Диого Жота, Ферран Торрес нар шинэ багууддаа гялалзаж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

Диого Жота, Ферран Торрес нар шинэ багууддаа гялалзаж байна

Диого Жота, Ферран Торрес нар шинэ багууддаа гялалзаж байна

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй УЕФА Аваргуудын лигийн энэ улирлын хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтууд өчигдөр (2020.11.03) эхэллээ.

  • РБ Салзбург 2 – 6 Байерн Мюнхен

Аваргууд Австрид зочилж, зургаан гоол оруулан өрсөлдөгчөө яллаа. Тоглолтын эхлэлийг талбайн эзэд болох РБ Салзбург багаас сайн тавьж, дөнгөж дөрөвдэх минутад эхний гоол оруулсан. Гэвч Байерн Мюнхен тэдний хаалганд зургаан гоол оруулж нутаг буцав. Байерн Мюнхен баг сүүлийн 15 зочлон тоглолтдоо хожигдоогүй байна.

  • Реал Мадрид 3 – 2 Интер Милан

УЕФА Аваргуудын лигийн дархан аваргууд талбайдаа Италийн домогт Интер Милан багийг хүлээн аван тоглож, ялалт байгууллаа. Талбайн эздээс Карим Бензема, Серхио Рамос, Родриго нар гоол оруулсан бол нөгөө талаас Лаутаро Мартинез, Иван Перишич нар гоол оруулжээ.

  • Манчестер Сити 3 – 0 Олимпиакос

Манчестер Сити баг Ферран Торрес, Габриел Жезүс, Жоао Гансело нарын гоолын ачаар Грекийн Олимпиакосыг хожлоо. Серхио Агуерог гэмтэлд алдсан Манчестер Сити багийн энэхүү асуудлыг Ферран Торрес зохицуулж байна. Өнгөрөгч зун Испанийн Валенсиа багаас ирсэн Ферран Торрес одоогийн байдлаар УЕФА Аваргуудын лигийн гурван тоглолтонд оролцож, гурван гоол оруулаад байна.

  • Порто 3 – 0 Марсель

Францын Марсель Португалд анхны оноогоо авах гэж очсон ч 3-0 гэсэн харьцаатай ялагдаж, ганзага хоосон буцлаа. Талбайн эздээс Мусса Марега, Серхио Оливьера, Луйз Диаз нар гоол оруулсан аж. Дээрх хоёр багийн багтсан С хэсгийг Манчестер Сити баг гурван хожилтой тэргүүлж байгаа бол Марсель гурван хожигдолтой сүүл мушгиж байна.

  • Аталанта 0 – 5 Ливерпүүл

Ливерпүүл багт нэгэн шинэ од мэндэллээ. Тодруулбал, өнгөрөгч солилцоо наймааны цонхоор Волверхемптон багаас ирсэн Диого Жота энэхүү тоглолтод хет-трик буюу гурван гоол толилуулж багаа ялалтад хөтлөв. Түүнд гарааны довтлогчийн байраа алдсан Роберто Фирминьо тоглолтын 65 дахь минутанд талбайд сэлгээгээр гарч иржээ.

  • Мидтиланд 1 – 2 Аяакс

Аяакс энэ улирлын УЕФА Аваргуудын лигийн анхны ялалтаа Данид авлаа. Тэд талбайн эзэн багийг 2-1 гэсэн харьцаатай хожиж, гурван оноо авав. Аяакс баг УЕФА Аваргуудын лигийн сүүлийн 11 зочлон тоглолтдоо хожигдоогүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж