Нохойныхоо шүдэнд аппарат суулгуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Нохойныхоо шүдэнд аппарат суулгуулжээ

АНУ-ын Мичиган мужийн Харборфронт мал эмнэлгийн эмч нар зургаан сартай гөлөгний шүдэнд аппарат суурилуулжээ. Шүдэндээ аппараттай нохойны зургийг фэйсбүүк хуудсанд тавьсан даруйд 270,000 хүн үзсэн байна. Харборфронт мал эмнэлгийн эмч нар тэжээвэр амьтдын шүдний эрүүл ахуй гэдэг сарын аян зохион явуулсан нь том сурталчилгаа болсон аж. Нохойд ч бас шүдний аппарат хийж болдог гэдгийг мэдэхгүй явсан олон хүн хайртай амьтныхаа шүдэнд анхаарахаар зориг шулуудсан гэнэ. Весли нэртэй уг нохойн шүд хоорондоо зайтай ургаснаас болоод шүдээрээ бүтэн зууж чаддаггүй байсан ажээ. Эзнийх нь хэлснээр Весли шүдний аппаратандаа одоо дасч байгаа гэнэ. Нохойд уг аппаратыг удаан зүүлгэхгүй бөгөөд хоёр гурван долоо хоногийн дараа ирж аппаратаа авахуулаарай гэж эзэнд нь захисан байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж