Баянгол дүүргийн 25 хорооны Засаг дарга, ИНХ-ын дарга нарыг батламжлав

Хуучирсан мэдээ: 2020.11.03-нд нийтлэгдсэн

Баянгол дүүргийн 25 хорооны Засаг дарга, ИНХ-ын дарга нарыг батламжлав

Баянгол дүүргийн 25 хорооны Засаг дарга, ИНХ-ын дарга нарыг батламжлав

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т “….Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж тусгасан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 25  хороо  өнгөрөгч долоо хоногт Иргэдийн нийтийн хурлаа хуралдуулж, тогтоолоо Баянгол дүүргийн Засаг дарга  Г.Нарангэрэлд өргөн барьсан юм.

Улмаар Баянгол дүүргийн 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд хорооныхоо нийт иргэдийн олонхийн саналыг авч, сонгогдон томилогдсон хороодын Засаг дарга нар болон Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг өчигдөр /2020.11.02/ батламжиллаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны  дагуу тухайн шатны иргэдийн нийтийн хурлаас сонгосон Засаг даргыг дүүргийн Засаг даргаар батламжлуулах ёстой. Тус хуулийн 26.2-т заасны дагуу Иргэдийн нийтийн хурлын өргөн барьсан тогтоолыг захирамжлах эрх нь Засаг даргад оногдсон байдаг. Тиймээс ч хуулийн дагуу тогтоолыг хүлээн авч, Баянгол дүүргийн 25 хорооны Засаг даргыг батламжилсан юм. Мөн Баянгол дүүргийн 25 хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг батламжлав.

Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Г.Нарангэрэл “Төрийн үйлчилгээг анхан шатанд нь хүргэх хариуцлагатай үүрэг хүлээсэн дүүрэг, хорооны ажил  тогтвортой үргэлжлэх ёстой. Тиймээс ч цаашид өндөр түвшний зохион байгуулалттайгаар хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах нь чухал. Хороо, дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр хичээн ажиллаарай” гэв.

Баянгол дүүрэгт эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах, цаашид илүү ихийг хийж бүтээх итгэл хүлээлгэн тус дүүргийн иргэд АН-д итгэл хүлээлгэж байгааг шинээр томилогдсон хороодын Засаг дарга нар болон Иргэдийн нийтийн хурлын дарга нар онцоллоо.

С.НОМИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж