ЭМЯ: Гурван хүнээс Covid-19 илэрлээ | News.MN

ЭМЯ: Гурван хүнээс Covid-19 илэрлээ

ЭМЯ: Гурван хүнээс Covid-19 илэрлээ

ЭМЯ: Гурван хүнээс Covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.04) мэдээллээ хийлээ.

Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс Covid-19 илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс Covid-19 илэрсэн байна. Насны хувьд 21 настай эрчүүд ажээ. Мөн арваннэгдүгээр сарын 2-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 настай, ОХУ-ын тээврийн жолоочийн шинжилгээнээс Covid-19 илэрсэн байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 352 болж, үүнээс 314 буюу 89.2 хувь нь эдгэрчээ. Нийт 309 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн, сувилалд хоёр хүн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж буйгаас 30 нь хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 68 хүн ажиглалт тандалтад байгаа бол халдвар авч, эмчлүүлж буй 16 тээврийн жолоочийн 12 нь гадаадын иргэн юм байна.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээллийг задалбал,

  • Арваннэгдүгээр сарын 2-нд Өмнөд Судан улсаас ирсэн 220 энхийг сахиулагч,
  • Аравдугаар сарын 15-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 145 хүний давтан шинжилгээ
  • Аравдугаар сарын 21-нд Замын-Үүдээр орж ирсэн 74 хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 21 хүний давтан шинжилгээ,
  • Үүрэг гүйцэтгэн ажилласан 27 хүний шинжилгээ
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 31 сорьцод шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаалагдсан 10 хүний шинжилгээ,
  • Алтанбулаг боомтоор ирсэн 64 жолооч, төмөр замын дөрвөн машинистын шинжилгээ,
  • Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод 13 хүнд хийсэн шинжилгээ,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс Covid-19 илрээгүй талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД ВАКЦИНЖУУЛАЛТ 98 ХУВЬТАЙ БАЙНА

ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.УРТНАСАН:

-Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчилж хүндрэн, эмнэлэгт хандаж байна. Сүүлийн мэдээгээр нийт амбулаторийн үзлэгийн 4.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өмнөх долоо хоног болон сүүлийн гурван жилийн дунджаас 0.3 хувиар нэмэгдсэн. Насны бүлгээр авч үзвэл, 15 хүртэлх насныхан 90 орчим хувьтай байгаа бол 70 орчим хувийг дөрөв хүртэлх насныхан эзэлж байна. Сүүлийн долоо хоногийн мэдээгээр өвчлөл бага зэрэг нэмэгдэх хандлагатай байна. Нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор томуугийн хүндрэлийн улмаас 7.4 хувь нь эмчлүүлж байна. Насны хувьд 64 хувийг дөрөв хүртэлх насныхан, 30 орчим хувийг нэг хүртэлх насныхан тус тус эзэлж байна. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн шинжилгээгээр арваннэгдүгээр сараас эхлэн энтеровирус, боковирус, адиновирус нэмэлтээр орчилд орж ирсэн. Томуугийн вирус одоогоор орчилд орж ирээгүй байна. Эдгээр нь хоолой өвдөх, нус гоожих, нүд улайх шинж тэмдгээр илэрдэг. Улсын хэмжээнд вакцинжуулалт 98 хувьтай байна. Нэмэлтээр 100 мянган хүн тун вакцин захиалсан. Эдгээрийг байгууллагуудын ажилтнуудад хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор 80 мянга орчим хүний захиалга хүлээн аваад байна.

 ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.ОЮУНСҮРЭН:

-Дэлхий дахинаа Covid-19-ийн талаар 119.200 эрдэм шинжилгээний ажил хэвлэгдсэн. Үүнээс 3807 эмнэл зүйн туршилт, судалгаа явагдаж байна. Одоогоор 449 эмнэл зүйн туршилт, судалгаа дуусаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэлтэй 204 вакцин бүтээх судалгааны ажил эрчимтэй үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАСКАА ЗҮҮЖ ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГАА ХАЛДВАРААС ХАМГААЛЦГААЯ. 2020-11-04 192.82.74.180

МОНГОЛЧУУД МИНЬ. ХАЛДВАРЫН ЭРСДЭЛ ӨНДӨР БОЛЖ БАЙНА ШҮҮ. МАСКАА ЗҮҮЖ ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ КОВИД-19, ХАНИАД ТОМУУНААС ХАМГААЛАХ УУ, МАСК ЗҮҮХГҮЙ ХАЛДВАР АВЧ АМЬСГАЛЫН АППАРАТАД ОРОХ УУ ГЭДГЭЭ САЙН БОДОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. АВТОБУСАНД ЗАРИМ ХҮН ХЭЭВ НЭГ ӨӨДӨӨС ХАРЖ НАЙТААГААД, АТОМЫН БӨМБӨГИЙН ҮҮЛ ШИГ ШҮЛСЭН ҮҮЛ ҮҮСГЭЭД БАЙНА ШҮҮ. ГАРЫН ШУУ РУУГАА НАЙТАА ГЭЖ ЗААЖ ӨГСӨН ШҮҮ ДЭЭ. ЭСВЭЛ ХУВЦАСНЫ ДОТОР ТАЛ РУУ НАЙТААХ….

Avatar

Зочин 2020-11-04 23.106.249.39

орсуудыг орж ирэхийн болиулаачээ

Avatar

Иргэн 2020-11-04 66.181.161.92

Дотооддоо алдахгүй байгаад баярлах хэрэгтэй.хэрвээ энэ янзаар ковид ихсээд байвал ахиад кристин тогтоно.бас л ажилч үгүй орлого үгүй амьдрахад бэрх болно.иймд маскаа сайн зүүж хүн хооронд зайг барих.12цаг гэхэд баараа хаах энэ утгагүй баахан дуучидын тоглолтыг цөөрүүлэх арга хэмжээ авмаар бна.биё муутай өндөр юм настан хүүхдүүдийг хамгаалах хэрэгтэй.маскаа сайн зүүж гараа сайн ариутгаарай

Avatar

Зочин 2020-11-04 66.181.164.53

end tsag yamar hamaatai yum be 12 tsagaas baar haahaar yaadgiin yu uurchlugduhiin

Avatar

Gs 2020-11-04 202.131.229.146

Corona virus chine ooroo 12tsag geed amardiim shg bnshd :/

Avatar

Зочин 2020-11-04 66.181.191.184

Гадуур ханиад их байна. Гадаадын ажилчид орж ирэнгүүт ямар нэг байдлаар халдварт өвчин нэмэгдэж байна. Цаашид ковид19 халдвар улам эрчимтэй нэмэгдэнэ. Иймд хяналтаа алдахгүй байх шаардлагатай тул хүн хүнтэйгээ контакт үүсгэхгүй ажил амьдралд дасан зохицох хэрэгтэй.

Avatar

Dkl;hoo 2020-11-04 66.181.169.116

Тээгдэж орж ирж байгаагаас гадна дотооддоо тээгчид байх вий гэдэг дээр онцгой анхаарах хэрэгтэй. Амны хаалт зүүхийг дахин хүчтэй шаардах хэрэгтэй байна. Зай барих, гар угаах, бөөнөөрөө цуглахгүй байх, ялангуяа өвдөөд эдгэрсэн хүмүүс дахин өвдөх, халдвар тараах магадлалтайг хүмүүсийн ой тойнд ортол хатуу анхааруулах, шаардах хэрэгтэй байна. Албан газрууд кноп дарж хурууны хээгээр цаг бүртгэдгийг үүрд болиулах хэрэгтэй байна!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж