Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна талбайд өнөөдөр /2020.11.04/ харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа.
“Захирал Д.Мөнхбаатарыг ажлаас нь чөлөөл”, “Бид хохирсоор байна” зэрэг уриа лоозон барьсан 20 гаруй багш иржээ. Эсэргүүцлийн цуглаанд тус сургуулийн багш, ажилчдын 80 хувь нь нэгдэж, 25 багш өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байгаа аж.
Энэ үеэр хөгжмийн багш Б.Батболд “Миний бие 116 дугаар сургуульд 23 жил багшилсан. Гурав дахь удаагаа халагдаж байна. Манай сургуулийн захиргаанд улс төрийн томилгоо хийж ирсэн нь илт харагддаг. Өнгөрсөн хугацаанд нийт 13 захирал сольсон, сүүлийн зургаан жилд есөн захирал солигдоод байна. Харааны бэрхшээлтэй Л.Эрдэнэбилэг багш бид хоёр өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өлсгөлөн зарласан боловч Л.Цэдэвсүрэн сайд огт авч хэлэлцээгүй. Ганцхан Д.Мөнхбаатар гэдэг хүн чухал юм байна гэдгийг харууллаа. Миний амь насанд заналхийлсэн энэ үед хэнээс ч айхгүйгээр тэмцэх болно” гэж хэлсэн юм.
БШУЯ-наас захирлын сонгон шалгаруулалтад хэн ч материалаа өгөхгүй байна гэх шалтгаанаар үүрэг гүйцэтгэгч томилсоор өдий хүрсэн байна. Өнөөдөр сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдахад хүргэж байгааг сургуулийн багш нар учирлалаа.
Тус сургуулийн Үйлдвэрчний хороон дарга Б.Халиунаа “Өнөөдөр 116 дугаар сургуулийн багш, ажилчид Боловсрол, шинжлэх ухааны яамны гадна эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байна. Одоогоор хоёр багшийг ажлаас нь халчихаад байна. Нийслэлийн 116 дугаар сургуулийн удирдлагыг томилохдоо төр захиргааны дээд байгууллага тодорхой шаардлага хангасан, туршлагатай боловсон хүчнийг сонгоогүй. Бид үүний улмаас ажлын байр, нэр төр, цалин хөлсөөрөө хохирч, ажлын байрны дарамтад өртөж, хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдөх зэргээр хохирч байна. Бүр цаашлаад сургуулийн сурагчдын суралцах эрх ноцтойгоор зөрчигдөж байна.
Сурагчдын дотуур байргүй, анги, танхим хүрэлцээгүй гэх мэт олон асуудал тулгарч байгаа ч өдийг хүртэл шийдвэрлэж чадахгүй байна. Манай сургууль 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд харааны бэрхшээлтэй сурагчдад ерөнхий боловсролын сургалт олгодог. Энэ жил манай сургуульд 132 хүүхэд суралцаж буй. Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатар нь тодорхой хугацаанд ажиллахдаа багш, ажилчид, сурагчдын өмнө ямар асуудал тулгарч байгааг мэдэхийг ч хүсэхгүй, суралцаж буй орчинг сайжруулах хүсэлгүй, хэсэг хүмүүсийн эрх ашигт нийцүүлж ажиллах сонирхолтой нь батлагдсан” гэв.








А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Зочин 2020-11-04 150.129.140.252
энэ хүмүүс олон сар жилээр сунжирсан үйл ажиллагаа явуулж байна . эдний цаана хүүхдүүд хохирч байгаа . яам төрийн бусад байгуулагууд хүүхдийг хохироохгүй байх талаар юу хийсэн юм болоо . үүнд цэг тавих хэрэгтэй . бүх багш нарыг халж оронд нь шинэ хүмүүсийг авч ажилд нь оруулах хэрэгтэй . эдний санаанд таарах хүн олж асуудлыг шийднэ гэж байхгүй болох нь илэрхий байна. наад хүүхдүүд чинь болохоо байлаа
ТодорхоЙ 2020-11-04 59.153.84.139
Ирсэн захирал болгоныг зайлуулдаг өдөөн хатгаж ашиг хонжоо олдог багш нэртэй этгээдүүдийг яаралтай халж цэгцлэх цаг болжээ. Тэд нарт хэн ч таалагдахгүй Бурхан байсан ч буруутгагдана. Ажил хийлгэдэггүй эсэргүүнүүдийг халах нь зөв
Солиорсон Монгол 2020-11-04 103.57.94.142
Багш нар гэж дээ
зочин 2020-11-04 64.119.18.180
бүгдийг соль
зочин 2020-11-04 103.23.50.66
13 захирал сольсон гэхээр багш нар нь ирсэн хүмүүстэй нийцэж, багаар ажиллаж чаддаггүй юм байна.
Зочин 2020-11-04 103.10.23.230
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сурах нөхцлийг нь сайжруулж өгөөсөй
Zochin 2020-11-04 64.119.20.180
Chi bas doloogch n u, ajillaj bga humuus hamgiin bodit unelelt ugdiin shu, ene bagsh nariin asuudliig dariu shiideh heregtei
Зочин 2020-11-04 66.181.167.239
iim surguulia buutsiileed avaad yavchihaj chaddaggui. hunii eviig olj chaddag zahiral olj tavih heregtei sh de, esvel adilhan berhsheeltei hun bval zovlong ni oilgoh bh daa.
mgl 2020-11-04 202.179.11.230
Uursduusuu hun tomiloh ni zuitei. Ajlaa medne, hamt olnoo tanina.
zochin 2020-11-04 122.201.23.84
13 захирал сольсон гэхээр багш нар нь ирсэн хүмүүстэй нийцэж, багаар ажиллаж чаддаггүй юм байна. Өө дутагдлаа эхлээд өөрсдөөсөө хайсан нь дээрдээ. Хүнийг хийдэггүй ажил хийж байгаа юм шиг айлган сүрдүүлэхээ больсон нь дээрдээ, эцсийн эцэст эрүүл мэнд, амь насаа золих ямар ашиг сонирхол байна вэ