Нигерчүүд Трампад хайртайгаа илэрхийлэн үндэсний хувцастайгаа жагсчээ

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

Нигерчүүд Трампад хайртайгаа илэрхийлэн үндэсний хувцастайгаа жагсчээ

Нигерчүүд Трампад хайртайгаа илэрхийлэн үндэсний хувцастайгаа жагсчээ

Нигерийн зүүн хэсгийн Оницха хотод зуу зуун уугуул иргэн Трампын зурагтай футболк, ягаан даавуун үндэсний хувцас, Есүсийн зургаар гангаран Нигер, Америкийн далбааг хослуулан намируулж, Трампын сонгуулийн уриаг хашгиран жагсчээ.

Өмнө нь Дональд Трамп Африкийн улсуудыг “Баасны нүх” хэмээн тодорхойлоод, АНУ-д ирсэн африкчууд хэзээ ч буцаж явахгүй хэмээн ярьж байсан билээ. Мөн энэ жил тэрбээр Нигер болон өөр таван оронд виз олгох журмыг чангатгасан юм.

Харин Африкийн хамгийн олон хүн амтай улсуудын нэг болох Нигер АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампад үнэхээр хайртай бололтой. Жагсаалыг зохион байгуулсан Христийн номлогч Дэдди Хезекайа “Бид Ерөнхийлөгч Трампын ялалтыг тэмдэглэхийг хүсч байна” хэмээн ярьжээ.

Судалгааны Pew төвийн энэ оны эхээр хийсэн судалгааны үр дүнгээс харвал нигерчүүдийн 58 хувь нь Трампад сайн санадаг аж. Харьцуулж үзвэл европчуудын ердөө 24 хувь нь Ерөнхийлөгч Трампыг хүлээн зөвшөөрдөг байна.

Түүнээс гадна Оницха хотын нэгэн ресторанд Трампад Нигерийн үндэсний хувцас өмсүүлэн зурж, алтан жаазанд хийсэн хөрөг зураг өлгөжээ. Зургийг зурсан Петер Удоакан Трампад үндэснийхээ хувцсыг өмсүүлсэн нь хүндлэлийн илэрхийлэл хэмээн тайлбарласан байна. Мөн жолооч Майкл Онеоноро “Хэрвээ Трамп шиг удирдагчтай болбол Нигер илүү сайхан газар болно. Тэгвэл гадагшаа явах ямар ч хэрэггүй болж, визний журам гэх мэт зүйл хэнд ч хамаагүй болох юмсан” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж