“Намайг авраарай” хэмээх сулхан дуу сонссон аврагч Нусрет Аксой хэсэг зогтусан анхааралтай чагнав. Тэрбээр “Хаана байна?” хэмээн хашгираад, дахин сайтар чагнахад “Би энд байна” гэх бяцхан охины сулхан дуу сонсогджээ. Хэсэг хугацааны дараа аврагч эр нурангид дарагдсан бяцхан охины байршлыг олж, дээр нь дарсан барилгын хананы том бетон хэсгийг зайлуулсан байна.
Аяга таваг угаагчны хажууд нугдайн суусан бяцхан охин “Намайг авраарай” хэмээн гараараа даллахыг хараад Нусретийн бүх биеийн шар үс босч, нүдэнд нь нулимс цийлэгнэжээ. Бяцхан охиныг барилгын нуранги дороос гарган авч, эмнэлэгт хүргэн, хэн болохыг нь тогтоосон байна. Түүнийг Айда Гезгин гэдэг ба гурван настай. Газар хөдөлж, найман давхар орон сууцны барилга нурах үед тэрбээр гэртээ ээжийнхээ хамт байжээ. Харамсалтай нь, түүний ээж нурангид даруулан нас барсан байхыг хэдэн өдрийн дараа олж, гарган авсан аж. Охины аав, ах хоёр гэртээ байгаагүй учир эсэн мэнд үлджээ.
Айда охин газар хөдлөлтөөс 91 цагийн дараа нуранги дороос эсэн мэнд олдсон нь энэ. Тэрбээр эсэн мэнд аврагдсан 107 дахь хүн болжээ. Өмнөх өдөр нь аврагчид гурав болон 17 настай хоёр охиныг олж аварсан байв. Айда охин өөр олон хүнийг эсэн мэнд аврах итгэл найдварыг аврагчдад өгсөн байна. Эмч нарын мэдээлснээр, охины биеийн байдал сайн байгаа ч хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтүүлэн ажиглах аж. Дөрвөн өдөр хоол, усгүй нуранги дор байсан охин эмч нараас бөөрөнхий мах, йогурт өгөхийг гуйжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Сүүлчийн хүнийг нуранги дороос гаргах хүртэл бид итгэл найдвараа алдахгүй аврах, эрэн хайх ажлаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр, 6700 орчим хүн орох оронгүй болж, эсвэл гэртээ харихаас дэндүү их айсандаа түр хоргодох байранд өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж. Газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 112 болж нэмэгджээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Зочин 2020-11-04 66.181.184.157
Elif охины зураг мэдээний эхэндээ оруулсан байна. Түүнийг 65 цагийн дараа гаргаж авсан.
Zochin 2020-11-04 43.228.129.50
Turk dain hiigeed gem zemgui olon hun uhuuleed bhaar burhan shiitgej bgaan enhiin tsagt zugeer bj chadahgui uhsendee dain hiidiin aimshigtai dain bol dain gemgui humuus hohirch bn
Товуу 2020-11-04 66.181.188.10
Энэ охинд аз жаргал хүсъе.
Зочин 2020-11-04 192.82.77.172
91 цаг 3 хан настай охин ямар их айж, аав ээжийгээ дуудсан болоо. Бодохоос сэтгэл өвдөөд байх юм.
Зочин 2020-11-04 122.201.23.84
Азтай охинд аз жаргал хүсье.
Зочин 2020-11-04 122.201.23.84
маш сайхан үйл явдал байна, охинд аз жаргал сайн сайхныг хүсье.
Зочин 2020-11-04 103.26.194.119
их сайхан өрөвдөж бна.гэхдээ Монголд маань бас хүнд амьдралтай хүүхэд зөндөө бгаа шүүүү.бас өрөвдөөрэй дэээ.
Зочин 2020-11-04 66.181.161.33
хунд амьдралч гэх шиг эргуу чинь хаа тууж явна
Зочин 2020-11-04 202.9.46.204
манай эргүүнүүд энэ хүүхдийг хүнд амьдралтай гээд ойлгочихож. гэнэт газар хөдлөөд ээж нь нас барсан байна. нурангид дарагдаад амьд байхад нь аврагч нар олжээ гэсэн мэдээг хараад л хүнд амьдралтай хүүхэд энэ тэр гээд мэдрэлтээд унахийн. ганц энэ мэдээ ч биш, фэйсээр хүртэл юмыг дандаа дутуу уншсан, хальт хаа хамаагүй зураг харснаа тэрүүгээрээ шууд дүгнэлт хийгээд хараагаад явчихдаг, эсвэл үнэ хаяг нь бичээтэй байхад л хэд вэ хаана вэ гээд хэдэн зуугаараа эргүүтэж коммент бичсэн хүмүүс байхийн
Зочин 2020-11-04 80.114.8.9
Энэ дэлхиид эрүүл хүн ховор.
Өөрийнхөө толгой дээрх бухалыг хар 2020-11-04 66.181.161.50
Заавал эргүүгээр нь дуудах хэрэг байнасанжуу, наад хүн чинь Монголд энэ охинтой адилтгаж болох зовлон дунд буй хүүхдүүд олон байгаа шүү! Тэдэнд бас анхаарлаа хандуулаарай гэсэн санааг л хэлсэн байна. Жаахан ухаантайхан шиг байцгаая
Зочин 2020-11-04 202.9.40.39
Амьд явах хувьтай азтай охинд баяр хүргэеэ
Zochin 2020-11-04 64.119.17.121
Zurag ni oor yum bishuu? Ehnii zuragiin ohin lav 5,6 tai bh. Duhnii shalbaralt ni, usnii onto, nuurnii helber g.m. Bi buruu haraad bna uu.
Зочин 2020-11-04 64.119.18.37
Хөөрхөн юмаа
Зочин 2020-11-04 64.119.16.152
aztai l muu chavh baina
Зочин 2020-11-04 202.21.109.46
eviide huurhii cake og durtai l bga ysn huurhun um aav ah 2 ni baigaa um hoino alzahgui de
Зочин 2020-11-04 202.21.100.210
Бурхан гэж байдаг бололтой
Зочин 2020-11-04 202.131.233.251
Хамар шархираад, аньсага чийгтчихлээ. Хурдан эрүүл болоорой.
Зочин 2020-11-04 66.181.182.119
evii dee bur uyarchihlaa, ohin huuhed tsaanaasaa l iluu tesver hatuujil, baigaliin ugugdul iluu shuu. burhan delhiig urshuug
mongol helee hairlay 2020-11-04 87.54.0.114
Iogurt gedeg ni tarag gesen ug.
Зочин 2020-11-04 202.179.26.162
Иогурт тараг биш.
Зочин 2020-11-04 202.179.21.234
Эвий минь бурхан ивээж дээ. Алс хүн төрөлхтөний төлөө ихийг бүтээх агуу нэгэн болоорой
Зочин 2020-11-04 103.212.117.27
Ish huurhii mini dee
Зочин 2020-11-04 202.21.118.6
эвий дээ, ээжгүй болчдог нь харамсалтай юм, цаашдын амьдрал нь сайн сайхан байх болтугай
Зочин 2020-11-04 202.131.251.130
91 цаг тэсч үхэлтэй тэмцсэн лут охин юм. Бурхан ивээг