ОХУ Япон руу олон улсын нислэгээ сэргээлээ | News.MN

ОХУ Япон руу олон улсын нислэгээ сэргээлээ

ОХУ Япон руу олон улсын нислэгээ сэргээлээ

ОХУ Япон руу олон улсын нислэгээ сэргээлээ

Энэ арваннэгдүгээр сараас Орос улс Япон руу олон улсын нислэгээ сэргээлээ. Коронавирусийн цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сараас Орос улс хилээ хаан, олон улсын нислэгүүдээ зогсоосон бөгөөд өнгөрсөн наймдугаар сараас бага багаар сэргээж байгаа юм.

Коронавирустэй тэмцэх шуурхай штабаас тогтоосон шаардлага, нөхцөлүүдийг Япон улс хангаж байгаа учраас ийнхүү сэргээж байна. Тухайлбал, сүүлийн 14 хоногт 100 мянган хүн тутмаас илэрсэн шинэ халдвар 40-өөс ихгүй байх, мөн сүүлийн хоёр долоо хоногт илэрсэн халдвар нь нийт хүн амын нэг хувиас ихгүй байх зэрэг шалгуурт Япон улс тэнцжээ.

Долоо хоногт гурван удаа нисэх бөгөөд хоёр нь Москвагаас Токио, нөгөөх нь Владивостокоос Токио руу ниснэ. Анхны нислэг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Москвагаас хөөрөх юм. Москвагийн нислэгийг “Аэрофлот" компани хийх бол Владивостокоос “Аэрофлот”-ын охин компани болох “Аврора” хийнэ.

Орос улс өнгөрсөн наймдугаар сараас хойш Их Британи, Швейцарь, Турк, Арабын нэгдсэн Эмират, Өмнөд Солонгос, Танзани, Казахстан зэрэг улсууд руу олон улсын нислэгээ сэргээсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж