Г.Сүхболд нарын хэргийг хэрэгсэхгүй болгов

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Г.Сүхболд нарын хэргийг хэрэгсэхгүй болгов

Г.Сүхболд нарын хэргийг хэрэгсэхгүй болгов

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.11.03/ Г.Сүхболд нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцжээ. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Сүхболд нарын таван шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хянан хэлэлцээд “шүүгдэгч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж “гэмт хэргийн шинжгүй “ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийг сануулбал, Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгт  тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарыг буруутган дөрвөн хүнд ийн  эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж