АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд монголчууд “саналаа өгөв” | News.MN

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд монголчууд “саналаа өгөв”

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд монголчууд “саналаа өгөв”

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд монголчууд “саналаа өгөв”

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас АНУ-ын 59 дэх удаагийн сонгуулийн явцыг хөндлөнгөөс ажиглах арга хэмжээг өнөөдөр (2020.11.04) Шангри-Ла зочид буудлын Их танхимд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд бусад улс орнуудын Элчин сайдууд, Монгол Улсын улс төр, эдийн засаг, иргэний нийгэм, шашны төлөөллүүд болон хэвлэл мэдээллийн ажилтнууд өргөнөөр ирж оролцов. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдод АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн түүх болон сонгуулийн системийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн зочид АНУ-ын 59 дэх удаагийн сонгуулийн загвар санал хураалтад оролцож, өөрсдийн дэмжиж буй нэр дэвшигчийнхээ төлөө саналаа өгөв.

Элчин сайд Майкл Клечески сонгуулийн үйл явцыг ажиглах арга хэмжээний талаар үг хэлж, оролцож буй зочидтой сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

“Сонгууль бол америкчуудын хувьд ардчиллын үнэ цэнийг мэдрүүлэх маш чухал үйл явц юм. Монгол Улсын хувьд ч мөн адил юм. Сонгууль бол нэг өдрийн үйл ажиллагаа бус, маш удаан хугацааны цогц үйл ажиллагаа билээ. Бидний хувьд дөрвөн жилд нэг удаа тохиодог төрийн тэргүүнээ сонгох чухал сонголтоо хийж байна. Энэхүү сонгуулийн үйл явцыг ажиглахаар олон хүн цугласанд үнэхээр их догдолж байна. Сонгуулийн үр дүнг хэн ч урьдчилан таамаглах боломжгүй. Хэн нь ялагдаж, хэн нь ялахаас үл хамааран амьдрал хэвийн үргэлжилнэ. Ямартай ч ардчилал гэдэг бол олон талт үзэл бодлыг шингээж байдаг зүйл учир хэн ч ялсан бай ирээдүй цаашид улам гэрэл гэгээтэй байна гэдэгт итгэж байна” хэмээн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески ярилаа.

Тэрбээр Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай байдгаа илэрхийлээд, АНУ болон Монгол Улсын бат бэх харилцаа нь хоёр улсын ардчилсан нэгдмэл үнэт зүйлстэй салшгүй холбоотойг онцлон тэмдэглэв. Мөн АНУ нь Монгол Улсын сайн гуравдагч хөрш байсаар ирсэн, цаашид ч байсаар байх болно гэж онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-11-04 150.129.142.18

Trampiig demjij bna .Tramp ylnaa

Avatar

Guest 2020-11-04 217.138.192.52

Yah gj yagad yun mongolchudin sanal ** eed shagad bhima yu bolod bgan bol end?. Jinhenese sanala ugj bna gd huurud shaachihvide lol. Yagad iim ** yum bas postlodiin shal ** amerikin yum mgl d yamar hama bnaa.

Avatar

Зочин 2020-11-04 192.82.78.88

Маш их завтай, хийх юмаа олж ядсан хүмүүс цуглаж, тусламж горьдсон халамжийн улс аа гэж….

Avatar

Зочин 2020-11-04 64.119.23.71

Жо Байденийг ялаасай гэж хүссэн АНархистууд уригдсан сурагтай, жүжиг

Avatar

Зочин 2020-11-04 202.180.220.77

Харин Трамп хамгийн их анархист байх шүү

Avatar

Нохой 2020-11-04 66.181.161.73

эсгий хийх газар хүүхэд нохой хэрэгүгүй

Avatar

Zochin 2020-11-04 67.81.184.102

Baiden ylna

Avatar

Зочин 2020-11-04 202.21.109.98

ТРАМП ЛУЙВАРДАЖ БАЙНА ГЭДЭГ ҮНЭН ЮМ

Avatar

Ardchilal 2020-11-04 67.81.184.102

Hen ch ylsan Ted Mongolchuud shig bie unelj sanalaa ogdoggui ym!

Avatar

эмэгтэй 2020-11-04 202.21.114.242

Шангрилад очоогүй ч үүгээр Трампыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2020-11-04 202.21.109.66

Зөв

Avatar

Зочин 2020-11-04 87.54.0.114

Zasss yostoi lai baigaadaa

Avatar

Зочин 2020-11-04 192.82.71.132

Монголчууд Байденг дэмжиж байна!!

Avatar

зочин 2020-11-04 202.9.46.172

Орчин үеийн бүх улс орон Америкийн хуулбар . Гэхдээ Орос Хятад мэт нь маш муу хуулбар .

Avatar

Зочин 2020-11-04 66.181.183.38

Монголчууд Трампыг дэмжиж байна

Avatar

Хаха 2020-11-04 202.21.109.98

ИХ МУХАЙ ХҮМҮС ЮМ БАЙНА МАНАЙ ОРХИДУУЛСАН БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж