Москвагийн McDonald's үйлчлүүлэгчдээ бүртгэнэ | News.MN

Москвагийн McDonald’s үйлчлүүлэгчдээ бүртгэнэ

Москвагийн McDonald’s үйлчлүүлэгчдээ бүртгэнэ

Москвагийн McDonald’s үйлчлүүлэгчдээ бүртгэнэ

Москва хот дахь түргэн хоолны McDonald’s ресторан коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд үйлчлүүлэгчдээ бүртгэхээр боллоо.

Тус хотод коронавирусийн цар тахал улам бүр нэмэгдсээр байгаа учраас Москва хотын захиргаа олон нийтийн үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдээ бүртгэх журам гарган, аравдугаар сарын 19-нөөс мөрдөж байгаа юм. Тухайлбал, шөнийн цэнгээний газрууд шөнийн 00.00 цагаас өглөөний 06.00 хүртэл үйлчлүүлсэн иргэдээ QR код болон гар утасны мессэжээр бүртгэж байна. Энэ нь халдварыг богино хугацаанд шуурхай илрүүлэх, халдвар авч болзошгүй иргэдийг урьдчилан сэргийлэх зорилготой.

McDonald’s-ийн Москва дахь 189 ресторан бүгд энэ журмыг дагах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж