Монголын банк санхүүгийн зах зээлд хурдацтай хөгжиж буй Капитрон банк нь харилцагч үйлчлүүлэгчдэдээ банк санхүүгийн цогц үйлчилгээг, өргөн хүрээтэйгээр урт хугацааны туршид харилцан ашигтайгаар хамтран ажиллаж хүргэхээр зорин ажилладаг. Энэхүү зорилтынхоо хүрээнд бүхий салбарт хүрч үйлчлэхийг эрхэмлэхээс гадна жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ санхүүгийн хэрэгцээг хангахад илүү анхааран ажиллаж байна. Иймээс Монголын уул уурхай салбарын тэргүүлэгч Оюу толгой ХХК-тай Хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэлээ. Энэхүү хамтран ажиллах гэрээ байгуулснаар тус компанид бараа, ажил үйлчилгээ нийлүүлж буй 1000 орчим дотоод, гадаадын компани, иргэдэд авлага барьцаалсан зээлийг нэн таатай нөхцөлөөр олгох боломжтой болж байгаа юм. Ингэснээр Оюу толгой ХХК-д бараа, ажил үйлчилгээ нийлүүлэгч аж ахуйн нэгж компаниудад өөрийн хэрэгцээнд тохирсон зээлийн бүтээгдэхүүнээ сонгох, мөн банк санхүүгийн үйлчилгээг авах нэгэн том суваг нээгдэж байгаагаас гадна Капитрон банк хамтын ажиллагааны хүрээнд гадаад, дотоод гүйлгээний шимтгэлийг хөнгөлөх болон бүх төрлийн банкны баталгааг ашигтай нөхцөлөөр байршуулах зэргээр бусад банкнуудаас давуу талтай үйлчилгээг Оюу толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдэд санал болгож эхэллээ.
Капитрон банкны санхүүгийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, банкны системд эзлэх байр суурь тэлсээр өнөөдрийн байдлаар 1.0 их наяд төгрөгийн активтай, дүрмийн санг 80.0 тэрбум төгрөгт хүргэж, санхүүгийн чадамжаа нэмэгдүүлсний зэрэгцээ Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган ажиллаж байна.
Мөн олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Banking & Finance Review” сэтгүүлээс “Жижиг, дунд бизнесийг дэмжигч 2017, 2018 оны Монгол Улсын шилдэг банк”-аар өргөмжилсөн бол Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад сүүлийн 4 жил дараалан амжилтаа ахиулан шалгарсан амжилтаар 20 жилийнхээ ойтой золгох гэж байна.
Ухаалаг ирээдүйн зүгт-Капитрон банк
Холбоотой мэдээ