Нохой эзнээ хайж 100 км туулжээ | News.MN

Нохой эзнээ хайж 100 км туулжээ

Нохой эзнээ хайж 100 км туулжээ

Нохой эзнээ хайж 100 км туулжээ

БНХАУ-ын нэгэн иргэн Цидун хот дахь байшиндаа засвар хийхээр өнгөрсөн зургадугаар сард гэрийн тэжээвэр нохойгоо хотын төвөөс 100 км зайтай амьдардаг найзындаа орхиод явжээ. Түүнээс хойш бараг дөрвөн сарын дараа найзууд нь нохой нь зугтаж, сураггүй алга болсныг мэдсэн байна.

Нэгэн оффисын барилгад засвар хийж байсан хэсэг ажилчид турж эцсэн, бэртэж гэмтсэн ретривер олжээ. Ажилчдын хэлж буйгаар, нохойг анх олоход сэтгэлээр их унасан байдалтай, сарвуунууд нь цус болсон байсан аж.

Барилгын ажилчид нохойн эздийг олохын тулд олон нийтийн сүлжээнд бичлэг байршуулсан байна. Нохойн эзэд Хятадад өргөн хэрэглэгддэг WeChat сүлжээнд тавигдсан зургаар нь нохойгоо таньж олжээ.

Голден Ретривер нь хараагүй болон сонсголгүй хүний хөтөч, анч, мөн мөрдөгч буюу эрж хайх, аврах зэрэг маш олон талын чадвартай нохой юм. Гэр бүлсэг нохой гэдгээрээ Америкт эхний гуравдугаарт, Австралид тавдугаарт, Англид наймдугаарт ордог байна.

Судлаач, сэтгэл судлалын профессор Стэнлие Коренийн тогтоосноор, Голден ретривер нь хамгийн ухаантай нохойны жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг ажээ.

Эх сурвалж: JIANGHAI EVENING NEWS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-04 146.115.161.230

Нохой алга болчоодаахад 4 сар юугаа хийжээсэн хогнууд вэ гээл. Заза мэджээнэ. Жаахан тэнэгтмээр санагдаад

Avatar

РАВДАН.. 2020-11-04 66.181.161.13

ХӨӨРХИЙ АМЬТАН. ЗАЛЬ МЭХ АРААР ТАВИХ ХУУРАХ ГЭЖ МЭДЭХГҮЙ. САЙН МУУ ЯМАР Ч ЭЗЭНД ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭДЭГ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж