Лукашенко Макронд туслахыг санал болгов

Хуучирсан мэдээ: 2020.11.04-нд нийтлэгдсэн

Лукашенко Макронд туслахыг санал болгов

Лукашенко Макронд туслахыг санал болгов

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд муслимуудтай учраа ололцож, эвлэрэхэд нь туслах санал тавьжээ.

Тэрбээр өчигдөр /2020.11.03/ Минск хотод Беларусийн үнэн алдартны шашны тэргүүнийг хүлээн авч уулзах үеэрээ “Муслимууд хэзээ ч бидэнтэй асуудал үүсгэж байгаагүй. Тэд миний төлөө бараг 100 хувь саналаа өгч, Засгийн газрыг дэмждэг. Бид хэзээ ч Францын Ерөнхийлөгч шиг бусдын шашин шүтлэгт халдсан мэдэгдэл хийхгүй. Муслимуудыг шүүмжилж эхэлбэл юу болдгийг харж байна уу? Макронд муслимуудтай учраа олоход нь туслах хүн хэрэгтэй бололтой. Би түүнд тусалж чадах байх” хэмээн ярьжээ.

“Charlie Hebdo” шог сэтгүүлд нийтлэгдсэн исламын шашны зөнч Мухаммедын шог зурагтай холбоотойгоор сүүлийн хоёр долоо хоногт Францад хоёр ч хэрцгий террорист халдлага гараад байна. Үүний хариуд Францын Ерөнхийлөгч Макрон муслимуудтай хатуу тэмцэхээ илэрхийлээд буй юм. Исламын шашинт олон улс Макроны мэдэгдэлд эгдүүцэж, Францын бараа бүтээгдэхүүнээс татгалзах уриалга гаргаж эхлээд байгаа билээ.

Эх сурвалж: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж