
Долоо хоногийн эхэн үе амьдралын тань хэв маягт бага зэрэг ч гэсэн өөрчлөлт авчирна. Гэхдээ тэр нь дотны хүний нөлөөлөлтэй байх болов уу. Мөн зорилгодоо хүрэхэд чинь байгаа саад болж буй зүйлсийн учир шалтгаан тодорхой болно. Сүүлийн гурав хоногт хувийн харилцаагаа бэхжүүлэхэд анхаар.
Taurus-Үхэр, 20.04-20.05
Эхний өдрүүдэд элдэв хов жив, хуйвалдаанаас холхон байсан нь дээр. Өөрөө ч ийм байдал үүсгэхгүй байхыг хичээ. Долоо хоногийн дотор хэрэгтэй, хэрэггүй элдэв зүйлийг ихээр хэрэглэх нь таны эрүүл сөргөөр нөлөөлж магад. Сүүлийн өдрүүдэд таны мэргэжилтэй холбоотой асуудлууд үүсэх бөгөөд хэрэв та тууштай, дэс дараалалтай явах юм бол муугүй амжилт ирнэ.
Gemini-Ихэр, 21.05-21.06
Долоо хоногийн турш ихрүүд зугаа цэнгэлдээ хэт их автахаас болгоомжлох хэрэгтэй. Магадгүй та өөрийн найз нөхөдтэй зугаацаж, цэнгэх хүсэлтэй байж болох. Гэхдээ л таны амьдралын бусад зүйлст муугаар нөлөөлнө. Ялангуяа хувийн харилцаанд чинь. Хардалт сэрдэлт үүсгэх нь энүүхэнд. Уран бүтээлийн хувьд долоо хоногийн сүүлийн өдрүүд сайнаар нөлөөлөх учиртай.
Cancer-Мэлхий, 22.06-22.07
Янз бүрийн ажилд өөрийн хүчин чадалд нэг их итгээд хэрэггүй л болов уу. Танд амжилт ирэхээр санагдах боловч бүгдийг зэрэг амжуулахаар зүтгэх нь тусыг эс олно. Хувийн амьдралаа өмнөх хэв маягаар нь барих гэсэн оролдлого харин ч сөргөөр нөлөөлнө. Сүүлийн өдрүүдэд их цэвэрлэгээ болон бага зэргийн засвар эхлүүлэхэд тохиромжтой.
Leo-Арслан, 23.07-22.08
Аян замд гарахад эхний өдрүүд тохиромжгүй. Мөн таны амьдралын аль нэг салбарт мэдээллийн ачаалал ихсэх учраас танд үнэн, худлыг ялгах хэрэг гарна. Ямар ч мэдээлэлд болгоомжтой хандах хэрэгтэй. Танд ямар ч шинэлэг зүйл авчрахгүй уулзалтуудад анхаарах нь зөв. Богино хугацааны аялал, хөршүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлэхэд сүүлчийн хоногууд тустай.
Virgo-Охин, 23.08-22.09
Хугацааны эхэнд охины ордынхон санхүүгийн асуудлаа шийдэхээр оролд. Хөрөнгө оруулалт болон зээлийн салбарт үүнийг шийдэх боломж байна. Гэхдээ өөрийн мөнгөө хэт зарах эсвэл хүний орлогыг тооцох нь танд хэрэг болохгүй. Худалдан авах наймаагаа хийхэд сүүлийн өдрүүд нь сайн. Худалдаа наймааныхаа үр дүнд таны сэтгэл, санаа өөдрөг байх болно.
Libra-Жинлүүр, 23.09-23.10
Гэр бүлийн харилцаа ээдрээтэйгээр эхлэх долоо хоног. Гэр бүлийн хүнээсээ гадна ах, дүү нартайгаа ойр байхыг од гаригс зөвлөж байна. Хэн нь гэр бүлдээ хариуцлага хүлээх вэ гэсэн бодол таныг эзэмдэн, хөдөлгөхөд хүргэнэ. Харин дотны хүмүүстээ дарамт биш чөлөөт байдал олгох нь зүйтэй. Үүнээс л гол маргаан үүсдэг гэдгийг бүү март.
Scorpio-Хилэнц, 24.10-22.11
Долоо хоногийн эхээр ажлын хэт их ачаалал үүрээд хэрэггүй. Учир нь танд ажил гүйцэтгэх хүсэл алга байна. Мөн ажлыг хойш тавин хуримтлуулах нь эргээд танд хүндрэлтэй. Сүүлийн хоногууд өнгөрсөн болоод одоогийн алдаа оноог дүгнэх цаг. Танд өөрт чинь хангалттай зүтгэл, эрмэлзэл гарч ирнэ. Энэ үеэр буян үйлдвэл ач тустай.
Sagittarius-Нум, 23.11-21.12
Энэ долоо хоногт танилуудтайгаа үдэшлэг наадам, баараар зугаацах болон уран бүтээлийн төсөл төлөвлөгөө, романтик болзоо зэрэг нь таны төсөвт цоорхой үүсгэхийг анхаар. Ер нь энэ хугацаанд хөрөнгө мөнгөндөө анхааралтай хандвал зохино. Түүнчлэн элдэв бооцоот тоглоом, арилжаа наймаа хэрэггүй. Та одоохондоо ийм ажлуудын талаар нарийвчлан сэтгэх чадвар муутай байгаа.
Capricorn-Матар, 22.12-19.01
Матар долоо хоногийн эхээр нөлөө бүхий хүмүүс мөн ямар нэгэн салбарын тогтсон уламжлалын эсрэг зүтгээд хэрэггүй. Танд тулгамдсан нөхцлийг тогтворжуулах шаардлага байна. Хугацааны эцэст таны үйлдэлд дараалал, идэвх ажиглагдана. Эхний амжилтууд нь танд өөдрөг сэтгэл авчрахаас гадна ирээдүйн эхлэл болох нигууртай.
Aquarius-Бумба, 20.01-18.02
Гадаадынхан эсвэл танихгүй хүмүүстэй холбоо тогтоон уулзахад эхний хоногууд тус болохгүй. Энэ үеэр харин гадаад эсвэл холын аянд явах хэрэггүй. Элдэв туршилт эсвэл бие даасан сургалтад сүүлийн хоногууд тохиромжтой. Мөн энэ үеэр холын хамаатан садантайгаа харилцаагаа бэхжүүлэх хэрэгтэйг зөвлөе.
Pisces-Загас,19.02-20.03
Нэлээд ноцтой санхүүгийн эрсдлийг долоо хоногийн эхэн үе агуулж байж болох юм. Мөн энэ үеэр хэтэрхий үрэлгэн байх, мөнгө зээлдүүлэх зэрэг танд харш. Харин хамтарсан бизнесийн төсөлд оролцвол ашигтай. Худалдаа наймаа хийхдээ зөвхөн өөрийн мөнгөнд тааруул. Татвар, нөхвөр өгөх ажилтай бол үүнийг сүүлийн өдрүүдэд амжуулах хэрэгтэй.