Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

Эмгэнэл

ЖАНЧИВЫН ОЮУНГЭРЭЛ
/1955 – 2020/

Монгол Улсын Худалдааны Гавьяат ажилтан, Газрын тосны шинжлэх ухааны доктор, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн манлайлал, "Петровис" группийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, "Тэнгэр Даатгал" компанийг үүсгэн байгуулагч Ж.Оюунгэрэл 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, бидний болон Монголын бизнесийн ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тэрбээр 2001 онд Монголын хувийн даатгалын "Бат Даатгал" компанийг үүсгэн байгуулж, ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүний байгуулсан компани өнөөдөр "Тэнгэр Даатгал" нэртэйгээр Монголын даатгалын салбарын тэргүүлэх компани болон ажиллаж байна. Монгол Улсын санхүүгийн салбар, тэр дундаа даатгалын салбарт түүний оруулсан хувь нэмэр үлэмж их билээ.

Монгол Улсын эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэ цэнийг бүтээж, үйлдвэрлэл бизнесийн шилдэг зүтгэлтний түүхэн замналыг тодоос тод бичиж үлдээсэн түүний ажилч хичээнгүй, хүнлэг нөхөрсөг, бүтээн байгуулагч, хөдөлмөрч, манлайлагч зан чанар, элэгсэг дотно, гэгээн дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд хамт олонд "Тэнгэр Даатгал" компанийн удирдлага болон хамт олны зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.

"Тэнгэр Даатгал" ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж