ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус Монголын ард түмэн COVID-19-ийн халдварыг дотооддоо тархахаас сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа "#COVID-19-ийн эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа!" гэж бичжээ.
"COVID-19: МОНГОЛ УЛСЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ" БАРИМТАТ КИНОНД МОНГОЛЫН ТУРШЛАГЫГ ОНЦЛОВ
COVID-19 цар тахал гарснаас хойш Монгол Улсад зөвхөн зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдэж, нас барсан тохиолдол гараагүйг Монгол Улс COVID-19-ийн халдвартай тэмцэж буй туршлага, хариу арга хэмжээний талаар ДЭМБ-ын бүтээсэн баримтат кинонд онцолжээ.
Тус киног ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын болон ЭМЯ-ны цахим хуудсаар өчигдөр манай улсад цацсан билээ. Тус баримтат кинонд коронавирусийн халдвартай тэмцэж байгаа Монгол Улсын туршлагыг үзүүлэв. Тодруулбал, COVID-19-тэй тэмцэх Монгол Улсын стратегийн үндэс нь эв нэгдэл, урьдчилсан сэргийлэх эрт үеийн ажил, салбар хоорондын уялдаа, түншлэл, үр дүнгээ тасралтгүй сайжруулах чадвар юм" гэдгийг товч дурджээ.
Кинонд тухайн үеийн болон одоо ч халдвартай тэмцэх гал голомтод ажиллаж буй удирдлагуудын яриаг оруулсан байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ