Шинэ Зеланд улсад өнгөрсөн сард парламентын сонгууль болсон билээ. Тус улсын шинэ парламентын хувьд дэлхий дээрх хамгийн олон янзын үндэстэн, хүйс, бэлгийн чиг баримжаатай гишүүдээс бүрдсэн парламент болж байна.
Ерөнхий сайд Жасинда Ардерны нам 49.1 хувиар ялалт байгуулсан ба тэрбээр Гадаад хэргийн сайдаараа нутгийн уугуул Маори үндэстэн эмэгтэйг томилжээ. Энэ нь тус улсын түүхэнд анхны тохиолдол болж байна. Гадаад хэргийн сайд болсон Наная Махута нь 1996 оныд анх парламентад сонгогдож байсан ба үүнээс өмнө орон нутгийн засаг захиргаанд ажиллаж байжээ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө нүүрэндээ Маори үндэстний уламжлалт шивээс хийлгэсэн бөгөөд тухайн хүний удам угсаа, нийгмийн гарал үүслийг илэрхийлдэг байна. Түүний хувьд Маоричуудын хааны удам угсаа ажээ.
Түүнчлэн Жасинда Ардерны зүүн төвийн үзэлтэй Хөдөлмөрийн нам парламентын 120 суудлын 64-ийг авсан нь 1996 оноос хойш анх удаа нэг нам олонх болсон тохиолдол болжээ. Мөн энэ парламентын гишүүдийн тал хувь нь эмэгтэй бөгөөд дэлхийн дундаж 25 хувь байдаг. Үүнээс гадна тус улсын парламентын гишүүдийн 10 орчим хувь нь LGBTQ бүлгийн буюу бэлгийн цөөнх хүмүүс байгаа аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ