Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд муслимуудтай учраа ололцож, эвлэрэхэд нь туслах санал тавьжээ.
Тэрбээр өчигдөр /2020.11.03/ Минск хотод Беларусийн үнэн алдартны шашны тэргүүнийг хүлээн авч уулзах үеэрээ “Муслимууд хэзээ ч бидэнтэй асуудал үүсгэж байгаагүй. Тэд миний төлөө бараг 100 хувь саналаа өгч, Засгийн газрыг дэмждэг. Бид хэзээ ч Францын Ерөнхийлөгч шиг бусдын шашин шүтлэгт халдсан мэдэгдэл хийхгүй. Муслимуудыг шүүмжилж эхэлбэл юу болдгийг харж байна уу? Макронд муслимуудтай учраа олоход нь туслах хүн хэрэгтэй бололтой. Би түүнд тусалж чадах байх” хэмээн ярьжээ.
“Charlie Hebdo” шог сэтгүүлд нийтлэгдсэн исламын шашны зөнч Мухаммедын шог зурагтай холбоотойгоор сүүлийн хоёр долоо хоногт Францад хоёр ч хэрцгий террорист халдлага гараад байна. Үүний хариуд Францын Ерөнхийлөгч Макрон муслимуудтай хатуу тэмцэхээ илэрхийлээд буй юм. Исламын шашинт олон улс Макроны мэдэгдэлд эгдүүцэж, Францын бараа бүтээгдэхүүнээс татгалзах уриалга гаргаж эхлээд байгаа билээ.
Эх сурвалж: FRANCE24
уншигч 2020-11-04 192.82.77.254
чоно биш хонь байх нь хамаагүй дээр
Зочин 2020-11-04 202.21.108.48
Лалын шашинтнуудын ах дүүсэг террор халдлагын эсрэг дайн зарлаж байж л номхруулна, яг Америка шиг. Америкад лалын шашинтнууд бүүр хонь болсон.
Зочин 2020-11-04 202.21.109.98
ЭРДОГАН ЧИНЬ ОДОО ХЯТАДЫГ ХАРААД БАЙХАД ЕРДӨӨ ШҮҮМЖЛЭХГҮЙ ЮМ
ХЭХЭ 2020-11-04 203.217.139.240
одоогоор нэгч беларусын толгойг муслимууд огтлоогүй байгаа юм байна л даа. цаг хугацааны л асуудал
Зочин 2020-11-04 124.158.97.109
Сонгууль бүрийг луйварддаг балай дарангуйлагчаар заалгахгүй байлгүй.
МЭЛС 2020-11-04 202.131.245.6
улс оронд заах нь яаах вээ, балай дарангуйлагч, өөрийхөө толгой дээрх тэмээгээ мэдэхгүй байж
White trash 2020-11-04 202.179.26.162
Азийн дайсан Орос славууд бөгсийг нь долоодог хар халтаруудтайгаа арьсных нь өнгө нь өөр болхоос яг адилхан.Орилоо жүжигчин худалч хулгайч.
Зочин 2020-11-04 183.177.99.230
Мусилман шашинтантай тэмцээд ч сайнаа үзэхгүй дээ. Зүгээр л нэвтрэхээс нь сайн шиг сэргийлээд зөнд нь орхичихвол болох нь тэр.