Жин хасах мэс засалд ороод шүдгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

Жин хасах мэс засалд ороод шүдгүй болжээ

Жин хасах мэс засалд ороод шүдгүй болжээ

Алис хэмээх Британи эмэгтэй жин хасах зорилгоор ходоод тайрах хагалгаанд орсны улмаас шүдгүй үлдсэн тухай "The Daily Mail" сонин мэдээлжээ. Өдгөө 39 настай Алисын хувьд жин их нэмснийхээ дараа тураах гоо сайхны мэс засал хийлгэсэн байна. Эхлээд түүнд үр дүн нь таалагдсан аж. Жижиг ходоодтой болсон тэрбээр 11 сарын хугацаанд 80 кг хасчээ. Гэвч удалгүй эмч нар түүний бие муудаж эхэлснийг анзаарсан байна.

Алисын шүднүүд аажмаар унаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн есдүгээр сард эмч нар түүний сүүлчийн 11 шүдийг авчээ. Гоо сайхнаараа хохирсон Алис шүдээ алдсан тухайгаа ярихдаа хүчилтөрөгчийн рефлюкс, гэнэт биед гарсан өөрчлөлтийн нөлөө байж болзошгүй гэжээ.

Алис одоо өндөр настнуудад зориулсан хиймэл шүд зүүж байгаа аж.

Түүний шүд унаад зогсохгүй Эхлерс-Данлосын синдром болж, улам хүндрэн, үе мөч нь хэврэг болж, арьс нь хэт унжиж, туранхай эцэнхий харагдах болжээ. Тэрбээр өдгөө маш хүчтэй өвдөлтийг намдаахын тулд морфин ууж буй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж