АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нар сонгуулийн санал хураалт хамгийн түрүүнд эхэлсэн Нью-Хемпшир муж улсын жижиг хотуудад тус бүр нэг ялалт байгуулжээ. Диксвилл Нотч болон Миллсфилд хэмээн хоёр жижиг суурингаас АНУ-ын сонгуулийн санал хураалт эхэлдэг.

АНУ-Канадын хилийн дагуу байрлах Нью-Хэмпширийн жижигхэн суурин болох Диксвилл Нотчид Байден таван хүний санал авч ялсан байна. Харин Трампад нэг ч хүн саналаа өгөөгүй гэв. Тус хот нь 1960 онд үүссэн уламжлалын дагуу шөнийн 00:00 цагт буюу  бусад хэсэгт санал хураалт эхлэхээс хэдэн цагийн өмнө санал хураалт эхэлдэг байна.

Мөн Диксвилл Нотчоос 20 километрийн зайд орших Миллсфилд сууринд Трамп 16 хүний санал авч ялалт байгуулжээ. Жо Байдены хувьд энэ сууринд таван хүний санал авсан байна. Ийнхүү нэр дэвшигчид эхний ялалтуудаа байгуулаад байна. Харин урьдчилсан санал хураалтаар тус улсын хүн амын бараг гуравны нэг нь буюу 100 орчим сая хүн саналаа өгөөд байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж