй болно ийм учраас энгийн ийм зүйл цаашид чбайх болно өшөө нуугдмал улсын хөрөнгө идэх арга их байгаа учраас хүмүүс тэр зүг хошуурч байгааг хүлээн зөвшөөр

Avatar

eh oronch 2020-11-04 122.201.31.39

Ene zuvhun ungun heseg ni ahiad tsaash ni uhah yam bol yu garch irene gej bodoj bn unendee booljis tsutgaj buhimdaj uhmeer bolno shuu uursdiiguu mongol ulsiin ezed nam geed oilgochihson hogiin luivarchid uls turd zunduu bn songuuliar bagaar ni demj geed hashgiraad bn gedeg bol huivaldaad ulsiin mungiig idej huulia zavharuulana l gesen ug shuu

Avatar

1 2020-11-04 202.70.34.98

Монголын төр засаг ялзарчээ. Гадаад өр маш их байж Ийм их идэж ууж байгаа юм чинь дампуурахаас өөр замгүй болж байгаа юм уудөө

Avatar

Зочин 2020-11-04 64.119.16.26

Бүх яамны түшмэлүүд толгой дараалан ингэж мөнгө ш****г шүү. ТББ бүгдийг хоригло төрийг хүчгүйдүүлж байгаа шүү Эдийн засгийн алуурчдын хийсэн схем

Avatar

Химиис 2020-11-04 122.201.22.103

Энэ ч зөвхөн зах зухаасаа байх шүү. Одоо дээр нь яам ны газрын дарга нар мэргэжилтэн нэртэй луйварчидийг нэмбэл юу гээч тоо гарах болоо

Avatar

Зочин 2020-11-04 192.82.67.130

Buuljluuu

Avatar

Үнэн 2020-11-04 66.181.190.221

Үнэн шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж