НЭМЭЛТ: 16:30 ЦАГ
Жо Байден дөрвөн төлөөлөгч коллегитэй Мэн мужид ялалт байгууллаа. Ийнхүү Байден 21 мужид ялалт байгуулж, нийт 238 коллегийн саналтай болов. Одоогийн байдлаар саналаа тоолж дуусаагүй байгаа долоон муж байгаагаас нэгд нь буюу Невада мужид Байден ялах магадлал өндөр байна. Хэрвээ ялвал түүний цуглуулсан коллегийн санал зургаагаар нэмэгдэж, 244 болох юм.
Харин Дональд Трамп одоогийн байдлаар өрсөлдөгчөөсөө 25 коллегийн саналаар хоцорч, 213 саналтай байна. Гэхдээ саналаа тоолж дуусаагүй байгаа долоон мужийн зургаад нь одоогийн байдлаар Трампын санал дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Тэдгээрээс Жиоржиа, Умард Каролина, Вискинсон гурван мужийн тооллого 94 хувьтай буюу Трамп ялах магадлал өндөр байгаа юм. Хэрвээ дээрх гурван мужид Трамп ялалт байгуулбал саналын тоо 41-ээр нэмэгдэж, 254 болох аж.
Иргэдийн саналын хувьд Жо Байден 66 922 417 саналтай, Дональд Трамп 65 216 894 саналтай байна.
ТРАМП ТЕХАС МУЖИД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
НЭМЭЛТ: 14:20 ЦАГ
Дональд Трамп Техас мужид ялалт байгуулснаар 38 коллегийн санал шинээр авч, нийт 212 коллегийн саналтай боллоо. Харин Жо Байден одоогийн байдлаар 223 коллегийн саналтай байна.
Саналаа тоолж дуусаагүй байгаа үлдсэн есөн мужийн хоёрт нь одоогийн байдлаар Жо Байдены санал тэргүүлж буй. Хэрвээ тус хоёр мужид Байден ялалт байгуулбал түүний санал 238 болох юм.
Харин бусад найман мужид Трампын санал тэргүүлж буй юм. Эдгээрээс хамгийн олон коллегитэй нь Пенсильвани муж. Тус мужид хэрвээ Трамп ялалт байгуулвал 20 санал авч, нийт 232 коллегийн саналтай болно.
Иргэдийн саналын хувьд Жо Байден 63 425 040 саналаар тэргүүлж, Дональд Трамп 61 810 899 саналаар удаалж байна.
ЖО БАЙДЕН ТЭРГҮҮЛСЭН ХЭВЭЭР БАЙНА
НЭМЭЛТ: 13:50 ЦАГ
АНУ-ын бүх мужид одоогийн байдлаар санал хураалтаа хааж, иргэдийн болон коллегиудын саналыг тоолж байна. Иргэдийн саналын хувьд Жо Байден өрсөлдөгч Дональд Трампаас нэг сая дөрвөн зуун мянга гаруй саналаар илүү буюу нийт 61 567 477 саналтай, харин Трамп 60 305 326 саналтай байна.
Харин коллеги буюу төлөөлөн сонгогчдын санал сонгуулийн үр дүнд гол үүрэг гүйцэтгэх ба Жо Байден 18 мужид ялалт байгуулж, өрсөлдөгчөөсөө 49-өөр илүү буюу 223 коллегийн санал цуглуулжээ. Харин Трамп 22 мужид ялалт байгуулж, 174 санал цуглуулаад байна.
Коллегийн санал нь түрүүлж 270 хүрсэн нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулах билээ. Одоогийн байдлаар 51 мужийн 40 нь тооллогоо дуусгаж, 11 нь үргэлжлүүлэн тоолсоор байна. Үүнээс долоон мужид Трамп ялах магадлалтай байгаа аж. Тэдний дундаас Техас муж хамгийн олон буюу 38 төлөөлөгчтэй учир эцсийн шийдвэрлэх үүргийг биелүүлэх юм.
Одоогийн байдлаар Жо Байден 213 коллегийн санал, 58 980 469 иргэний санал, Дональд Трамп 118 коллегийн санал, 57 712 355 иргэний санал аваад байна.
ЖО БАЙДЕН 213 КОЛЛЕГИ, ТРАМП 118 КОЛЛЕГИЙН САНАЛ АВААД БАЙНА
НЭМЭЛТ 13:15 ЦАГ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар Жо Байден 213 коллеги, 58 980 469 иргэний санал, Дональд Трамп 118 коллеги, 57 712 355 иргэний санал аваад байна.
АНУ: ЖО БАЙДЕН ТЭРГҮҮЛЖ БАЙНА
НЭМЭЛТ: 11:50 ЦАГ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад 270 коллегийн санал хэрэгтэй. Сонгогчдын коллеги гэдэг нь Ерөнхийлөгчийн төлөө мужуудын нэрийн өмнөөс саналаа өгдөг “сонгогч” гэж нэрлэгдэх албан тушаалтан юм. Муж улс бүр хүн амынхаа тооноос хамааран харилцан адилгүй сонгогчийн коллегийн гишүүнтэй байдаг.
Олон хүн амтай муж улс олон гишүүнтэй байх бол цөөн хүн амтай муж улс цөөхөн гишүүнтэй байна. Тус коллегид АНУ-ын 50 мужийн төлөөлөл, нийт 538 сонгогч байдаг.
Одоогийн байдлаар Жо Байден 131 коллегийн санал, , 41 874 869 иргэний санал, Дональд Трамп 108 коллегийн санал, 44 474 018 иргэний санал тус тус аваад байна.
Жо Байден
Вермонт мужийн гурван коллеги
Мэрилэнд мужийн 10 коллеги
Вашингтон гурван коллеги
Делавайр гурван коллеги
Массачусетс 11 коллеги
Иллинойс 20 коллеги
Виржиниа 13 коллеги
Род арал дөрвөн коллеги
Коннектикүт долоон коллеги
Нью Мехико таван коллеги
Нью Йорк 29 коллеги
Нью Жерси 14 коллеги
Колорадо есөн коллеги
Вашингтон 12 коллеги
Орегон долоон коллеги
Калифорни 55 коллеги
Хавайн дөрвөн коллегийн санал авчээ.
Мөн 11 коллегитэй Аризона муж, гурван Коллегитэй Монтана муж, дөрвөн коллегитэй Нью Хемпшир муж, зургаан коллегитэй Айова муж, 10 коллегитэй Миннесота мужид тус тус тэргүүлж байна.
Дональд Трамп
Оклахома мужийн долоон коллеги
Кентаки найман коллеги
Теннеси 11 коллеги
Баруун Виржиниа таван коллеги
Арканзас зургаан коллеги
Миссиссипи зургаан коллеги
Алабама есөн коллеги
Луйзианна найман коллеги
Өмнөд Каролина есөн коллеги
Умард Дакота гурван коллеги
Өмнөд Дакота гурван коллеги
Небраска таван коллеги
Вайоминг гурван коллеги
Индиана 11 коллеги ийн санал авлаа.
Канзас зургаан коллеги
Миссури 10 коллеги
Айдахо дөрвөн коллеги
Юта зургаан коллегийн санал авлаа.
Мөн 16 коллегитэй Мичиган муж, дөрвөн коллегитэй Мэн муж, 16 коллегитэй Жиоржиа муж, 29 коллегитэй Флорида муж, 10 коллегитэй Висконсин, зургаан коллегитэй Юта муж, 38 коллегитэй Техас муж, 18 коллегитэй Охайо муж, 20 коллегитэй Пеньсилвани муж, 15коллегитэй умард Каролина мужуудад тэргүүлж байна.
АНУ: ТРАМП, БАЙДЕН ХОЁРЫН ЖИНХЭНЭ "ТУЛААН" ЭХЭЛЛЭЭ
Санал хураалт хэзээ дуусах вэ? Муж мужаасаа хамаараад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар 19:00 цагаас эхлэх бөгөөд хамгийн сүүлийн муж 01:00 цагт санал хураалтаа хаах юм.
Ялагч хэзээ тодрох вэ? Тодорхойгүй. Бүх муж саналаа тоолж дууссаны дараа ялагч тодорхой болох бөгөөд мужууд чухам хэр удаан санал тоолохыг урьдчилан таах аргагүй юм. Түүнээс гадна хэдэн сая америк энэ жил цар тахлаас болоод саналаа урьдчилан шуудангаар өгсөн билээ. Тиймээс тэдгээрийг тусад нь тоолох үр дүн мэдэгдэх хугацааг багагүй хойшлуулж болзошгүй юм.
СОНГОГЧДОД САНАЛ ХУРААХ БАЙРАНД ИРЭХДЭЭ АНХААРАХ ЁСТОЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨМЖҮҮД ӨГӨВ
Сонгуулиа өөрийн биеэр очиж өгөх нь америкчуудын эрх билээ. Тиймдээ ч ихэнх хүмүүс шуудангаар санал өгвөл саналын хуудас нь замаасаа алдагдах эрсдэлээс зайлсхийн өөрийн биеэр санал хураах байруудыг зорьж байгаа аж.
Гэвч урт дараалалд зогсох, цаашлаад агааржуулалт муутай дотор орчинд масктай, маскгүй олон хүний дунд орох нь Covid-19 өвчний халдвар авах эрсдэлийг нэмэх юм. Тиймээс эрдэмтэд ард иргэдэд санал өгөхдөө баримталбал зохих зөвлөмжүүд өгчээ. Үүнд: өөрийн санал өгөх байраа урьдчилан судлах, ачаалал багатай үеийг сонгох, найдвартай маск зүүх, ганцаараа явах, сальфетка, гар ариутгагч зэргийг гэртээ авч явах зэрэг багтжээ.
ОХАЙО МУЖИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА: ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ ХУРААСАН БҮХ САНАЛ ТООЛОГДОНО
Охайо мужийн Бүгд найрамдах намын нарийн бичгийн дарга Фрэнк ЛаРөүз энэ жилийн сонгуулийг өмнөх бүх сонгуулиас хамгийн шударга нь болж, хууль ёсны дагуу хураасан бүх санал тоологдоно хэмээн хэлжээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Линколн агсны “Сонгууль бол ард түмний өмч” хэмээх үгийг эш татан хэлсэн байна.
Охайо мужид бусад мужтай харьцуулахад хамгийн олон буюу 8 сая сонгогчийн 3.4 сая нь саналаа урьдчилан шуудангаар явуулжээ.
АРИЗОНА, ПЕНСИЛВАНИ МУЖУУД ЯАГААД ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ?
Ерөнхийлөгч Дональд Трамп өрсөлдөгч Жо Байденыг түрүүлж 270 тойргоос олонхийн санал авахад саад хийх гол зорилго тавин ажиллаж байгаа билээ. Урьдчилсан санал хураалтуудаас харахад, энэ нь хэцүү боловч боломжгүй зүйл биш юм.
Үүний тулд Трамп Аризона болон ялангуяа Пенсильвани мужид тэргүүлэх хэрэгтэй юм. Сонгуулийн үр дүнг тооцох арга нь их энгийн. Байден энэ сонгуулиар 2016 онд Хилари Клинтоны тэргүүлсэн 232 тойрог дээр нэмээд ердөө 38 тойргийн санал авбал ялахад хангалттай аж.
Дээрх хоёр муж нийлээд нийт 26 тойрог болно. Хэрвээ Байден тус хоёр мужид тэргүүлбэл хэдийнэ тодорхой болсон Небраскийн хоёрдугаар тойргийн саналтай нийлээд 259 саналтай болох юм. Улмаар түүнд ердөө 11 санал үлдэх бөгөөд судалгаануудаас үзвэл бусад мужаас түүнд 11 санал цугларах боломж өндөр.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ