Түрээсийн орон сууцны бүртгэл хойшиллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Түрээсийн орон сууцны бүртгэл хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууцны бүртгэл хойшиллоо

Орон сууцад орох хүсэлтэй ч бэлнээр худалдаад авах орлогогүй, ипотекийн найман хувийн зээлд хамрагдъя гэсэн ч урьдчилгаа төлбөрийн мөнгө нь хүрдэггүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эсвэл эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болоод байгалийн гамшигт орох оронгүй болсон иргэдэд зориулж, Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжид Улаанбаатар хотод “Буян-Ухаа II” хороололд 350 айлын Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын 30-50 хүртэлх метр квадраттай орон сууцыг таван жил хүртэлх хугацаатай түрээслэх юм. Барилга, хот байгуулалтын яамнаас өмнө өгсөн мэдээгээр гуравдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс Төрийн орон сууцын корпораци /ТОСК/ дээр хямд өртөгтэй орон сууц түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлнэ гэсэн ч, бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл хойшилжээ. ТОСК байр түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгэх тусгай ажилтнуудыг бэлтгэж, ийнхүү 15-ны өдрөөс хойш ажлын тав хоногийн хугацаанд шаардагдах бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийг бүртгэхээр болжээ. Дараа нь сугалааны тохирол явуулан 350 иргэнээ сонгох юм. Иймээс иргэд бүртгэл эхлээгүй байхад ТОСК-ийн үүдэнд олноор дугаарлах шаардлагагүй. Бүртгүүлэх хангалттай хугацаа олгоно гэж ТОСК-аас мэдээллээ.

Нийслэл дэх түрээсийн байрны үнэ метр квадрат нь 5500 буюу 200-280 мянга орчим төгрөг, орон нутагт метр квадрат нь 4000 буюу 140-230 мянга байна. Орон нутгийн иргэд тухайн аймаг сумынхаа захиргаанд хандаж бүртгүүлнэ. Төлбөрийн нөхцөл нь түрээслэгч иргэн эхлээд заавал эрсдэлийг тооцсон гурван сарын барьцааг төлж, цаашид сар сард нь байрныхаа түрээсийн мөнгийг өгөөд явж болно. Цаашид иргэдийн сар, сард нь төлөх мөнгө нь байрны урьдчилгаа болж, түрээсийн байраа өмчлөх боломж бүрдэнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мэдээлж байсан ч энэ бол ташаа мэдээлэл гэдгийг ТОСК-аас анхаарууллаа. Байр түрээслэх иргэдийн сард төлөх мөнгө төрийн тусгай дансанд хуримтлагдаж, эргээд орон сууц барих уу, эсвэл худалдан авагчгүй болсон хувийн компаниудын барилгыг худалдан авах уу зэрэг түрээсийн орон сууцын хөтөлбөрөө сайжруулах ажилд хөрөнгө оруулалт болох юм байна. Түрээсийн байранд орох хүсэлтэй 280 мянган иргэн Барилга хот байгуулалтын яаманд бүртгүүлсэн ч энэ жил зөвхөн төр 929 өрхийг түрээсийн байраар хангах бололцоотой.

Иргэд түрээсийн орон сууцад орохын тулд дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.

  • Цахим үнэмлэхийн  хуулбар
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг,  хороонд хэдэн жил  амьдарч байгааг тодорхойлсон  байна/,
  • Байр түрээслэхийг хүссэн өргөдөл,  орлого тодорхойлох баримт бичиг
  • Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан материалуудыг бүрдүүлж харьяа аймаг, нийслэлийнхээ төрийн өмчит орон сууцын корпораци эсвэл аймаг, сумынхаа Засаг даргад хүсэлтээ тавих эрхтэй.

Нийтлэг журмыг Барилга, хот байгуулалтын яам баталсан бөгөөд ТОСК-аас нарийвчилсан журмыг энэ долоо хоногтоо багтаан батлах юм. Үүний дараа түрээсийн орон сууцын  хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхлэх эхлэл тавигдана.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-01 202.179.27.204

Nar haaj uzegdeh orchiniig bagasgaj salhinii ursgal haaj yawgan zam haaj hudulgoonii achaalliig hertuulj towlorliig hetruulj duu chimee toos diildehgui bolgoj eruulmended haldaj taiwan baidliig uur helen bol urgelj neerewtwj bna hooloi hamar uushig nus tser owchin salahaa bailaa oron suutsnii dundzamiig newr towchilj yawdaggui bolgomoor uim ali ch talaad orshi suugsh busad hudulguund saadgui bolowch newt gardaggui baih toos utaa diilrhgui bna mashinaa hashlaga dawuulahgui hol tawiachee

дампуу төр 2016-03-01 103.26.193.168

АН-ын эрх барьсан жилүүдэд өмчтэй болно гэж худлаа боллоо одоо түрээсээр амьдраад байж дээ. гэхдээ хэдий болтол тэсэх билээ

Зочин 2016-03-01 202.179.27.204

Mergeshsen zalit etgeeduud oron suutsnii 90 onoos omno barigdsan horoolol dund zai olood oron suurs barij borluuldag hudaldan awagchid ni surguuli oir surguulitsetsergeg oiriig ni haraad shuud awna geheer ni mongoo hurdan tol ugui bol awah daraagiin hund ugloo geheer shuud l tolboroo dor ni hiideg mash baga oron zaid dawhartaa olon ailtai mashinii zogsoool hureltsehgui het undur olon ailtai bairiig erdoo l 2 3 honogt l borluuldag zogsool hureltsehguigees hujuu bairnii hashlaga dawj mashinaa zogsoono gudamgind hugatsaa duussan buruu hadgalsnaas iseldej muudsan goo saihnii buteegdhuun hereglesen hun shig hurts unertei ashiglaltiinhugatsaa duussan zadargaand oroh undur hogjiltei ornii tuuhii ed bolgon ashiglah mashiniig oruulj irj benzin tos toormosnii shingen akkumlytoriin shingen budagnii elegdel unertsen mashinaa bairnii gadna tawiad olon mashinii toos diildehui hooloi hamar owdog uushig tser salahaa bailaa tolgoi owdoj bna harshil ogch bna mashinaa tow zam daguu tawiachee

Зочин 2016-03-01 59.153.115.223

БОЛЬЁ ОО

иргэн 2016-03-01 103.26.193.117

төрийн ажлын уялдаа гэж байдгийм уу өөр өөр мэдээлэл цацаж ард иргэдийг горьдоож байх хэрэггүй ::5 ==10 жил түрээс нэртэйгээр ядарсан иргэдийнхээ халаасийг сэгсэрчихээд байрнаас хөөгөөд гудамжинд гаргах л юм шив дээ Тэрний оронд утаагаа үнэртээд гэр хороололдоо амьдрах нь дээр

Зочин 2016-03-01 202.70.44.146

үнэ нь буудаггүй, өндөр үнээр зарагддаггүй орон сууцаа түрээсэлж мөнгө цохих санаа их байгаа болно. үнэ нь бодит хөрсөн дээрээ буугаагүй нөхцөлд энэ орон сууцыг битгий авцгаа. хог болж таарна

Зочин 2016-03-01 216.123.206.82

Түрээсийн хөтөлбөр, жилийн 5 хувийн зээл, 10 хувийн урьдчилгаа энэ тэр анхнаасаа л бүгд худлаа л асуудал байсан ш дээ. Монгол банк + Хөгжлийн банк мөнгөгүй болчихоод байхад ахин 7 их наядын орон сууцжуулах ХАЛАМЖ-ийн бодлогыг тэтгэж чадна гэж үү? 2016 онд АН ялагдахад 8 хувийн зээл ч санхүүжилтгүйгээс үүдэн зогсоно. Энэ үед 2015 онд зарагдаж чадаагүй 20000 орон сууц, 2016 онд баригдах 21000 орон сууц, нийлээд 41000 орон сууцны үнэ зүгээр навс унана. м2 нь 500,000 болно гээд л ойлгочих. Зээлээр хүмүүс авч чадахгүй, Бартер хийсэн ч амжихгүй, цорын ганц зам нь Барилгынхан үнийг нь ханатал унагавал зарим иргэд бэлэн мөнгөөр худалдан авах байх. 8 хувийн зээл маань даанч хол явахгүй дээ, сүүлийн 3 жилд зээлийн зах зээл ханачихлаа. Сая зээл нь 2-3 сар гацсан байсан 1128 иргэн л нэмж хамрагдсан.

Зочин 2016-03-01 119.40.98.98

Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мэдээлж байсан ч энэ бол ташаа мэдээлэл гэдгийг ТОСК-аас анхаарууллаа.

Зочин 2016-03-01 112.72.9.186

Хэн нь дарга хэн нь цэрэг юм бол. Захирагчын тушаалыг үүдний харуул өөрчилж анхааруулаад л. Сайд нь ч хэлсэн үгэндээ хариуцлагатай хандамаар юм