УИХ-ын гишүүн Н.Учрал нарын таван гишүүний өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Энэхүү төсөлд зааснаар даатгуулагч буюу иргэн нь Тэтгэврийн даатгалын санд төлж буй шимтгэлээс 2 хувь, ажил олгогч нь 2 хувь, нийт 4 хувийг өөрийн сонгосон Хувийн тэтгэврийн санд төлж болохоор тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэнд ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, орлогын хангалттай эх үүсвэртэй болох боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны сан бий болох, хувийн тэтгэврийн сангууд бий болсноор санхүүгийн салбарт шинээр ажлын байр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж буй.
Гэвч УИХ-ын зарим гишүүн дээрх хуулийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлж, "Тэтгэврийн тогтолцоог эвдэнэ. Хэрэв одоогийн тогтолцоогоо эвдчихвэл тэтгэврээ тогтмол өгч чадахаа болино" гэж үзэж байгаа юм.
Тиймээс энэ долоо хоногийн VS буландаа Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар илэрхийлсэн талуудын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа
Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих асуудал Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогод орсон. Үүн дотор “Нийгэм, эдийн засгийн боломж бүрдсэн үед иргэн бүр сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд хувиараа болон ажил олгогчийн дэмжлэгтэйгээр хамрагдаж, нэмэлт тэтгэвэр авах боломж бүрдүүлнэ” гэж заасан.
Засгийн газар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулж байна. Энэ хуулийн төсөл болон Н.Учрал гишүүний санаачилсан хуулийн төсөл хоёрын суурь нь нэг юм. Гэхдээ Засгийн газраас дэмжихгүй хоёр зүйл бий. Энэ нь нэмэлт, сайн дурын үндсэн дээр байх буюу Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэж болохгүй гэдэг зарчмыг илэрхийлсэн. Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн харилцаа нь Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын бүтээгдэхүүн болж, Монголын зах зээлд хэрэгжээд 10 жил болж байна. Жишээ нь, “Голомт” банк, “Ард санхүүгийн нэгдэл" зэрэг компаниуд энэ үйл ажиллагааг эрхэлж байна. Иргэн, ААН-үүд хамтдаа тэтгэврийн сан үүсгээд, дор хаяж таван жилийн хугацаанд хуримтлал үүсгэж, түүнээс цааш үр шимийг нь хүртэх зэргээр энэ үйл ажиллагаа явагдаж байна. Тэдгээр компаниуд татварын дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлт тавьдаг. Татварын дэмжлэгийн асуудал Н.Учрал гишүүний хуулийн төсөлд ороогүй. Ийм хоёр асуудалд Засгийн газар эсрэг байр суурьтай байна.
Энэ хуулийн төсөл нь Нийгмийн даатгалын санд сөргөөр нөлөөлнө. Яагаад гэвэл одоогийн байгаа 17 хувиас ажил олгогчийн 2 хувь, ажилтны 2 хувийг албан журмаар хувийн сангууд руу татаж авах гээд байгаа юм. Тэр сангууд хэзээ, хэнд, яаж үр өгөөжөө өгөх вэ гэдэг нь хуулин дээр тодорхой биш байна. Тиймээс сайн дурын үндсэн дээр байх нь зүйтэйг хэлэлцээд, хамт өргөн барих нь зүйтэй гэсэн тохиролцоонд хүрсэн.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
Энэ хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар хэд хэдэн удаа Засгийн газартай уулзсан. Зарчмын хувьд зөрүүтэй зүйл байхгүй. Бид богино хугацаанд үр дүн гаргахын тулд л дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төлөх боломж олговол яасан юм бэ гэсэн. Нэг зэрэг таван тэтгэврийн сан ажиллах учраас босго, шаардлагыг нь өндөр тавих шаардлагатай байна. Тэгэхгүй бол төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн статустайгаар иргэдийн шимтгэлийг аваад 20, 30 жилийн дараа танд ийм хуримтлал үүснэ гэдэг байдлаар үйл ажиллагаагаа зохион байгуулж буй олон байгууллага байна. Тиймээс иргэдийг хохироохгүй байх үүднээс хуульчилж өгөхгүй бол болохгүй байгаа юм.
Өнөөдрийн ТББ байгууллагын статусаар үйл ажиллагаа явуулж байгаа тэтгэврийн сангууд энэ хуулийн дагуу бүгд шинээр тусгай зөвшөөрөлтэй болох шаардлага үүснэ. Санхүүгийн зохицуулах хороо хяналтаа тавина. Ингэж эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна.
Өнөөдөр хуулийн төсөл дэмжигдээд, мөн Засгийн газар хуулийн төслөө өргөн баривал бид ажлын хэсгийн түвшинд гол гол заалтууд дээрээ тохиролцоод, цааш нь явуулна.
Олон жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр шимтгэл төлж байгаад сүүлийн хэдэн жилд нь өндөр шимтгэл төлсөн хүн, насаараа өндөр, шударгаар төлсөн хүн хоёр адил хэмжээний тэтгэвэр аваад байна. Үүнд л иргэд бухимдаад байгаа юм. Эсвэл шимтгэл нөхөн төлүүлэх хууль гаргачихдаг. Насаараа шимтгэл төлөөд байсан нь хохироод, бага эсвэл бүр төлөхгүй байсанд нь илүү боломж олдоод байна. Хувийн тэтгэвэр буюу олон тулгуурт тогтолцоо руу шилжсэнээр бидэнд нэг том давуу тал бий болно. Юу гэхээр хүн болгон хуримтлалтай болно. Тэгэхгүй бол 20-30 жилийн дараа тэтгэвэрт гарах залуучууд өнөөдөр хохироод байна. 90-ээд оны их төрөлтийн үеийнхэн 60-аад оны бага төрөлтийн үеийнхний тэтгэврийг төлж байна. Өөрөөр хэлбэл, гурван залуу хүн нэг ахмад настны тэтгэвэр төлж байна. Энэ байдал 2040 онд 1:1 болох юм билээ.
Тиймээс олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо руу шилжихийн тулд эхлээд хувийн тэтгэврийн хуулиа баталж гаргаад, дараа нь хуримтлалд суурилсан төрийн тэтгэврийн сангаа байгуулъя.
Зочин 2020-11-04 202.21.117.34
ТЭТГЭВЭР ОЛГОХ БАТАЛГААГ ХЭН ХАРИУЦАЖ ЧАДАХ ВЭ?
МЭДЭЭЖ ХЭРЭГ, ГАНЦХАН ТӨР Л ХАРИУЦАХ ЧАДВАРТАЙ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ЯМАРЧ ТОХИОЛДОЛД ТӨРИЙН НУРУУН ДЭЭР Л ХАМАГ АЧАА БУУХ НЬ ТОДОРХОЙ.
ХУВИЙН САН ЯАХЫН ШУУД Л ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛААД ӨӨРИЙН ДАМПУУРЛАА ЗАРЛААД Л ГҮЙЦЭЭ.
Зочин 2020-11-04 58.109.221.157
Ariunzayagiin tusul arai deer yum
Зочин 2020-11-04 202.21.108.165
Бишээ. Засгийн газрын байр суурь гээчдээ
Зочин 2020-11-04 202.21.108.227
ТЭТГЭВЭР ОЛГОХ БАТАЛГААГ ХЭН ХАРИУЦАЖ ЧАДАХ ВЭ?
МЭДЭЭЖ ХЭРЭГ, ГАНЦХАН ТӨР Л ХАРИУЦАХ ЧАДВАРТАЙ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ЯМАРЧ ТОХИОЛДОЛД ТӨРИЙН НУРУУН ДЭЭР Л ХАМАГ АЧАА БУУХ НЬ ТОДОРХОЙ.
ХУВИЙН САН ЯАХЫН ШУУД Л ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛААД ӨӨРИЙН ДАМПУУРЛАА ЗАРЛААД Л ГҮЙЦЭЭ.
Зочин 2020-11-04 202.21.108.227
ХУУЛИЙН НЭРШИЛИЙГ НЬ УНШИХААР ТЭТГЭВЭР ОЛГОХООР МЭТ ОЙЛГОЛТ ТӨРҮҮЛЭХЭЭР, АХИУЛААД ЦААШ НЬ УНШИХААР ЕРДӨӨ Л НЭГЭН ТӨРЛИЙН ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАР Л БАЙНА.
судлаач иргэн 2020-11-04 202.9.46.163
учрал бол соёлтой хулгайч царайлж байгаад банкныхантай иргэдийн мөнгийг луйвардах төсөлд нь хөлсөөр зүтгэж байж магад учралын гэр бүл бол залуучуудад ямарч мэдлэг олголгүй диплоын цаас зардаг бохир бизнэстэй гэр бүл шүүдээодоо бүр саанхүүгийн луйварлуу орж байна шүү гэж хатуу хэлье ийм дэмий юсманд нэрээ бузарлах хэрэггүй
Зочин 2020-11-04 202.21.107.98
Хариуцлагын тогтолцоогүй болсон улсад ямар ч санаачлага гажуудна даа. Түүний оронд хөдөлмөрлөж байгаад тэтгэвэрт гарсан хүн ажил хийж байгаагүй тэтгэвэрийн доод хэмжээ тогтоолгож байгаа хүмүүсийнхээ тэтгэвэрийг шударга тооцох аргачлалаа боловсруулаад. Хэрэгжүүлээч. Ханшны уналтыг тооцдог өсгөн нэмэгдүүлэх коеффициентоо шинэчлээч.
Зочин 2020-11-04 64.119.20.227
A+A yun goy ner ebe yasan goy hosuud be ede gey. iim tarsan hos hobor shdee. A A geel baidag daa 50 arban jilin dudn surguulin neg angid suudag bailaa.
ШУДАРГА 2020-11-04 202.179.15.3
ХАХА ….ТЭНЭГ ЮМ БОДДОГҮЙ МОНГОЛЧУУДАА НААД ЗАХЫН ЖИШЭЭ БАЙНА ШИЛЭН ДАНСАА ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУВИЙН ДАНСАНД ОЧСОН ТЭТГЭВРЭЭ ХЯНАЖ ЧАДАХ УУ ЧАДАЖ ХАРАГДААЧ…. ШИЛЭН ДАНС ЧИНЬ МОНГОЛЧУУД БИДНИЙ ЦУГЛУУЛСАН МӨНГӨ ЭНЭ МӨНГИЙГ ЯМАР НАМЫХАН ЦУСЛАЖ БАЙГААГ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ..4-Н ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ХАДГАЛМЖИЙГ ХЯНАЖ ЧАДАХУУ ТА НАР.. ЧАДНА БҮГД ОРОЛЦНО ГЭВЭЛ АРАЙ ӨӨРӨӨР ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЯГ ГЕРМАН ШИГ ТОГТОЛЦОО ХИЙГЭЭД ХУУЛИАРАА БАТАЛГААЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ТЭНЭГҮҮДЭЭ..ТЭР ҮЕД Л НОЙРТОЙ ХОНОЖ БОЛН
Зочин 2020-11-04 202.179.15.3
ХАХА ….ТЭНЭГ ЮМ БОДДОГҮЙ МОНГОЛЧУУДАА НААД ЗАХЫН ЖИШЭЭ БАЙНА ШИЛЭН ДАНСАА ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУВИЙН ДАНСАНД ОЧСОН ТЭТГЭВРЭЭ ХЯНАЖ ЧАДАХ УУ ЧАДАЖ ХАРАГДААЧ…. ШИЛЭН ДАНС ЧИНЬ МОНГОЛЧУУД БИДНИЙ ЦУГЛУУЛСАН МӨНГӨ ЭНЭ МӨНГИЙГ ЯМАР НАМЫХАН ЦУСЛАЖ БАЙГААГ ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ..4-Н ХУВИЙН ТЭТГЭВРИЙН ХАДГАЛМЖИЙГ ХЯНАЖ ЧАДАХУУ ТА НАР.. ЧАДНА БҮГД ОРОЛЦНО ГЭВЭЛ АРАЙ ӨӨРӨӨР ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЯГ ГЕРМАН ШИГ ТОГТОЛЦОО ХИЙГЭЭД ХУУЛИАРАА БАТАЛГААЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ ТЭНЭГҮҮДЭЭ..ТЭР ҮЕД Л НОЙРТОЙ ХОНОЖ БОЛН
Зочин 2020-11-04 150.129.140.171
Энэ Учрал гишүүн яасан их амбицтай, бас шуналтай байрын залуу вэ. Бид хувийн тэтгэврийн санд сайн дураараа л төлнө дөө. Хүчээр өгөхгүй шүү. Нэг л сайхан өдөр нөгөө сан алга болно шүү дээ.
Иргэн 2020-11-04 64.119.27.247
За хэт мэдэгч нар минь больж үз.шууд л хүмүүсийн төлсөн шимтгэлээс хувийн компанид төлөх юм биздээ.та нар тэгээд хувийн даатгалын компанид хувь эзэмшигч болоод дараа нь хүмүүсийн төлсөн мөнгө алга болж компани дампуурах уу.монголын зам бол энэ.хэнч хариуцлага хүлээхгүй.та хэд үг дуугүй алга болно за
Уншигч 2020-11-04 64.119.27.247
За больж үз учрал гуай чиний мөнгө багадаад байгаа юм уу.одоохондоо наадахын чинь суурь үндэс бүрэлдээгүй байна.мөнгө нь алга болж хувийн тэтгэврийн компани дампуурахгүй баталгааг чам шиг нь гаргаж чадах юм уу.үүнээс ахмадууддаа хохировол чи хариуцах юм уу .битгий хоосон зүйл бага яриач. Эхлээд суурь эрх зүйн орчноо яриач бага мэдэмхийрч байгаач.
Зочин 2020-11-04 202.179.27.186
1. Нийгмийн хамгааллын чиглэлийн хуулийн агуулга нь нийгмийн ялгаварлалыг бий болгоход чиглэх ёсгүй. 2. Хэт баян амьдралаас тасарсан хүмүүс нийгмийн хамгааллын чиглэлийн хууль боловсруулахад заавал нэг дутуу зүйл гардаг. 3. Асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй.
Зочин 2020-11-04 64.119.19.33
Учрал бол мундаг. Харин энэ халтайсан Жасрай-ын ач зээ бод худлаа шүү. Шал эргүү хүүхэн. Бас нэг ач нь Хичээнгүй гээд ТОСК-ыг 4 жил самарсан авилгачин бий. Ийм л юмнууд төрийн толгойд байна даа огиудас хүрмээр
Зочин 2020-11-04 64.119.20.38
Зүгээр л нэрийн дансанд үндэслээд тэтгэвэр тогтоолгох үед хувааж авах уу, шууд авах уу гэсэн сонголттой болчихвол шударга болох юм биш үү. Нөхөж төлж байгаа болон доод хэмжээгээр төлж байснаа тэтгэвэр тогтоолгох сүүлийн хэдэн жилээ зориуд өндөр төлж өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа улсууд ч бас луйвар шдээ. Одоо тогтоолгож байгаа улсууд бол ихэнх нь нэрийн данстай л байгаа
Зочин 2020-11-04 27.123.214.2
Аливаа зүйл сонголт байж өрсөлдөөнд орж үйл ажиллагаа нь сайжирдаг нь амьдралд батлагдсан зүйл.
Бид ганц НД -г 1995 оноос өнөөдрийг хүртэл хөгжүүлж ирлээ. Үр дүн нь ямар байна ? ,Хэдэн улс төрчдийн харманы хөзөр болоод дууссан. Бидний төлсөн НДШ-н мөнгө байхгүй . Эрх баригчид хувийн банканд мөнгийг нь байршуулж эргэлдүүлээд алга болгочихсон. Буух эзэнг нь намынхан нь 40сая төгрөгөөр торгоод болоо. Тэгэхээр ийм байдлаар явж болохгүй, өөр сонголт байх хэрэгтэй .
Зочин 2020-11-04 66.181.191.184
Маш өнгөц дүгнэж байна. 1995 оноос хойш 25 жил өнгөрчээ. Нийгмийн даатгалд хамрагдах хүний тоо 2 сая хэдэн зуун мянган хүн нэг бүр дээр судалгаа хийж системийг хөгжүүлэхэд 25 жил хангалттай бус юм. Нөгөө талаас нийгмийн даатгалыг систем инженер, нягтлан бодох, хуульч нарын олон жилийн судалгааны тасралтгүй ажлаас гарсан үр дүнгээр үнэлэх хэрэгтэй. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, математик загварыг ашиглахгүй байгаа хэрнээ хадгаламж өсгөх гэсэн баталгаагүй зүйлээр хууль өөрчлөхгүй.
Зочин 2020-11-04 64.119.19.110
Олон давхар хяналттай банкинд хадгалуулсан мөнгө хулгайчдад алддаг байж хувийн санд хадгалуулсан мөнгө бүр амархан алга болно шүү. 76 хулгайчдын хэн хэн нь дэмжихийг хараарай ард түмэн минь.
11111 2020-11-04 64.119.16.75
аринзаяа сайдын зөв хувийн тэтгэврийн сан сайн дурын үндсэн дээр олон нийтийн хяналтанд маш зөв хийхгүй бол маш осолтой
Монгол хүн 2020-11-04 122.201.22.161
Монгол Улсын хөдөлмөрийн насныхны ажил эрхлэлт ямар байгаа билээ. Тэд л эх орон ард түмнээ авч явдаг. Манай ард түмний 50% нь насны хувьд, бүтцийн хувьд хэрэглэгчид байдаг. Ийм нөхцөлд бүгдийг хувийн хэвшилд даатгах бололцоо маш мөхөс болчихож байгаа юм. Үнэндээ монголын хувийн хэвшил хөл дээрээ зогсох яагаач үгүй бна. Коронавирусын энэ үед төрд гараа сунгаж байгаа нэг компани бна уу? Байхгүй. Тиймээс хуучин тогтолцоо нэг хэсэг байх нь зөв байхоо. Иймээс Ариунзаяа сайд зөв шугам дээр бна.
Зочин 2020-11-04 103.143.41.2
Учрал гишүүний хуулиас болгоомжлох нь зүйтэй санагдаж байна. Ариунзаяа сайд зөв санал дэвшүүлсэн байна. Албан журмаар хувийн байгууллагад даатгалын шимтгэл шууд өгөх нь буруу, иргэд сайн дураар өгөөд цаадуул нь сайн ажиллаад байвал иргэдийн хандалт нэмэгдээд л явах байлгүй дээ
Зочин 2020-11-04 64.119.19.110
УИХ-д байгаа хулгайчид мөнгө идэх янз бүрийн арга сэдэж олохдоо сайн шүү, үхэж далд ороосой
зочин 2020-11-04 66.181.177.16
Ариунзаяагийн зөв. Ухаангшй байдлаар гадныхныг дууриаж болохгүй.
Иргэн 2020-11-04 103.143.41.2
Сайн дурынх л байна биз, юу гэж янз бүрийн санхүүгийн байгууллагад хүчээр шимтгэлээсээ бгч байдаг юм, банк хүртэл дампуурч байхад Монголд яаж хувийн санхүүгийн байгууллагад итгэх вэ, өгий гэсэн хүмүүс нь л санй дураараа өгнө биз?, санхүү, банк, банк бус манайд хамгийн эрсдэлтэй, сайн ч муу ч төрд итгээд шимтгэлээ төлөх нь дээр хувийн хялбар аргаар мөнгө олох гэсэн сэтгэл хөөрөлтэй хүмүүст хэн итгэх вэь Монголд бол бүүр ч бүтэхгүй
Зочин 2020-11-04 119.40.99.30
Ингэж тааж байхаар математик загвар гаргаад тооцоолоод үзчих. ингэж тааж байснаас л илүү дөхүү зураг гаргаж өгнө дөө.
Зочин 2020-11-04 66.181.191.184
Математик загвар гэдэг зөв санаа. Харин математикийн загварыг зөв бодох нь математикчдын асуудал болно. Манайхан бодож чадвал их амжилт олно. Явж явж математикчаас хамаарна.
Зочин 2020-11-04 122.201.17.98
Манай улсын тэтгэврийн санд тогтолцоо гэхээр юм юу байгаа юм. Угаасаа шал дампуу, эндээс муудлаа гээд улам муудах юм бхгүй. Шинэчлэл хэрэгтэй.
Зочин 2020-11-04 66.181.191.184
Хамгийн сайн байгаа бол чи яах уу? Монголын нийгэмд тэтгэвэр байгааг бид харж байна. Худал шааж өөрийнхөө банкны хөрөнгө, хадгаламжаа өсгөх гэсэн арга заль. Луйвар хийж идэх гэсэн хүний үгийг бүү сонс.
зочин 2020-11-04 202.21.125.36
Одоо байгаа НД-н тогтолцоо болохгүй байгаа нь үнэн. 1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлж байгаад тэтгэвэр тооцох сүүлийн жилүүдийн НДШ өндөр төлөөд өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа ба насаараа шударгаад НДШ төлөөд бага тэтгэвэр тогтоолгож байгаа нь шударга зарчимд нийцэхгүй байна. 2. Нөхөн тооцуулж байна гээд ялангуяа малчид улсад 1 ч төгрөгний татвар, НДШ төлж үзээгүй байж зөвхөн мал тоолуулсан А дансны хуулбараа үзүүлээд л багахан мөнгө тушаагаад л нөхөн тооцуулсан болж тэтгэвэр тогтоолг
Зочин 2020-11-04 64.119.20.38
малчдынх тусдаа сантай байвал зүгээр дээ. Малын хөлийн татвартай нь цуг аваад сан үүсгээд явбал таарна. Тэрнээс шударгаар төлж байгаа хүмүүсийн даатгалаас малчдын тэтгэвэр төлөхийг зөвшөөрмөөргүй л байна.
зочин 2020-11-04 66.181.164.171
унтаад сэрсэн чинь сан хоосорсон байна гэвэл хэцүү еэ
Зочин 2020-11-04 119.40.103.6
Нэг л биш байна даа
Чагнаа 2020-11-04 124.158.109.140
Учралын яриад байгаа зүйл нэг л биш ээ. Банк ч хуультай хирнээ дампуураад л байгаа шүү дээ. Хуультай боллоо гээд итгэх аргагүйг бид мэдэх болжээ….
Зочин 2020-11-04 64.119.27.236
УЛС ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ СУНГААД ХҮМҮҮС ТЭТГЭВРЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ НАС БАРЖ БАЙНА. НАСААРАА ТЭТГЭВЭР ТӨЛСНӨӨС БАНКИНД ӨӨРӨӨ ХАДГАЛБАЛ 50 ХҮРЭХЭД ОВОО ЮМ ЦУГАЛЧИХСАН БАЙХ БИЗ.
Зочин 2020-11-04 64.119.27.236
ТӨР АРД ТҮМЭН ТЭТГЭВРИЙГ НЬ ӨГӨХГҮЙ ҮХҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА
Зочин 2020-11-04 202.21.107.103
naslalt ulaml nemegdej bgaa chi tetgeveree avna sanaa zovoltgui.
ӨӨ 2020-11-04 64.119.23.204
ТЭТГЭВРИЙН НЭРИЙН ДАНСАА Л БОЛОВСРОНГУЙ БОЛГООЧ. УЧРАД БОЛ БИЗНЕС ХИЙЖ АШИГ ОЛОХ ГЭСЭН ОЛИГАРХИУДЫН ТӨЛӨӨЛӨЛ
зочин 2020-11-04 64.119.18.180
хувийн тэтгэвэрийн сангийн тухай хууль батлагдвал зөвхөн баячуудад үйлчлэх хууль болно.
загдаа ах нь 2020-11-04 202.131.243.190
НДС гэж тэтгэвэр тавьдаг ТАТВАРаа болчих Учралын зөв ш дээ Наад сайд чинь суудлаа бодхоос Ажилчдыг бодох уу
зочин 2020-11-04 202.21.120.66
хувийн тэтгэвэрийн санд албан журмаар шимтгэл авч яагаад ч болохгүй хувийн даатгал сайн дурын байх ёстой Учрал гишүүн эрх ашгийн зөрчилтэй байна таны аав баян хүн энэ хууль батлагдаад даатгалтай болно тэгээд албан журмаар чмарч шахалтгүй баахан мөнгө ороод ирнэ. ингэж болохгүй байвал сайн дурынх байг. баахан шимтгэл авчихаад хэзээ үр өгөөжийн харахын магадгүй зарим нь дампуурлаа гээд алга болно зарим нь худалдагдана зарим нь нэрээ солино тийм балай юм хийж болохгүй гишүүдээ