"МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч Германд тусгаарлагдаж байна" | News.MN

"МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч Германд тусгаарлагдаж байна"

"МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч Германд тусгаарлагдаж байна"

"МИАТ-ийн дөрвөн төлөөлөгч Германд тусгаарлагдаж байна"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг өнөөдөр (2020.11.04) танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Баян-Өлгий аймагт ямар нэг байдлаар хилээр нэвтэрсэн иргэдээс COVID-19 илэрсэн тохиолдол байхгүй. Тэнд хил хаагаагүй. Тандалтын журмаар олон хүнд шинжилгээ хийсэн.

Герман улсад МИАТ-ийн төлөөлөгчид COVID-19-ийн халдвар авсан мэдээлэл бий. Эдгээр дөрвөн хүн эмнэлэгт хэвтээгүй, гэрт нь тусгаарласан. ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдож, заавар зөвлөгөө авч байна. Эндээс шаардлагатай эм, тариагаар хангах тал дээр ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-д өнгөрсөн шөнө элэгний хорт хавдартай 61 настай эмэгтэй нас барсан. Түүнээс COVID-19 халдвар илрээгүй" гэв.

Харин "МИАТ" компаниас Германд тусгаарлагдсан монгол иргэдийн талаар тодруулахад "Дөрвөн төлөөлөгчөөс халдвар илрээгүй. Хавьтагч гэдэг утгаар нь тусгаарлаад байгаа. Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулж байна" гэлээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-04 80.110.108.38

Хаха сөрөг гарсан бол юу гэж тусгаарлаад суухав дээ ямар монголчууд шиг биш!!! Шууд л явуулж байгаа!!! Өарсөд шигээ санах юмаа!!! Өөрсдөө хийсэн шинжилгээний дүндээ итгэхгүй 21 хоног хориж байгаа биздээ монголчууд!!! Тэнэгүүдээ өөгшүүлээд зөв ажилж байна гэж алга ташаад суугаа!!!

Avatar

Цэцэгиаа 2020-11-04 139.5.218.76

Эмнэлэг цагдаа онцгой нямхүүгийн багийнхан үнэхээр сэтгэл зүрхээрээ ажиллаж бна шүү та нартаа баярлаж бна хоногоо битгий сулаарай хэн юу ч ярьж байсан хамаагүй та нартаа итгэж найдаж байгаа шүү хүмүүсээ өөрсдөө маш сайн хичээгээрэй

Avatar

Зочин 2020-11-04 103.9.90.100

энэ аюул шүү

Avatar

Зочин 2020-11-04 192.82.70.125

Tender ukheg

Avatar

Зочин 2020-11-04 64.119.20.227

schon hausen nisleg zarlaa shuu une tohirood nisleg zalaa german uls berlin schonhausen nisleg shud zarlaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж