ХААН Банк “Оюутолгой”-н ханган нийлүүлэгчдийн гэрээгээ сунгав

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

ХААН Банк “Оюутолгой”-н ханган нийлүүлэгчдийн гэрээгээ сунгав

ХААН Банк “Оюутолгой”-н ханган нийлүүлэгчдийн гэрээгээ сунгав

ХААН Банк “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн бүтээгдэхүүнээр хамтран ажиллах гэрээгээ сунгаж, холбогдох талуудтай өчигдөр гарын үсэг зурлаа. Цар тахлын улмаас эдийн засаг хямралтай байгаа энэ үед Монголын уул уурхайн тэргүүлэгч компани “Оюутолгой”-д бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгч байгууллага болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг ХААН Банкны зүгээс зээлийн  нөхцөлөө бууруулан дэмжиж ажилласнаар бизнесийн эрсдэлийг нь бууруулж, сорилтыг хамтын хүчээр даван туулахад нь туслах зорилготой юм.

ХААН Банк 2016 оноос хойш “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч байгууллагуудтай тогтвортой хамтран ажиллаж, авлага барьцаалсан хөнгөлөлттэй зээл олгож буйн зэрэгцээ зээлтэй холбоотой шимтгэл хураамжаас бүрэн чөлөөлж буй юм. Мөн хамтын ажиллагааны гэрээг жил тутам шинэчилдэг байсан бол энэ удаа гурван жилээр сунган урт хугацаатай байгуулж байгаагаараа онцлог. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Б.Эрдэнэдэлгэр, Байгууллагын банкны газрын захирал Т.Ууганбаяр нар оролцлоо. Хэрвээ танай аж ахуйн нэгж “Оюутолгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч мөн бол өөрт ойр байрлах ХААН Банкны салбар нэгжид хандан зээлийн материалаа бүрдүүлэн өгөх боломжтой.

ХААН Банк сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 1.1 тэрбум ам.долларыг гаднын хөрөнгө оруулагчдаас зээл хэлбэрээр татаж, бизнес эрхлэгчдийг санхүүжилтээр дэмжиж ажиллалаа. Эдгээр урт хугацаат эх үүсвэрийн 85 хувь буюу 900 орчим сая доллар нь жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулагдсан бол үлдсэн 230 орчим сая долларыг эрчим хүчний хэмнэлттэй төслүүд болон өртгийн сүлжээг дэмжихэд зарцуулаад байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж