Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т “….Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж тусгасан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 25 хороо өнгөрөгч долоо хоногт Иргэдийн нийтийн хурлаа хуралдуулж, тогтоолоо Баянгол дүүргийн Засаг дарга Г.Нарангэрэлд өргөн барьсан юм.
Улмаар Баянгол дүүргийн 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд хорооныхоо нийт иргэдийн олонхийн саналыг авч, сонгогдон томилогдсон хороодын Засаг дарга нар болон Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг өчигдөр /2020.11.02/ батламжиллаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу тухайн шатны иргэдийн нийтийн хурлаас сонгосон Засаг даргыг дүүргийн Засаг даргаар батламжлуулах ёстой. Тус хуулийн 26.2-т заасны дагуу Иргэдийн нийтийн хурлын өргөн барьсан тогтоолыг захирамжлах эрх нь Засаг даргад оногдсон байдаг. Тиймээс ч хуулийн дагуу тогтоолыг хүлээн авч, Баянгол дүүргийн 25 хорооны Засаг даргыг батламжилсан юм. Мөн Баянгол дүүргийн 25 хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг батламжлав.
Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Г.Нарангэрэл “Төрийн үйлчилгээг анхан шатанд нь хүргэх хариуцлагатай үүрэг хүлээсэн дүүрэг, хорооны ажил тогтвортой үргэлжлэх ёстой. Тиймээс ч цаашид өндөр түвшний зохион байгуулалттайгаар хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах нь чухал. Хороо, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр хичээн ажиллаарай” гэв.
Баянгол дүүрэгт эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах, цаашид илүү ихийг хийж бүтээх итгэл хүлээлгэн тус дүүргийн иргэд АН-д итгэл хүлээлгэж байгааг шинээр томилогдсон хороодын Засаг дарга нар болон Иргэдийн нийтийн хурлын дарга нар онцоллоо.
С.НОМИН
Зочин 2020-11-03 202.9.46.154
Ju ve. 4-r khoroonii khural khaa bolson jm be. Irged ju ch medeegui bkhad jun darga khaanaas garaad irev. Zuvshuurukhgui shuu.
Зочин 2020-11-03 66.181.180.194
Buren erh ni duusaj bgaa hural iim zuil hiij uimuulj bgaag ni hun buhen medej bgaa snuu dee
Зочин 2020-11-03 66.181.185.104
Ккк. Засгийн эрхийг шууд булаагаад авчиж болдог л юм бн! Одоо хэн дуртай нь нийлж байгаад ингээд ажилтай болвол яасан юм бэ? Амархан гоё арга биш үү? Эхлээд албан тушаалаа сайн тохирч аваад үзчихэд чадку болку юм алга!
Иргэн 2020-11-03 202.9.46.175
Энэ нохой баас шиг юм аа больдоо..Эрдэнээ та бас хууль дүрэм гадарлах баймаар даа?? Ийм ичгүүртэй юм хийхээ болилдоо….Янз бүрийн өндөр алба хашиж байсан хүн ийм ичгүүртэй юм хийхээс ичээч…Ингэлээ гээд таны нэр төр муудах болохоос өөр таны санасанаар болно гэж юу байхав дээ…
Зочин 2020-11-03 202.126.90.42
Bayngold Erdene bantan giin zasaglal unaa bizdee! E.Magnai urvaad MAN bolson bishvv ?
mgl 2020-11-03 103.9.90.130
mongol uls chin negdmel uls gej yabdag sanagdahiin Ene Bayngol duurgiig Erdnee gedeg hunees salgaj irgediin tuluu baiguullaga bolgoj boldogguimuu ene ulsad tur zasag gej yum bgaan bol ene duuregt zasaglah tsag ni boltsiin bishuu esbel buur tatan buulgaj uur duurguuded hubaaj ugmuur yum yamar ch huuli durem gej uilchildeggui yu be
Зочин 2020-11-03 202.126.89.235
huvaahdaa tulval ter songino hairhan, baynzurhee huvaa, bayngol bol aj ahui negj, biznesiin taatai orchin bvreldsen gazar shvv. Cham shg hodoonii malaar teriigee zaalgahgui bailgui
Зочин 2020-11-03 66.181.169.108
Дүүргийн Засаг даргаа сонгоогүй байж сонин юмаа. Хуульд нийцэж байна уу Эрдэнэ вантангууд минь
Зочин 2020-11-03 202.9.46.154
Yag.