БНАСАУ баллистик пуужин харвах чадвартай шумбагч онгоц бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

БНАСАУ баллистик пуужин харвах чадвартай шумбагч онгоц бүтээж байна

БНАСАУ баллистик пуужин харвах чадвартай шумбагч онгоц бүтээж байна
FILE PHOTO: What appears to be a submarine-launched ballistic missile (SLBM) flies in an undisclosed location in this undated picture released by North Korea's Central News Agency (KCNA) on October 2, 2019. KCNA via REUTERS

Умард Солонгос улс хоёр шинэ шумбагч онгоц бүтээж байгаагийн нэг нь баллистик пуужин хөөргөх хүчин чадалтай хэмээн өчигдөр (2020.11.03) Сөүлийн хууль тогтоогч А Тэ Күн үндэсний тагнуулын албаны хаалттай хуралдааны дараа мэдээлжээ.

БНАСАУ маш том шумбагч онгоцны флоттой ч одоогоор мэдэгдсэн пуужин хөөргөгч ганцхан шумбагч онгоц бий.

Өмнөд Солонгосын парламентын Тагнуулын хорооны гишүүн, сөрөг хүчний намын А Тэ Кун “БНАСАУ хоёр шумбагч онгоц шинээр бүтээж байгаагийн нэг нь баллистик пуужин хөөргөх чадвартай. Хоёр шумбагчийн нэг нь Ромео зэрэглэлийнх бол нөгөөх нь дундаж том хэмжээтэй” хэмээн мэдээлсэн байна.

Үүнээс өмнө Ким Жон Ун 2019 оны долдугаар сард шинээр хийсэн том хэмжээтэй шумбагч онгоцоо танилцуулж байв. Тэрбээр тус шумбагчийнхаа зэвсэглэлийн талаар нарийн тайлбарлаагүй ч шинжээчид хэмжээнээс нь болоод түүнийг пуужин тээвэрлэх, хөөргөх зориулалттай хэмээн таамагласан билээ.

Түүний дараа Пёньян энэ онд шинэ баллистик пуужингаа далайгаас хөөргөж амжилттай туршсан юм. Улмаар энэ жилийн цэргийн сүрт жагсаалдаа шинэ аварга пуужингаа оролцуулсан. Мөн тэрбээр энэ оны эхээр шинэ стратегийн зэвсгүүд бүтээхээ амлаж байсан билээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж