Covid-19-ийн улмаас дэлхий даяар 442 сэтгүүлч амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Covid-19-ийн улмаас дэлхий даяар 442 сэтгүүлч амиа алджээ

Covid-19-ийн улмаас дэлхий даяар 442 сэтгүүлч амиа алджээ

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш дэлхий даяар шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдварын улмаас 52 улсын хэвлэл мэдээллийн 442 ажилтан нас барсан байна. Энэ талаар Швейцарийн “Press Emblem Campaign” байгууллага (REC) Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан нийтэлсэн тайландаа дурджээ.

Түүнээс гадна өнгөрсөн нэгдүгээр сараас аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд эмх замбараагүй байдлын үеэр, мөн саатуулагдсан үедээ хүчирхийллийн улмаас нийт 63 сэтгүүлч амиа алдсан байна. Өөрөөр хэлбэл, энэ он гарснаас хойш дэлхий даяар хэвлэл мэдээллийн байгууллагын 500 ажилтан амиа алджээ.

Коронавирусийн халдварын улмаас сэтгүүлчид нас барсан тохиолдлуудын дийлэнх нь Латин Америкийн орнуудад бүртгэгдсэнийг PEC-ийн явуулсан судалгааны дүн харуулсан байна. Перуд Covid-19-ийн улмаас 93, Энэтхэгт 47, Эквадорт 41, Бразилд 36, Бангладешт 35 хэвлэл мэдээллийн ажилтан тус тус нас баржээ. Араас нь Мексик (26), АНУ (22), Пакистан (11), Панам (11), Их Британи болон Нигер (тус бүр 8) жагсаж байна.

Тус байгууллагаас мэдээлснээр, он гарснаас хойш дэлхий даяар нийт 61 сэтгүүлч аллагын золиос болсон бөгөөд ес нь Мексикт, долоо нь Пакистанд, зургаан нь Энэтхэгт амиа алдсан аж.

Press Emblem Campaign байгууллага НҮБ-ын дэргэд зөвлөлдөх статустай бөгөөд 2004 онд байгуулагджээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж