Сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 21-нээс эхэлнэ гэж Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдэгдсэн. Эл хуваарьт өөрчлөлт оруулж, томуугийн улиралд сурагчдын амралтын хугацааг наашлуулах саналыг Улсын онцгой комисст хүргүүлжээ. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргах аж. Хэрэв саналын дагуу сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулбал Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 1-нд эхлэх юм.
Засгийн газраас сурагчдын амралтыг 2020 оны арванхоёрдугаар сарын 15-аас эхлүүлэх саналтай байгаа бол УИХ-ын зарим гишүүн арванхоёрдугаар сарын 1-ээс эхлүүлэх санал ирүүлсэн гэх мэдээлэл байна. Харин улирлын амралт дуусах хугацаанд өөрчлөлт оруулаагүй буюу 2021 оны хоёрдугаар сарын 1нийг хүртэл байх саналыг оруулжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ