Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.11.03/ Г.Сүхболд нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцжээ. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй “ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийг сануулбал, Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгт тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарыг буруутган дөрвөн хүнд ийн эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.
Зочин 2020-11-03 202.9.46.202
ih yumiig haaj avsandaa orson baih aa. avilgachin. daramtlagch
Зочин 2020-11-03 202.131.245.6
хязгааргүй наслах гэж байсан хүний алцан биш дээ, харуул,
монгол 2020-11-03 202.131.230.162
болж дээ хөөрхий гэмт хэрэгтэн өөрийгөө шийтгэсний төлөө гэмгүй муу харуулыг яагаад ингээд оролдоод байдаг юм болдоо хэл амнаас айгаад цагдаа прокурор хөдөлж чадахаа байж дээ хөөрхий хүн хэлмэгдэх нь хамаагүй болждээ
ХН 2020-11-03 202.179.25.248
ТЭР МУУ ХАРУУЛД ЮУНЫ БУРУУ БАЙХАВ ДЭЭ… ЗАЙЛУУЛ
Зочин 2020-11-03 203.91.115.54
Авилгачин хүн. Амиа хорлосон. Тэр хуягийг ажлын хариуцлага алдсанд буруутгах үндэслэлтэй. Тус тусдаа хэргүүд.
Хууль 2020-11-03 66.181.169.116
Амиа алдсан биш, амиа хорлосон байсан биз дээ? Гэмгүй хүнийг амиа хорлоход хүргэсэн бол буруутныг нь олооч дээ! Ер нь хуулийнханд их юм байна гэж ард түмэн ярьсаар байна. Дээр тэнгэр хол л юм даа, хөөрхий монголчуудын хувьд…
Amar 2020-11-03 124.158.68.182
Муугийн хор олонд гэдэг болж дээ.
Зочин 2020-11-03 202.55.188.92
Zow dugnelt gargasan bna.
ЗОЧИН 2020-11-03 202.179.25.1
БАЛИАР АВГАЙ ҮХЭХ МӨРӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ХОЛОСОН ТЭР НЬ ТЭГЭЭД БУСДАД БАС ГАЙ БОЛЖ БАЙНА. УДМААРАА х****л ИДСЭН ШААРНУУД. БӨӨ ХАРААЧИХСАН ГЭСЭН.
Balai gaviyataas bolj balrah duhjee 2020-11-03 59.153.112.75
Ovoo doo,gemgyi 4 zaluu gemten uuriiguu gesgeesnii tuluu yallagdah shahlaa shde! Zaluus mini ajildaa orood gyalalzuulaad ug duu,bid tsalingass uur avilga orlogo bh bish,bsyr hyrgie zaluusdaa!
Зочин 2020-11-03 192.82.72.232
Өрөвдөж л байлаа эдгээр залуусыг. Хүний хөлд үрэгдэх ч нэг их хүсээд байх зүйл биш шүү.
Зочин 2020-11-03 90.207.127.149
Мафи аргагүй хүчтэй байна !
1 2020-11-03 192.82.78.14
харамсалтайгаар амиа алдан биш, өөрийгөө егүүтгэсэн байдалтайгаар олдсон гэж бичсэн нь дээр бхаа
Зочин 2020-11-03 64.119.26.20
Ёстой зөв шийдвэр байнаа.